Хатан зүрх

April 10, 2007 6 санал шүүмж
Харих санаатай сургуулиасаа гарах гэсэн чинь манай сургуулийн биш бололтой 2 охин гарах хаалгыг таглаж зогсчихоод “Татах уу, түлхэх үү?” гэж бие биенээсээ асууцгааж байхын. Хэхэ, татах түлхэхээс шалтгаалж тэр 2 охин үхэл амьдралын нэгийг эсвэл бүүр там, диваажингийн хаалгыг сонгох гэж байгаа биш. Татаад эсвэл түлхээд л үзнэ биз. Та л лав итгэхгүй байх, бараг 3 минут ингэж ярилцсан гээд боддоо. Миний бие харин тэр үед хараад л, инээгээд л зогсож байлаа. Арай гэж нэг охин нь хаалгыг түлхэтэл онгойчихов. Тэгсэн 2лаа зэрэг нэгэн дуугаар “Өөөө” гэж орилоод нэг нэгэн лүүгээ хараад малийцгааж байхын. Инээдтэй еийн. За тэр ч яахав, жаахан оройхон хичээл тарвал сургуулиас гэр хүртлэх замыг би гэдэг хүн жинхэн хатан зүрх гарган туулна шүүдээ. Гэр хүртэлээ алхаж хүрэх урт ганц гудамжтай ба тэр гудамжны 2 тал тэс ондоо. Нэг тал нь баар саваар дүүрэн, гэрэлтэй. Мэдээж баар савнууд хаяа хаяагаа дэрлэн байрлах тул тэндээс гарч ирэх хөлчүүрхсэн залуус дүүрэн. Харин нөгөө талд нь тийм зүйл нэг ч байхгүй, тас харанхуй. Надад мэдээж 2 сонголт гарч ирдэг, гэрэлтэй талаар алхах уу? Эсвэл харанхуй талаар алхах уу? гэж. Гэрэлтэй талаар алхахыг хүсэхгүй байх хамгийн том шалтгаан нь нөгөө баарнуудын хаалгыг сахин зогсох энэ тэндээс татаж чангааж, элдэв янзын үг хэлэх хөлчүүрхсэн залуус, харин харанхуй талаар алхахыг хүсэхгүй байх нэг шалтгаан нь харанхуйгаас хэн нэг нь гарч ирээд бариад авах вий гэх айдас. Ямар машин замын эсрэг урсгал хоорондох цагаан шугамаар алхалтай бишдээ. Энд ирээд тэгж их дасаагүй болохоор одоохондоо энэ бүгд хэцүү мэт санагдаж байгаа байх. Явандаа дасаад тоохоо болих байлгүй дээ. (тоохоо болино гэнэ үү? Тэр ч арай хэтрэх байхаа)

Амралтын өдрүүдээр фракцынхантайгаа уулзалдлаа. Ганц нэг амжуулах ажилтай байсан тул уулзалт дундуур оройтож залрахаар тохиоролцов миний бие. Уул нь би хотын гэрэлт гудамжийн хаа нэгтээ болзож нэг нэгнийхээ гэгээн мэлмийг тольдох байх гэж бодож байтал найзын найзын ажиллуулдаг café-н ойролцоо болзов. Бас л нөгөө хатан зүрх гаргаж явмаар гудамж. Манай тэндэхээс бүүр долоон доор, café, pub мэдээж байнаа. Түүнтэй хаяа дэрлээд зочид буудал бүүр саун байхын. Найз нарыгаа хүлээж зогсож байхдаа бараг л явдаг охин болчих шахав. Нэг ах ирээд “Энэ хавьд чамтай хамт пиво уучих газар хаа байгаа бол?” гэв. Бие зарс хийж, хамаг хөлс чихраад явах нь тэр. “Мэдкү” гэж хэлээд ТҮЦ-ний цонхноос тусах бүдэг гэрэл лүү гүйлээ. Аххүү ч явчилаа. Найз нартайгаа зөрөлдчих байх гэж санаа зовсондоо дахиад хуучин зогсож байсан газар лүүгаа гэлдэрвээ. Тэгсэн машин дотроос хэдэн залуус “Явах уу?” гэхийн. За тэгээд тэсвэр алдрах нь тэр дээ. Нөгөө ТҮЦ-рүүгээ буцаад гүйлээ. Тэгсэн найз нар ирж яваа харагдав. “Өө тэнд байна” гэсэн нэг найзынхаа дууг сонсоод бараг л уйлах шахлаа. “Ямар гээчийн аймаар газар болздын бэ?” гэж үглэсээр цааш алхаллаа. За тэгээд уулзалт ч сайхан боллоо, олон ч Санхүүгий цоглог доргио охидуудтай танилцлаа. Том толгой гаргаж гэртээ оройтож ирсэн тул маргааш өдөр нь буюу бүтэн сайнд ээжид баахан дарамтлуулав. Тэр ч яахав асуудлын гол нь биш, хэхэ (ээжийнхээ хэлдэг үгнээс иш татав). Манай Улаанбаатарт маань хатан зүрх гаргаж алхахаар гудамж хэд байдаг бол, хэр их нэмэгдэж байгаа бол? Ээ чааваас, бичсэн өгүүлбэрээ уншиж үзсэн чинь бүүр аргаа барсан хүний хэлдэг үг шиг санагдчихлаа. Баар сав хэр их нэмэгдэж байгаа бол биш бүүр баар сауны хотхон болсон гудамж хэр их нэмэгдэж байгаа бол гэж байна шүү дээ!!! Баахан bar, hotel-тэй хаяа дэрлээд ясил, цэцэрлэг, сургууль байхын эсвэл бүүр эмнэлэг шүү. Аяяаяа, энэ хот төлөвлөлт гээч зүйл ер нь хаана байнаа? Олон хавар нэгэндээ гэгчээр бодохоос ч аймаар зүйл надад, танд, таны охин хүүд, дүүд чинь тохиолдож болно шүү дээ.

6 санал шүүмж:

  • Anonymous said...

    Hetsuu ni ch hetsuu, Bi yamar saindaa ehnertee GAZ avch ogch baihav de. Tegeed bur odor bur ogloo ajild ni hurgej ogch, oroi ochij avdag baij...

  • Anonymous said...

    Oroi udesh aij yavdag bol biedee GAZ avch yavj bai. Yamar neg yum bolvol chi l hohirood hotsrono shu. Mgl-r duuren Security shop bgaa. Tendees orood avchih, yamar neg bichig barimt zovshoorol ene ter neheheer ni heden tsaas hemeed ogchih, Tegeed l OK. Odoo ERUU-giin huuliin daguu 'Argagui hamgaalaltiin her hemjeeg hetruuleh' gedeg oilgolt baihgui bolson ba chi bieee hamgaalah zorilgoo hun alsan ch yah ch gui gesn ug. Amjilt shu

  • Tuvshnuu said...

    Өнөөгийн нийгмийн өнгө төрх өдөр ирэх тусам дордож байна. Энэ бол улс төрийн системтэй шууд болон шууд бус байдлаар холбоотой гэж боддог юм.Дээрээс зохицуулалт төрийн бодлого үнэхээр дутагдаж байна. Хэн мөнгөтэй нь хүссэн газараа хүссэн зүйлээ хийж мөнгөгүй арчааүй нь дээрэм гуйлга хйиж байх шив дээ. Орой үдэш болж өгвөл бага явж байх хэрэгтэй шүү. Гадуур юу ч хийхээс буцахгүй хүн дүрстнүүд хаа сайгүй болж дээ. Одоо урин цаг ирж өдөр урт болж байна. Үүнийг бид л хийх болно ш дээ.

  • Mulanka said...

    Манай УБ-д ч дээ, тайван алхчих газар алга болоо шив дээ. Орой үдэш байтугай өдөр гудамжаар тайван явж болохоо больсон байна лээ шд. Тэр газ энэ тэр авч яв гэдэг чинь зөв зөвлөгөө байх аа. Биедээ ямар нэгэн юм авч явахгүй бол болохгүй. Гээд ярьж байгаа хүн чинь өдөр болгон гэртээ 10 болж байхад орж таардаг, миний явдаг гудамд хүн алж байсан ч мэдэгдэхээргүй тас харанхуй, тэгсэн мөртлөө би сүүлийн 8 жил тэр замаар явж байгаа болохоор тоохгүй яваад л байдаг юм. За тэр ч яахав, баар савтай газрын урдуур явж байснаас харанхуй газраар явж байсан нь арай дээр байх аа даа.

  • Anonymous said...

    Hervee bi buruu oilgooguy bol ter ehnii aihtar gazar chini tuv zam daguuh Orosiin elchingiin gudamj mun uu?

  • өлзий said...

    Одоо улаанбаатарт ер нь хатан зориг гаргахгүй явдаг газар ховор шүү дээ. Харанхуй болох л юм бол дандаа л хатан зоригоо гаргаад явах хэрэгтэй болдог шүү дээ. Их гоё сэдвээр бичисэн байна шүү.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)