Хаврын синдромын хурц хэлбэр

April 24, 2007 4 санал шүүмж
Лайтай улирал айн. Ядаж энэ улирал ганц надад нөлөөлдөг бол ч хамаа алга тас гүрийхсэн. Хавь ойрын хүн болгон нэг л биш. Алтан чихтэй болохыг хүсэгсэд миний найз нартайгаа солилцох хэдэн үгсийг сонсоход л хангалттай гэх мэтээр бичээд байвал хоорондоо ямар ч холбогдолгүй үгс нэгийг байтугай нилээд хэдийг бичиж болмоор. Хурууны өндөг keyboard 2-оо нийлүүлэн эдгээр өгүүлбэрийг бичиж буйн учир юун хэмээвээс хэн нэгэн буянтай айлын бурхан хүмүүн надад хурц синдромыг намдаах ерөндөг өгч хайрлах болов уу хэмээн горьдсондоо тэр. Хийх зүйлс үстэй толгойноос их боллоо гэж улайхгүй худлаа хэлэхгүй ч хэрэг бишдээд байнаа наана чинь. Улирлын төгсгөл гэхэд хаврын улирлын сайхныг голч дүнгээрээ мэдрэх нь ээ. Дэмий балайрч гиеүрч суусаар өдрийг өнгөрөөх болов. Хичээл орлоо “Өө нөгөө лайтай тэр тэр тэр хичээл, жинхэн нойрны эм”, номын санд орлоо хичээлээ хийж байгаа оюутныг харав “Би нэгдүгээр курсд байхдаа ингээд суудаг байж билээ” гэх бодлууд. Хаашаа харнав тэнд лазан, хаана байнав энд лазан. Ядаж байхад хүмүүс намайг эрэгтэй болгоод байхын. Уг нь би эхээс төрөхдөө эмэгтэй л байсын, өсөн торнихдоо ч бас эмэгтэй л байсын байгаан, өөрийгөө ч бас эмэгтэй гэж боддын. Тэгсэн энэ хүмүүс чинь намайг эрэгтэй болгоод “Чиний блогыг анх уншиж байхдаа яасан эрх банди вэ гэж бодож байлаа” , “Pearle гэхээр эмэгтэй байх нь ээ. Эрэгтэй гэж бодоод уншаад байсан чинь” гэх мэтээр хүйс хүссэнээрээ солиод. За за тэр ч яахав үг олдож үхэр ч холдлоо. Үнэндээ бол надад үхэр байхгүй л дээ, байж ч үзээгүй байлгаж ч үзээгүй. Ээ буятай айлын бурхан хүмүүнээ та хаврын синдромыг төгсгөлийн шатандаа орхоос нь өмнө надад туслаач.

Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu
P.S: Энэ хүн бүсгүй хүн болноо. (охин үр болноо гэж бичсэн чинь нас ч одоо явж байна, охин гэж дуудах хүмүүс ч цөөрч. Олонхын саналаар дэлхий хавтгай болсоны жишгийг дагалаа. Эмэгтэй хүн болноо гэж биччихээд уншаад үзсэн чинь дуучин Сараагын жинхэн эмэгтэй хүн гэдэг яриа санаанд ороод шууд солилоо гэж. Явж явж хамгийн тохиромжтой үг нь чихэнд дасал болоогүй бүсгүй гэдэг үг л болж таарах шив дээ гэжугаа)

4 санал шүүмж:

  • erka said...

    My naiz odriin tolovlogoot bai. Odor bvriin hiih ajlaa yalanguya hicheelee tolovlo. Tegeed tsagiin hubiar tavi. Today hiij duusaagvi ajlaa margaash ni dahij hii. Demii zuild tsagaa bitgii vr. toloblogooniihoo daguu l yav. Tegeed omnoo zorilgo tavi. Example: ene semister GPA 3.7 ch ym uu...
    Zorilgodoo alham alhamaar oirt.
    Tsagiin hubiaraa biyleelne gej oortoo amla. ehleed 1 odriin toloblogoo garga daraa ni 3 honog 7 honog ... garga. Vr dvngee bainga vzej bai. Ingeed l boloh ni ter. Amjilt hvsye. Aja aja amjilt. Chamd chadvar bgaa shvv. Bi itgej bna.

  • Pearle Deppsu said...

    TO ERKA
    Tnx, babe. Bi uul ni hicheey gej bodool bgaan, hehe. Gehdee neeree odoo ene chin yu we? 3n 7 honogiin daraa gehed dun garlaa shd. Ene sem-iin GPA hed bh boloo, buu med. Ayayayayayaya.

  • olziinaa said...

    Хичээлийн хувьд: Чи хичээлдээ сайн шүү дээ. Жаахан хичээгээд л гүйхэд бүх зүйл KO болий ш дээ. Харин тэр төлөвлөгөөний хувьд эртнээс эхэлсэн бол болно л доо гэхдээ одоо ч бас шахуу төлөвлөгөө зохиочоод явбал амжий ш дээ. Миний хичээлүүд ч бас сампиржийнөө.... Аяаяаяаяяяааа КтМС-ийг хэзээ төгсөнө дөө.
    Хүйсийн хувьд: Хүйсийн хувьд гэвэл чи тэр хүүхдийг сохорчоогүй бол наад 2 хар нүхээрээ сайн хар гээд хэлчихгүй юу.
    Хаварын синдромын хувьд: Нэг ерөндөг байгаа ш дээ. Гэхдээ чамд нөлөөлөх юм уу үгүй юу бүү мэдддддддд .....

  • dissertation said...

    I have been visiting various blogs for my dissertation research. I have found your blog to be quite useful. Keep updating your blog with valuable information... Regards

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)