Үүрийн 4:27 цагт төрсөн сэтгэгдэл

April 11, 2007 7 санал шүүмж
Одоо Улаанбаатарт 4:27 минут болж байна. Миний бие тагтан дээр ямар нэгэн зүйл шоржигнох чимээнээр сэрсэн билээ. Анхны бороог орно чинээ гэж өчүүхэн ч бодоогүй байсан тул хэсэгхэн гайхаж бодлогоширов. “Хамгийн дургүй улирал минь үргэлжилж байна” гэж өчигдөрхөн нэгэн хүнд хэлж байсан санагдана. Гэтэл харах өнцгөө өөрчлөөд үзвэл хамгийн дургүй улиралд ч хайрлах зүйл байх ажээ. Би босч цонхоо улам ихээр онгойлгон, “хэн нэгэн намайг тольдож болох шүү дээ” гэсэн айдсыг үл тоон бараг л нүцгэн биеэрээ тагтан дээр өвдөглөн сууж хурмаст тэнгэрийн хайрласан хур бороог алган дээрээ тогтоон, байгаль дэлхийн гаргаж чадах хамгийн гайхамшигт үнэрийг мэдэрч хэсэгхэн саатлаа. Аяа, юутай сайхан мэдрэмж. Энэ үед сонсох дуртай дууны минь 2 мөр шүлэг сэтгэлд минь тодроод ирэх нь тэр. “Тагтан дээрхи гоодалийн үнэрийг чиний дотроос мэдрэнэ, Гэвч чамайг харахгүй ээ” гэж. Нүдээ анин, гайхамшигт үнэрийг мэдрэнгээ нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан аяархан дуулав. Нилээн удаан зогслоо, жаахан даарч эхэллээ. Эргээд унтдаг юм билүү гэтэл нойр хүрсэнгүй, тиймээс төрсөн сэтгэгдэлээ уншигч авхай тантай хуваалцахаар энэ бичлэгийг бичин сууна. Гадаа бороо орсон хэвээр, өрөө минь тэр чигээрээ өглөөний хамгийн цэвэр агаараар дүүрч байгааг мэдэрч байна, чийгний үнэр ч үнэртэнэ. Яаж ийм үед эргээд унтах билээ, “Өдөр ядрана даа” гэсэн бодол намайг огт айлгахгүй байна. Харин ч эрч хүч дүүрэн байх биз. За ингээд миний blog-г уншин таалсан эрхэм/авхай танд баярлалаа, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн Pearle Deppsu.
Яг одоо blog-оо update хийхийг хүсч байгаа ч компьтер минь интернэтэд холбогдох боломжгүй байгаа тул сургууль дээр очсон хойноо болий доо

7 санал шүүмж:

  • БЭ said...

    yoooy, naad uner chin yordoosoo l tasarhai shuu. boroonii daraah chiigee gej. end yaj ch boroo shaagiad mongoliinh shig tegej goy unertdeggui shd, have a nice day!

  • khuder said...

    delhiin hamgiin uner shuu. Yun ter france unertei us mus. 4 jil unerteegui ch gesen chinii bichlegiig unshaad hamart unerteh shig l bolloo. saak!

  • Gantulga U said...

    Ай, тэр борооны үнэр. Юутай тансаг. Зуны өглөө цэлмэг нартай, шөнө орсон борооны ус хатаагүй, чийгтэй байхад, бусад хүмүүс унтаж байхад гараад алхах үнэхээр жаргал шүү. Амжилт хүсье. Номоо энд тэнд битгий орхиж байгаарай.

  • Anonymous said...

    he he bi buur nar gartsan hoino ugluu hicheeld yavah zamdaa unertsen unen tas baisan. Yag chamaig unerteh ter agshid bi ch bas unertehgui yaasiin boldoo gej haramsnam ......

  • Anonymous said...

    Хавар болчихжээ. Тагтан дээрээ гараад зогсохоор агаар ч гоё.. Бүх юм нялх.. хүүхдүүд гадаа шуугилдаад л.. Сэтгэл санаа би өөрөө ч нялх болцым шиг..

  • Anonymous said...

    Laitai romantic ohin shuu. Miniih bolooch!!!???

  • Hawk said...

    Yamar ikh uyangiin haliltai bichee ve! Neg yum shorjignoh chimeeneer... geheer chine bolkon deer chine hun garch zogschood, olsood hodood n dugarsan yum baih gej teruuhen hoorond bodogdloo. Uchir n bi shono untahgui bol olsohiin zovlong hezeenees iluu mederdeg hun.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)