Оюуны алжаалыг биеийн хөдөлмөрөөр тайлюу

July 31, 2007 11 санал шүүмж
Миний оюун тэгж их алжаагаагүй л дээ. Гэхдээ л бас хүнд амралт хэрэгтэй. Ажил ч чаддаг, амарч чаддаг байх хэрэгтэй. Харин манай ээж бол улаан махруу ажилчин. Аав ээж 2 анх гэр бүл болж байхад ээж өдөр нь ажиллаад, орой нь Санхүү эдийн засагт(тэр үед юу ч байсан ч гэлээ) сураад дээр нь бас болоогүй ээ 2 хүүгээ жил дараалан төрүүлээд огт амралтгүй ажиллаад болоод л байдаг байсан гэжугаа. (би хөгшрөх насанд нь гарсийн, хихи) Тэгээд ээж дандаа надаа хэлж байгаа юм чинь. “шшшш, чиний ядрах гэж юу байхав. Одооны энэ хүүхдүүд үү. Би чиний насан дээр...” гээд л. USI-ийн зуны сургалт дуусаад маргаашнаас тэнд дадлагад гарч ажиллана. Уул нь Буянцогтоо захирал хэд хоног амар гэсэн л дээ. Гэхдээ ямааны мах халуун дээрээ амарч цаг алдаад яахав, шуудхан л сурч эхлэе гэж бодоод амрахгүйгээр шийдсэн. Ер нь бол амрана гэж хэдэн өдөр гэртээ дэмий сууж яахав дээ. Хагас бүтэн сайндаа лагер дээр гараад л хэвтэхэд тэр нь сайхан амралт болно шд.
Аан тэр оюуны алжаалыг тайлдаг биеийн хөдөлмөрийн хувьд гэвэл: намайг 4р ангид ордог жил үеэл ахын охин нь ирээд хань болгох гэж гэртээ урин залан байж авчруулж байсын. Тэгээд үеэл ахындаа хэсэг байсан гэхүүдээ. Манай үеэл ах бол жинхэн мөнхийн залуугаараа хүн. Өглөө 6 цаг болюу гүйюу “За босоод, гарч гүйе” гэж дүү бид 2г сэрээдэг байлаа. Тэр үед муухай царайлаад л босдог байсан. Тэгээд л Танктай хөшөөнийхөө хажуугаар гүйгээд л Зайсан ордог байлаа даа. Заримдаа ч яахав Туул гол ороод л тэндээ дасгалаа хийдэг байсан. Гэртээ орж ирвүү гүйюу хүйтэн шүршүүрт орж биеэ сэргээдэг байв. Харин би үеэл ахынхаас яваад гэртээ ирхэд өглөө болгон гүйдэг байсан заншил өөрчлөгдсөөөн. Өглөө болгон биш, зөвхөн зун л гүйдэг болсон. Харин Их Сургуульд ороод бүүр гүйхээ байсан. Тэгээд бодлоо л доо. Би чинь байнгын суугаа ажилтай хүн. (тийм хүн болох гараагаа эхэлж байгаа) Тиймийн учраас биеийн тамираар хичээллэх хэрэгтэй гэж. Заавал Gym орно гээд яахав, ядуу оюутан хажуунаа байгаа лайтай том хөл бөмбөгийн талбайг тойрч гүйгээд сурсан дасгалаа хийхэд л болно шд.
Өнөө өглөө гарч гүйлээ. USI-ийн хажууд, гэрээс холгүйхэн байдаг талбайд. Тэгсэн 2 тойроод л ивий муу уушиг минь хэвийнээс илүү ажилласан болоод ч тэрүү цээж хүндүүрлэн өвдөв. Аргагүй шд, 3 жил зүгээр суусан хүн. 1 тойрог алхалаа, дахин 2 тойрог гүйлээ. За эхний өдөртөө хангалттай, одоо дасгалаа хийе гэж бодов. Тэгээд дасгал хийх гэсэн чинь хэхэ, санаанд орж ирдэг дасгал байдгүй ээ. Гэтэл яагаад ч юм Kate Mossе-ийн шилбэний дасгал санаанд ороод. Шууд шилбэний дасгал хийнэ гэж юу байхав дээшлээд гуя, бэлхүүс, нуруу гээд л дасгалууд санаанд түм бумаараа орж ирдэг багаа. Тэгээл хийсэн, хийж хийж гэртээ орж ирсэн чинь нойр хүрдэг байгаа, буцаад л унтсан. Нэг мэдсэн 9-45 болсон байдын. Сандраад л USI-рүү гүйжаагаа юм чинь. За энэ мэтээр оюуны алжаалаа биеийн хөдөлмөрөөр тайлаад, унтаж амрахаа зохицуулаад байвал ядрахын зовлонг үл үзюү гэж.
Нээрээ тэр талбайд эмээ, өвөө, бас өглөө 7 ч болоогүй байхад 10-14 насны хүүхдүүд их дасгал хийдийн байна лээ. Зөв хөө, багаасаа биеийн зөв хөгжил авна гэдэг. Харин нэг онцгүй зүйл ажиглагдсан нь 5,6н гар дундаа шил архи тавьцан ил задгай уугаад сууж бйахын. Тэр хүүхдүүдийн хажууд муу үлгэр дуурайлал болж байгаа гэдгээ ойлгохгүй л байгаан байхдаа. Тэгээд ч хүмүүс өглөөг эрч хүчээр дүүрэн олж авдаг газар архидан согтуураад сууж байна гэдэг байж боломгүй муу зүйл.
За нэг иймэрхүү байдлаар өдрийг угтлаа, одооноос байнга өглөөд гүйж бйах болно. Та бүхэн ч өглөөд гүйж, эрүүл мэнддээ анхаарал тавьцгаагаарай.
Өвчингүй бол жаргал гэдэг дээ. Тэгээд ч их ажил амжуулахад хамгийн хэрэгтэй хүчин зүйл шүү дээ.

11 санал шүүмж:

  • byambaa said...

    zuv shuu. manai eej bas tegdeg yum. hudlaa hicheel hiij bna gej nom shagaij geriin ajlaas zugtaaj bhaar bosood tarhia amraangaa shalaa neg ugaachih gej. eej aaviin surgaal altaa gej unen shuu.

  • Төрөө said...

    Pearle ч эрүүл мэнддээ анхаараад зөв шүү. Би ч гэсэн уул нь 10н жилд байхдаа дугуйлан секц гээд их л гүйдэг, дасгал хийдэг байлаа. Одоо байхгүйээ. Гэхдээ нутагтаа очихоороо секцэндээ очиж бэлтгэл хийдэг л дээ. Хамаг бие хөндүүр болчихдог юм хэхэ. Тэхдээ энэ бол асуудал биш л дээ. Өглөө бүр гүйдэггүй юмаа гэхэд долоо хоногт 3 аас доошгүй гүйж байхад болно л доо.

  • Pearle Deppsu said...

    TO Төрөө
    Тиймээ, цаадах чинь чоно чоно. Биеэ л бодно шүү дээ, хихи.

  • artagnan- артаньян said...

    hey girl!!! what a wonderful huh! яасан ч гоё юмбдээ. ага нь болохоор одоогоор дандаа шөнө ажиллаж байгаа болохоор тийм юм мөрөөдөл болсон. харин агагаа өдөр ажилладаг болсны дараа өглөө гүйхдээ манай цонхон доор ирээд шүгэлджий тэх үү. шүгэлдэж чадахүй бол шүгэл авчих тэх үү хэхэ.

  • Pearle Deppsu said...

    TO Artagnan
    хэхэь та их хөгжилтэй хүн юм, би танай гэрийн гадаа оччихоод шүгэлдээд зогсож байдаг айн. Гүй ээ бас ... хихи

  • Anonymous said...

    eej ni unshlaa.chi zuv setgej ajillaj bna.

  • granola said...

    Pearle deppsu uhaantai ohin shu nadad anhnaasaa tegj sanagdaal baisan bi zov l tanij geeluu :-) Neeree oyunii aljaaliig bieiin hodolmoroor tailna gej goe heljee. Bi ch bas heden jil suudag ajil hiigeed bie mahbod maani uyan hatan chanaraa aldaad getsuudej baigaa - gymd hicheelleh geel suuj baina. Daanch tanai eej shig tiim ooriigoo daichilsan chanar baidaggui motivation maani amarhan buurchdag bolohoor hetsuu yumaa.

  • Anonymous said...

    za tsaash ni bicheed munxag bidniigee gegeeruuleed baigaarai, xexe

  • Өнөржаргал said...

    Нээрээ танай манай 2 чинь ойрхон штээ.. Би 1-р курс төгсдөг жилийнхээ зун өглөө 6.00д босоол гүйдэг байлаа..Гэхдээ дээд хөлбөмбөгийн талбайд биш, урд талын замын голоор гүйдэг байсийн..Хажуугаараа модтой их гоё санагдаад..Энэ замаар бас хүмүүс их гүйдэг юм байна лээ..Тэгээд офицерийн цаашаа нэг БЗД-ийн хөшөө байдаг даа..тэрэн дээр очоол дасгалаа хийдэг байсийн..Тэгсэн чинь 1 өдөр яасан гээч..гүйж байгаад жоохон амраад алхаж байсан чинь 1 гар машинаа зогсоонгуутаа "явахуу?" гэж авдийм даа..Ээ бурхан минь, гэр лүүгээ бахардаж унатлаа гүйсийшт..тэрнээс хойш өглөө ганцаараа гарахаас ч айдаг болчихсон гэжугаа..ёстой аймаар юм байлээ..Дээрх талбайд гүйсэн бол харин дээр байж дээ хэхэ..

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)