Вэб хуудас ачаалахад дуу, хөгжим дуугарах нь бүдүүлэг

December 24, 2009 27 санал шүүмж

Анх блогууд ямар нэгэн дуу, хөгжим дуугаргадаг widget –тэй болж байхад тоодоггүй л байлаа. Одоо гэтэл бүх блогууд, бүр маш олон сайтууд дуу, хөгжим, видео дуугаргадаг болж. Олон хуудас ачаалаад эхнээс нь уншаад эхлэх гэж байтал гэнэт л баахан хөгжим холилдоод л, давхралдаад л сонсогдох тийм ч сайхан биш. Тэгээд ч тухайн хүний, тухайн үед ямар хөгжим сонсохыг хүсч байгааг мэдэхгүй байж ингэх нь бүдүүлэг юм шиг. Нөгөө талаас өөрийн сонсох дуртай дууг бусдад тулган шаардаж сонсуулж байгаатай ялгаагүй зүйл. 


Ядах нь ээ намуухан аятай цочоож сандаргахгүй аяз байвал болох юм шиг. Гэтэл бөмбөр нүдэлтийн хүнд чанга чимээ, гэнэт цочоосон дуунууд нь үнэхээр дарамттай. 


Дээхнэ би яаж ч яваад билээ нэг сайтыг ачаалчихаад компютерээс холдоод арваад минут болж байлаа. Гэтэл гэнэт нэг жаахан охин хашгирах нь тэр. Ганцаараа оффис дээрээ байсан хүн үнхэлцэгээ хагартал айв. Чимээ гарч байгаа зүг рүү эргээд хартал нөгөө ачаалаад орхисон хуудас дээр нэг жаахан охин амаа дараад инээж байгаа флаш анимашн байдаг байгаа. Ямар дэггүй хүн нь тийм юм хийдэг байнаа. 


Энэ мэт жишээнүүд их л байна. Хэрэв блог, бэв хуудас дээрээ дуу ачаалахыг үнэхээр хүсэж байгаа бол тухайн блогд нэвтэрсэн хүн өөрөө Play товч дарж эхлүүлдэг байвал зүгээр юм шиг.

27 санал шүүмж:

  • Сармагчин said...

    Дуугий нь хааж тохируулдагшт уул нь соёлтой сайтуудын хувьд. Хандагч өөрөө хүссэн нөхцөлд чангалж сонсдог. Соёлгүй хэрэглээ гэдэгтэй чинь санал нэг байнаа.

  • А said...

    Танайх руу орчоол бишээн гэж буцаж гараад байсы. Дэппсү муу туучийг загвараа сольчино гэж хэн санахымээээ... :P

  • Pearle Deppsu said...

    TO Юки аниа
    Он гараад дахиад солино гэж бодоод байгаа шд. Шинэ жилд л зориулж өөрчилсийн

  • Gansukh B said...

    Санал нэг байна. Дээр CISCO-ийн лаб орж байхад нэг АйТи нөхрийн блог руу ортол өөдөөс хөгжим тачигнаад(CISCO лабын монитор нь спикертэй байдаг) хэн хөгжим тавьсан бэ гээд багш эргэж харах хооронд гялс хааж амжсан, хэхэ

  • HERO said...

    Хачин хачин хөгжим тавьж цочоодог хүмүүс болчмоор.

  • NmBa said...

    Тиймшүү. http://www.bolod.mn бодох л асуудал. Утгагүй 1 реклам давтаал. Тэр нь мэдээ үзэх болгонд явж ч байх шиг. Та нар нэг ороод үздээ. Хурдхан л хаахын түүс болно.

  • sanakae said...

    Өөрсдөд нь гоё байдаг юм шиг байгаа юм. Дээр нь тэр дууг нь ачаалах гэж бас зардал шүү дээ

  • Javkhlan said...

    harin tiimee. bloguudaas gadna zarim neg site-uud deer bas baidag. yalanguya restaurant ene teriin site deer.

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Харин тийн. Нээрээ бас тэр дууг нь ачаалах гэж мөнгө төлдөг юм байна шүү дээ. Тэрийг нь мартаж орхиж.

    TO Peakfinder
    Ажил дээр заримдаа лаптопынхоо sound volume-г хаахаа мартсан үед жинхэн байдалд орж байгаа юм даа. Ажлын цагаар зугаа хөөсөн зүйл хийж байна гэж бусдад ойлгогдоод ....

  • Rhea said...

    тэр охин хашгирдаг үнэн аймаар. би бас таб нээгээд орхицон байсан чинь хашгираад, үг сүггүй бүх юмаа хаасан шд. үнэхээр бүдүүлэг. зүрх муутай хөгшин хүн өрөөнд байсан бол яахын... ?

  • Od said...

    Post-нд хийж байгаа Player болон MusicBox player-ийнхээ уул нь autoplay-ийг off болгож байвал зүгээр байх. Gmobile -ийн утсаар орох үед бол тэгээд л тэр сайт асар удна даа харин

  • алтаргана said...

    үнэн ш дээ, би заримдаа тоглуулагчийг нь хаах гэж эрдэгийн

  • Anonymous said...

    harin tiim. Zaluu.com gej neg yostoi yadargaa baina g.m.

  • etvgen said...

    Би лав өөрийн мэдэр ч байгаагаа бусдад мэдрүүлэх гэж тавьдаг байсан сүүлдээ өөр дээрээ зовлонг нь мэдрээд алдаагаа зассандаа хөөрхий :P ер нь муухай бүдүүлэг хэрэг юм билээ

  • Давка said...

    би угийн тавий гэсэн ч дууг нь тавьж мэдкүм билээ. гэснээс нээрээ зарим блог руу муухаЙ дуутайг нь мартаад гэнэдээд орчдог. Тээл сандраал буцаад гарчдий шүү... ажил дээрээ сууж блогширжаа үед бол бүүр ч дэмий тэ?

  • Bilegt said...

    тийм шүү ихэнхдээ үнэхээр ядаргаатай байдаг.

  • Anonymous said...

    uursduu com-niiho duug l haachihgui yu. ta nart taalagdah gej blog neegeegui bizdee

  • sanakae said...

    Цэлмэг тэнгэрээ шинэ жилийн мэнд. Ирэх ондоо мэдээж асар том бэлэгтэй байгаа хүнд өөр юу хүсэх билээ эрүүл энх.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)