USI - Summer trainning

July 3, 2007 4 санал шүүмж
Өнгөрсөн жилийн өдийд миний бие энэ зун юу хийхээ төлөвлөсөн гэж хэлж болно. Өнгөрсөн жил хэдэн найзууд маань USI гэх outsourcing-ийн компаниас зохион байгуулдаг зуны сургалтанд сурсын. Тэдний чадвар, мэдлэг их нэмэгдсэн байсан. Тухайн үед би бас тэр сургалтанд сурхыг их хүсч байлаа, даанч нэгт: бүртгэлээс хоцорсон, хоёрт: ид ажил хийж байлаа шүү дээ. Тэгээд ирэх жил суунаа гэж бодоод зун болохыг бүтэн жил хүлээсэн. Хүлээсэн үе ч ирж, сургалтанд нь ч хамрагдсан. Тэгсэн юу болсон? Shit, их санасан газар 9 шөнө хоосон гэж...
Уул нь би энэ сургалтанд хамрагдсандаа харамсмааргүй л байгаан, даанч өнөөдөр нэг л биш. Аль амралт эхлэхэд л USI-ийн сургалтанд сууна гэж бодкүгээр нэг ажил олж хийдэг байж гэж бодогдоод, тэрэндээ бачуураад, бухимдлаа гаргах гэж хаа байсан гэрээсээ ахынх руу гаа алхаж ирлээ. (манай гэр сансарт, ахынх 10р хороололд)
Яагаад бачимдсан бэ гэвэл энэ жилийн сургалтыг гарууд жинхэнэ формальджийнаа. Түрүү жил миний байнга блогыг нь уншиж, үнэлж явдаг хүн болох Mr.Очирхуяг өөрөө Java болон UNIX Programming-г заасан. Тэгсэн энэ жил яасан, нэгэнт л сургалт яавуулж байгаа юм чинь сайн зааж чадах хүнээр л хичээлээ заалгах хэрэгтэй шд. Сайн ажилтан нь тэрэндээ л байдын байгаа биз. За сайн ойлгуулж чаддаггүймаа гэхэд ядаж сайн чиглүүлэгч байх хэрэгтэй. Бага ах маань нэг удаа "Програмист хүн өөрөө л сурдым шүү дээ" гэж хэлж байсан л даа. Гэхдээ л сургалт гэдэг чинь бас өөр шүү дээ. Би л лав тэгж их юм сураад байгаа гэж санагдахгүй байна. За яахав, USI Мэргэжлийн Сургууль нээх гээд ажилчид нь их завгүй л байх шиг байна лээ лдээ. Гэхдээ л нэгэнт юм зааяаа гээд мөнгө авчихсан юм чинь бидэнд тэр завтай завгүй нь хамаа шд. Бас тэгж болохгүй айн. За за, өнөөдөр би жаахан бухимдаад хамаа намаагүй юм сарааччилаа, магадгүй маргаашнаас энэ байдал өөрчлөгдөх байх.

4 санал шүүмж:

  • munkhbayarb said...

    Сайн байна уу?

    Бид зуны сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулаж байна. Бараг 3 ч гэж хэлж болно доо. Манай компани эхнээсээ л хүнээ сургаад явсан.

    Энэ жилийн сургалт чанар муу байгааг ойлгож хүлээж авч байна. Тийм тал байгаа байх.
    ЮүЭсАй мэргэжлийн сургууль нээх гээд сүүлийн үед бид их л завгүй байлаа. Уучилаарай.

    Сургалтын чанар дээр анхааръя.
    Гэхдээ хэдэн зүйл хэлэхийг хүсэж байна.

    1. Сурагчдаас авсан мөнгө бол та бүхний хэрэглэж байгаа компъютер, цахилгаан, байрны түрээс гээд зардлуудын хаана ч хүрэхгүй хэмжээнийх шүү. Багш нарын зардлыг тооцвол бүр их тоо болно байх. Нэг талаар хэлбэл бид сайн санааны ажил хийж байгаа гэдгийг сайн ойлгоосой. Энэ талаар яаралгүй жоохон бодоорой.

    2. Юу ч байсан юм сурна гэдэг тухайн хүнээс өөрөөс нь их хамаардаг зүйл гэж би боддог. Чи өөрөө сурах тал дээр яг юу хийсэн, өөрийнхөө цагийг хэрхэн зарцуулсан, зарцуулж байгаа талаараа бодоод үзээрэй. Блог дээрээ цагаа хэрхэн зарцуулдаг тухайгаа бичвэл бүр сайн байна. Хүмүүс чиний туршлагаас хуваалцах зүйл их байгаа байх.

    3. Сургалт эхлэхэд би 2 зүйл анхааруулж байснаа сайн санаж байна. I Манайх бага сургууль шиг ингэ тэг гээд байхгүй, бие даасан Шавь төвтэй байдлаар сургалт явагдана. Юмаа сайн сураад тодорхой хэмжээнд хүрчихвэл чамайг цааш нь хөтлөөд явах мэргэжилтнүүд зөндөө байна. II Сургалтын талаар санал хүсэлт, гомдол чирэгдэл байвал Надтай тусгайлан уулзаарай.

    Эрдэмтэн Ейнштейнийн хэлсэн үгээр яриагаа дуусгахыг хүсэж байна. "-Би оюутнууддаа юу ч заадаггүй, би зөвхөн сурах боломжоор хангадаг"

    За ингээд бухимдах хэрэггүй. Чөлөөтэй асуудлаа ирээд яриарай. Хүлээж байна.

    Хүндэтгэсэн Б.Мөнхбаяр

  • Anonymous said...

    Bi neg zuil asuuya.
    Ta uuriin zugeer yamar huchin charmailt gargasan be?

    Bold

  • Хишгээ said...

    мөнхсувд, чиний блог дээрээ ил шударгаар бичдэг чинь надад их таалагддаг шүү. Манай Очко бол үнэхээр их мэдлэгтэй, мундаг залуу байгаа юм, харин заах арга дээрээ ямрыг мэдэхгүй. За тэгээд шавь төвтэй, өөрөө гол нь сурах ёстой гээд хаячиж бас болохгүй ээ, сайн сургалт гэдэг бол багш, шавь 2 оос аль алинаас шалтгаалах зүйл. Хүн биеэ даагаад сурах байсан юм бол танай сургалтанд суухгүй л байсан шүү дээ. Хичээлээ яаж сонирхолтой, өгөөжтэй болгох тал дээр бодох л хэрэгтэй бус уу. Жишээ нь: Хэл сурч байгаа хүн биеэ дааж бүгдийг нь үзнэ гэхэд их хэцүү байдаг, багшийн лекц, харилцан яриа, сонирхолтой хичээл бүгд нийлээд уг хүнийг хэлний дөртэй болгодог бус уу? Би USI-д ажилладаг нилээд хэдэн залууг ил болон эчнээ мэднэ, тэдгээрийг харж байхад юмыг халтуурдаад формальдаад байх залуус шиг санагдаагүй шүү.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)