Blogger-үүдийн уулзалт

July 28, 2007 8 санал шүүмж
Өнгөрөгч 26нд Блоггэрүүдийн уулзалт Их Монгол Pub-д алдарт Конфи, Хөлгөн, Отгонпүрэв нарын санаачлагаар болж өнгөрсөн билээ. Миний бие хийх ажил үстэй толгойноос их байсан ч очсон гэжугаа. Гантулга ахтай хамт таксины жолоог Их Монголын зүг залж очоод хараагүй хүн хүртэл хараад толгой сэгсэрдэг том гэдэс хайгаал яваад байсан, тэгсэн арай гэж нэг олоод очсон чинь өөөө Конфи худалч гэдэг нь, тэр том гэдэс хаа байнаа? Ямар ч гэдэсгүй л юм байна лээ шдээ. Гүзээтэй болохыг мөрөөддиймуу хааший юм, хэхэ. За тэр ч яахав, тэгээд ширээнд суугаад хартал кибэр ертөнцийн танилууд минь бодит ертөнцөд сууж байх нь тэр. Амарсайхан, Амьдрах Хүслэнгийн залуус, за бас удалгүй ирсэн Mr.Одбаяр ах эд нар гээд л. Яг л миний бодож байснаар зарим нэг хүмүүс төсөөлж байснаас минь өөр байсан шүү. Нээрээ би тэр өдөр чинь 48 цагийн нойргүйдэлтэй байсын байна, тэгээд толгой даагдахгүй манараад, уул нь сайхан яриа өрнүүлнээ гэж бодож байсан лдаа. Гэхдээ хэлэх үгийнхээ тоог ихэсгэвэл ширээн дээр шууд унаад өгөх магадлалтай байсан тул соногчийн үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно доо гсн хэхэ. Монголчууд болсон хойно цаг барих биш гээд 2 цаг гаран хоцроод очсон чинь дэмий юм болсон шүү, бүгд бараг цагтаа ирсэн юм шиг санагдсан, дараагийн уулзалтанд хоцорч очихгүй ээ.
Нээрээ бас Блоггэрүүдийн Клуб байгуулах санаа оноо гараад амжсан. Хэрвээ клуб байгуулчихвал бидний энэ харьцаа зохион байгуулалтанд ороод илүү ашиг тустай байх болов уу. Хэрэгтэй сэдвээр ярилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлээд, мөн нийгэмд ашиг тустай зүйл хийж болно шдээ. Жишээ нь нэг уулзалтаа хотоос зайдуухан хийгээд голын эрэг дээр ч юмуу, уулын бэлд ч юмуу суучаад ухамсар дорой элэг нэгтнүүдийнхээ тарьсан хогийг цэвэрлэж байгаль эхээ хайрлан суувал бас дажгүй айн. Зиа энэ талаар эрхэм блоггэрүүд минь саруул ухаандаа тунгаана биз дээ, бүгдэд нь амжилт хүсье.

8 санал шүүмж:

  • Anonymous said...

    ter guzeeg chini tailj tavichiad yaarsandaa omsohoo martchihsan bsiimaa. sorry shuu

    peace,
    Confi.

  • Pearle Deppsu said...

    TO Confi
    uu hehehe, ter guzeegee umsdug bsiimyy? hugjiltei yumaa, umsuud ch bhdaa yahaw dee, unen zorgooroo gsn hehe

  • Anonymous said...

    bi blog taniltsuulga deer zurag bgaa. Orood harj bolno. Manaihan CSMS-iin 2 davhariin corridoriin manaach bsan yum chin harsan l tsarai bh yostoidoo

  • Anonymous said...

    hi ene odriin mend bi chinii blogiig algasanlgui unshidag nadaa suuliin ued blog gej ih taa;agdaj bga l daa ih sonirholtoi yum aa ta nar er ni ih goe yum aa yaj iim boloh uu

  • Pearle Deppsu said...

    TO ANONYMOUS
    hey buddy, tnx. minii blog-g dandaa unshdag gesen chin uneheer ih uram ugluu.
    odoo hen durtai ni blog-toi bolj bolno shuu dee, chi ch gesen oroldood uz. tegeed dandaa blog-oo update hiij bai, uu neeree minii blog-iin link-uudees Khishgee gedeg link ruu orood Akul Blogger boloh 10 zuwlumj gesen bichlegiig unsh, baga ch gesen tus bolno, baga bish yum bnaa ih tus bolno.
    Za tegeed amjilt husie, blog-toi bolohooroo nadaa url-ee yawuulaarai

  • Төрболд said...

    Сайн уу. Би блог нээгээд нээх их удаагүй байгаа л даа. Тэгсэн ч гэсэн их олон найзуудтай болсон. Саяын блогчдын уулзалтыг сонсож байсан боловч би өөрөө очихыг нээх их хүчлээгүй юм бараг нээх ач холбогдол өгөөгүй гэхэд болно. Тэгсэн дандаа блог танилууд маань ирсэн байна. Их сайхан байсан байхдаа очдог л байж гэж бодоод л сууж байна. Дараагийн уулзалтаар заавал очноо. Бас чиний хэлсэн байгальд тустай санаа их таалагдлаа. Дэмжиж байна.

  • Pearle Deppsu said...

    TO Turuu
    tiim shuu, baigalaa hamgaalj hairlaj bh heregtei. daraagiin udaad zaawal ireerei, bi ch ochno tegeed saihan nzuud boltsgooy

  • Anonymous said...

    uuuy, nadad neg guilt..
    bi aygui confi-g sonirhood bdg bhkui yu..ixixix
    teed ymar uuhed bdiim bol geed harah geed bdg bhkui yu...
    teed tosoolkood bdg bhkui yu...
    teed ..yu l daa yu tiin..kkk (holooroo gazar zurav)... holdood bgaam ug ni
    aygui nuuts yum bichlee shoo.. bitgii confid heleerei... chamd l heljaan...geeloo

    kkk

    tatah

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)