ABU Robocon 2007 and our Champions

April 23, 2007 3 санал шүүмж
Өнгөрөгч баасан болон бямба гаригуудад жил бүр уламжлал болон зохиогддог ABU Robocon 2007 тэмцээн болж өнгөрлөө. Мэдээж манай сургуулиас баг орсон, 2 баг орсны нэг баг нь 4р курсын оюутнуудаас бүрдэх баг, нөгөө баг нь 3р курсын буюу миний найз нарын орсон баг. 10уулаа орсон гэж байгаа, хэхэ, бараг л хөл бөмбөгийн баг. Шижигнэсэн залуучуудаас бүрдэх Manchester United д гэсэн үг. Энэ жил арван хэдэн сургуулийн 30 баг орсон бөгөөд эхний өдөр тойргийн тоглолтууд, дараагийн өдөр нь шувтаргын тоглолтууд болсон. Тойргын тоглолтыг нэг найзынхаа хамтаар тайзны араас үзсэн гэжугаа. Уур амьсгалд нь ороод л лайтай айн. Нөгөө хийсэн машинуудыг нь бараг л амталж үнрэлэх нь холгүй хараад л, найз нарынхаа ярианд л оролцоод л. Тэгсэн нэг онцгүй зүйл боллоо. Манай 4р курсынхны баг тоглолтоо хийхгүй юу, тэгсэн гар удирдлагатай машин нь хадуурчдын байна. Тэгээд яасын байгаан бүү мэд миний үл олж мэдсэн шалтгаанаар ажиллагаагүй болсон, азгүйтэж бас тойргоосоо гарч чадаагүй. Гарууд тайзны ард орж ирээд л машинаа үзээд “Юу болчив, яав?” гэж ирээд л бөөн л ярилцлага хийсэн, нилээн урам нь хугарч их л хэцүү байдалтай болцгоосон. “Архидах хүн байна уу?” гэж нэг нь хэлж байсныг бодход дотор нь их л шатаж байгаан байна даа гэж бодсон. Тэр үед би даанч сэтгэл зүйг нь ойлгоогүй л дээ. За тэгсэн багш “Одоо олимпын найдвар 3нхан” гэдийн байна. Би ч “Манай 3нхан гарнөө” гээд л инээгээд зогсож байлаа. Тэгсэн яасан гээч манай 3нхан тойргоосоо нэгээр гараад би гэдэг хүн бөөн л баяр хөөр гэртээ ирээд маргаашийн тоглолтыг тэсч ядан хүлээлээ. Маргааш нь ч боллоо, шувтаргын тоглолт ч эхэллээ. Эхний учраа уул нь гайгүй баг таарсан, даанч буруу тактикаар тоглосноос болж найзууд маань хожигдсон. Их харамсалтай зүйл болсон л доо, тэр багийг хожно гэдэгтээ их итгэлтэй байсан болохоор ч тэрүү их л хэцүү байсан. Тоглолт дууссаны дараа тайзны ард очиход найз нар маань бүгд дуугаа хураачихсан, хэн ч юу ч ярихгүй, хэн д ч юу ч хэлж чадахгүй, багш ч муухай цариалцан ер нь их л хэцүү л атмосфертэй байсан. Тэр үед л өчигдөр нь 4нхөн яаж бачимдаж байсныг ойлгодымдаа. Би хэд нь ч юу ч хэлж чадахгүй, юу ч хэлхээ мэдкү шал сонин болцон гэж байгаа бас.

Гэхдээ би найз нараараа маш их бахархсан, учир нь тэдний хийсэн машинууд маш сайн байсан бөгөөд энэ жил алдаа гаргаа л биз, харин энэ алдаанаасаа суралцаад ирэх жил бүүр сайн машин хийж түрүүлээд олон улсын тэмцээнд нь орно гэдэгт би их итгэлтэй байгаа. Найз нар маань нойр хоолоо хасан байж, хичээл номоо хаян байж тэр тэмцээнд бэлдсэн шүү дээ гэж бодохоор үнэхээр бахархахгүй байхын аргагүй.

Бас бусад сургуулийн багуудыг харж байхад сайн сайн машин хийсэн баг байсаан. Ялангуяа МУИС-МТС, ШУТИС-ХМТС-н багууд маш гоё шийдэлтэй сайн машинууд хийсэн байсан. Хэн хожсоныг нь мэдкү л дээ, гэхдээ хожсон баг нь олон улсад дээгүүр байр эзлэх байхаа гэж бодож байна. За тэдэндээ амжилт хүсье, монголынхоо нэрийг Ази-Номхон далайдаа гаргана биздээ. (Япон, Вьетнам ч аюултай шүү)

3 санал шүүмж:

  • өлзий said...

    Би ч бас 4-ийнхөндөө их найдаж байлаа. Бас л миний найзууд орсийн. Даанч хожигдсон байна лээ. Маргааш нь 3 ийнхнийгаа үзэх гэж байгаад ажилтай болоод яваад өгцөн. Гэхдээ робкон цагтаа эхлсэн бол үзэж чадах л байсан байх.

  • Тэлмэн said...

    neeren naad temtseeniig chin zohion baiguuldag zaluu n manai neg naiz baidgiishd, chamaig orhyg medsen bol heleed haalgadchihdag baij l dee.

  • Pearle Deppsu said...

    TO Telmen
    Hehe, bi ariin haalganii huuhed bishee. Uuriin hucheer bh durtai. Gehdee tand bayarlalaa.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)