Философийн багш

April 4, 2007 4 санал шүүмж

Алдын байна, алхаар цохиод ч үхэдгүйн байна. Баллаж өглөө шд багш гуай. Соёлын 8-н функци сэдвийн доор явуулсан семинарын хүрээнд ярисан зүйл нь одоогийн бидний ярих дуртай сэдэв болсон жендерийн эрхийн сэдэв рүү хальт ороод гарав. Овог аймгаар амьдарч байсан балар эртний үед “Эхийн эрхт ёс” буюу Матриорхат ноёрхож байсныг бид мэдэх билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хөдөлмөрийн хуваарилалтын хууль ёсоор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж наад зах нь хоол хүнс цуглуулж, ан гөрөө хийж явсаар “Эхийн эрхт ёс” нь “Эцгийн эрхт ёс” болон хувирсан билээ. Бид ч бас үүнийг мэднэ. Харин одоо бол XXI зуун. Жендерийн эрхт тэгш байдал бий болсон үе. (бүх газрыг хамраагүй л дээ, гэхдээ л ...) Багшийн хэлсэнээр бол “Эмэгтэйчүүд гэр орны ажилаа хийгээд, овог аймгийн үр удмыг үйлдвэрлээд (бүүр яг ингэж хэлсэн шүү) явж байхад л болоо шд. Та нар түүгээрээ л гоё бай лдаа. Тэр машин эд нартай орооцолдож яах нь вэ? Угаасаа та нарт тийм сэтгэхүй байхгүй шд. Та нарын тархи тэгж програмчлагдаагүй юмаа” гэдийн байна. Хаха, юуууууууууууу? Ганц нэг үрүүл эргүүлэхэд тийм их зүйл шаардлагатай юм уу? Гэхдээ энэ нь ерөнхийдөө “Та нарт механик сэтгэлгээ байхгүй ээ” гэж хэлж байна л гэсэн үг. Тиймээс миний одоогийн сурж байгаа чиглэлээр би ямарч амжилт олохгүй, эртхэн болих хэрэгтэй гэсэн санаа. Би хувьдаа эрэгтэй хүнд механик сэтгэлгээ илүү суугдсан гэдгийг мэдэхээс биш, эмэгтэй хүнд огт суугдаагүй гэж мэдээгүй л юм байна.
Анх энэ мэргэжлийг сонгоход (програмист) том ах маань их дэмжиж байлаа, харин бага ах маань “Чи ямар ч амжилт олохгүй шдээ. Санхүүд ор за” гэж билээ. Тэгэхэд том ах “Хүүхдийг сонирхолтой чиглэлээр нь сургаа” гэсээр байгаад арай гэж энэ сургуульд орж байсан. Тэглээ гээд миний hard багшийн хэлснээр байн байн гацаж, reload… , stand by… болоод байгаа юм алга. Орчин цагаа дагаад шинэчлэгдэцгээмээр юм даа. Би хувьдаа “Эцгийн эрхт ёс”-г буруушаадаггүй, хэрэв аав чинь гэртээ байхгүй бол гэр ханхайгаад хамгийн том нөмөр нөөлөг байхгүй хэцүү байдаг биз дээ. Ер нь энэ хүмүүс нэг явцуурхаараа тоормоз авахгүй залж өгөхиймаа. Тэр Күнзийн хэлсэн “Эмэгтэй хүн бол тахиатай адил, арай гайгүй нэг нь 2 тахиатай тэнцэх мэт” гэдэг үе аль хэдийн өнгөрсөн шүү дээ. Тэглээ ч тахианаас тахиа л төрдөг биз дээ. Ялгагдах юм алга. Хэн хэнээ хүндэтгээд л явахад юу нь тийм хэцүү байдаг байнаа? Ер тэгээд яриад байхын бол эрэгтэй хүн ямарч сайхан урт хөлтэй байлаа гээд эмэгтэй хүн тэрэнд нь толгойгоо мэдүүлдэггүй шд.

4 санал шүүмж:

  • Tuvshin said...

    Manai ene heden surguuliin professoruud gej unen sunutsun nuhduud. Yamar negen journal-d uursdiinhuu paper-iig hevluuleh ni bitgii hel bur ter journaluudiinhaa neriig ch medehguy. Tegsen murtuu neg l ih tom tseejnuud. Bi bugdiig ni medne, bi bol professor, oyutnuud duugay geed l tom tom yarina. Yag tulaad uulzahleer ali divan galaviin uyeiin Oros orchuulgiin heden nom unshsanshuu uhaantay. Ted nariigaa ch oligtoyhon deer door ni oruulaad yarichihaj chadahguy. Tegeed muu dun tavij uuriiguu lag haragduulah gej charmaihiig ni yana. Ai daa ichig ichig ene heden shavriin haaltuud

  • Anonymous said...

    Chi mecahnic bish ug ni technic setgelgee gej hellehiig hussen baih tiim uu?
    .. er ni emegtei humuus emegteeleg baival goyo shdee, gehdee philosophiin bagshiinh zuv geed bgaa um bish. Zarim neg zaluuchuudaas ch iluu tiimerhuu bolchihson ohiduud baidag shdee.

  • Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

    Хэцүү сэдэв, нийгэмд гарч байгаа олон сөрөг үзэгдлүүд энэ сэдвээс болдог байхаа, жендерийн асуудлыг соц. үеээс л эцэг эхчүүд гааруулцан гэж боддог юм. Эрчүүд грушик хийгээд ч амьдрана, охин маань дээд боловсролтой болох хэрэгтэй гэдэг байсан нь одоо ч хэвээрээ байх шиг. Гэтэл одоо залуус маань эмэгтэйчүүддээ гологдоод, амьдрал нь тогтворгүй, асуудалтай байх шиг :( За энэ бол миний бодол. Эрүүлжүүлэхээс өөр эрчүүдийн байгууллага бий эсэхэд би эргэлзэж байна, аавын баяр, эрчүүдийн баяр гэж лав би мэдэхгүй юм байна. Харин эмэгтэйчүүд жилдээ 2 удаа баярладаг. (Цэргийн баярыг би лав тэмдэглэдэггүй, цаашид ч тэмдэглэнэ гэж бодохгүй байна)

  • Өнөржаргал said...

    Hi! Би чиний бичлэгүүдээр тэнээл явжийна хэхэ..Уншаад байсан чинь чи бид 2 USI-ийн зуны сургалтанд цуг суусан юм байна штээ хэхэ..

    ..Нээрээ энэ мэргэжлээр сурч байхад иймэрхүү үгс сонсох ч энүүхэнд шүү..одоо ч бараг дөжирч байх шиг байна дөө хэхэ..Харин тэгж хэлүүлэх тусам улам бүр хурцлагддаг юм :)

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)