Lost in Translation

April 16, 2007 8 санал шүүмж
Алдарт Francis Ford Coppola - ийн шавилхан охин Sofia Coppola –г тийм сайн кино хийнэ гэж хэн санах билээ. Сайн ч найруулгатай, сайн ч жүжигчид сонгон тоглуулсан дажгүй кино. За тэр ч яахав, би энэ амралтын өдрүүдийг жинхэн орчуулгын ажил хийж өнгөрүүллээ. Ядаж байхад шал мэдэхгүй ШУ-ны салбарын сэдвээр. Анагаахад сурдаг найз маань урьд нь “Мэдрэлийн эсийн үхжил” сэдвээр баахан л юм орчуулуулж миний мэдрэлийн эсийг жинхэн утгаар нь бөөн бөөнөөр нь үхүүлж байсан бол энэ удаа “Цус зогсонгишилт, Хавдар, Артериосклеросис” зэрэг сэдвүүдээр баахан материал авчирч өгөн бие даалтыг нь хийж өгөхийг гуйлаа. Хагас сайны өдрийг тэр чигээр нь цусаа шүүрүүлж, судасны ханаа нарийсгаж, хорт хавдар тусч өнгөрөөв. Shit, үгийн сонголтоос авхуулаад үнэхээр хэцүү юм байна лээ. Өдрийн сайхан нартайд л эхэлсэн, үүрийн 2 цагт дуусах шив дээ. Маргааш өглөө нь ч боллоо. Тэгсэн бараг сарын өмнө ээжийн утаснаас нэг зөгийн бал руугаа (honey гэдэг үгийг шууд махчилав, хэхэ) эмзэг сэдвээр нь наадаж, зүрхэнд байдаг залуугынх нь дүрээр баахан контактласан чинь эгч яасан ой тогтоолт сайтай золиг вэ? Ээжийн дугаарыг зүрхэндээ хадгалцан байдын. Тэгээд гэнэт тэр дугаар нь миний ээжийн дугаар байсан байна гэж мэдээд над руу утасдаж баахан дарамталваа. Би баахан уучлалт гуйлаа, эгч ч баахан уурлалаа. Тэгсэн нөгөө beauty маань “Англи хэл дээр эссэ бичиж өгч нүгэлээ наминчла” гээд. Өө, тиймэрхүү амархан зүйлийг хийж бол болно шүү гээд ямар сэдвээр юу юу гэж бичихийг нь хэлүүлж аваад бичиж өгвөө. Балхан маань их л баярлаж байх шиг байна лээ. Тэгсэнээ гэнэт би баахан л хүний юм хийж өгөөд байдаг, би чинь өөрөө “TOEFL English” үзэж байгаа хүн хичээлийнхээ 10 бие даалтыг хичээлийн 15-н 7 хоногын 10 дахь 7 хоног нь эхэлж байхад хийгээгүй явж байгаагаа гэнэт санаад 6-н эссэг нь бичив. Хальт бас уран яруу болгох гэж хичээгээд байгаамаа, хэхэ. Багшийнхаа чадварыг голдог тул энэ хичээлийг бараг л хаяцан байсан би бие даалтыг нь яасан их сэтгэл гаргаж хийх нь энэ вэ? Сүүлдээ бүүр гайхлаа шд. За тэр ч яахав, өөрөө багш нараасаа сэтгэл гаргаж хичээлээ заахыг шаарддаг хүн, хариу нэхээгүй баахан сэтгэл гаргаж өөрийн мэдлэгийн сангаа аривжуулаад авах нь тэр. Гэхдээ хэдийгээр энэ миний мэдлэгийн санг арвижуулж байгаа ч иймэрхүү маягаар амралтын өдрөө бүгчим өрөөндөө сууж, компьютерын туяанд хайр найргүй цохиулж, нүдүүлж, балбуулж өнгөрөөнө гэдэг жаахан хэцүү юм аа. Нэг нар салхинд гарах юмсан. Найз нараасаа гуйх л юм “Ядаж энэ Зайсан руу ч гэсэн гарчий л даа” гээд л. Даанч “Тэгнээ тэгнэ” гээд намайгаа хульхидаад жоохон хүүхдээр нь далимдуулж чихрээр хуураад байхын. Хэзээ энэ хулхидалтаа зогсоох юм болдоо? (хөөе, та нар хэзээ намайг хулхидахаа болихын, Даваа, Намуун 2-оо? Эсвэл 1-ээ юмуу? өөе өөе өөе)

Хэхэ, нээрээ нэг дэмий юм болсоон. Ягаан болор гээд баахан л суртачилгаа яваад байсан даа. Гэхдээ яг Ягаан болор гэж юугаа хэлээд байгаа нь мэдэгдэхгүйгээр, хэхэ. Надаа нэг хүн тэрийг 4 дэгч үүрэн телефоны оператор гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь сая ээж тэр Ягаан болор гэдэг чинь пүнтүүз гэж байна шдээ гэжийнэ, хэхэ. Пүнтүүз байхдаа ч яахав дээ, хаха. Unitel гэж баахан ногоонтсон, одоо Ягаан болор гэж баахан ягаантах нь гэсэн чинь ...
Аан тийн, бас нэг юм. Зарим хүмүүс өмнөх бичлэгийг уншаад “яг юу гэнээ?” гээд их л ойлгохгүй байгаа юм шиг байна лээ. Угаасаа 3хан хүнд л ойлгуулах гэж бичсэн зүйл болохоор арга ч үгүй биз. Нээх тоосны хэрэггүй гэж хэлэх байна.

Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu.

8 санал шүүмж:

  • Anonymous said...

    The Bowflex Blaze would create a excellent residence
    gymnasium for folks who never want to expend a fortune on physical exercise machines but nonetheless need to get great final results.


    Also visit my blog :: Get the facts

  • Anonymous said...

    This distinctive research, which was revealed in February Psychological
    Science, displays that our brain and thoughts use a excellent impact
    on fat reduction and general health and fitness.


    My weblog ... More hints

  • Anonymous said...

    It could match very effortlessly into your corner of the den or basement.


    Feel free to visit my web blog :: free weights for sale

  • Anonymous said...

    Additionally, obtaining this standard of regulate minimizes the risk of injuries - one thing that older people may very
    well be prone to.

    Have a look at my blog post ... simply click the next website page

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)