Соёлч зан хэрэгтэй юу?

January 7, 2010 23 санал шүүмж
Өчигдөр Аватар кино үзсэн юм. Киноны тухай биш өөр зүйлийн тухай бичих гээд мунгинаж сууна. Кино эхлээд 35 минут болж байхад уварч, цуварсан хүмүүс урдуур хойгуур гүйгээд тун их үймүүлэв ээ цагтаа ирсэн хүмүүсийг. Ер нь байнга л давтагддаг зүйл. Гэтэл өчигдөр бүүр 35 минутын турш хөмсөг зангидуулахаар нь хэл ам загатнаад бичмээр санагдаад тэвчсэнгүй.

Намайг оюутан байхад магистр багшийг 15 минут, доктор багшийг 30 минут хүлээдэг гэдэг байсан. Гэтэл манай монголчууд бүгдээрээ доктор, професоруудаас илүү давуу эрхтэй байна гэдэг бүх талаараа арай худлаа санагдах юм.

Хотын гэгддэг залуус нэг л их хөдөөний гэх тодотголтой хүмүүсийг элдэвээр хэлээд байдаг. Яг ингээд ярьвал тэр хөдөөний гэх хүмүүс чинь үзвэр үйлчилгээнд яг цагтаа ирдэг юм шүү дээ. Магадгүй хөөрч догдлосондоо тэгдэг байх. Гэхдээ л цагаа барьсан л бол болоо. Тэгэхээр айхтар хотын залуус минь та нар тэр дорд хэлээд байдаг хүмүүсээсээ бүр дор болж таарах нь ээ?

Гэхдээ энэ байдалд хэн буруутай юм бол? Миний кино үзсэн танхим 11 эгнээтэй, эгнээ бүр 26 суудалтай байсан. Хэнхэгтээ тоолоогүй, билет захиалж байхдаа мэдсэн юм. Гэтэл хоцорч ирсэн гучаад хүнээс болж цагаа барьсан 200-аад хүний эрх ашиг яагаад алдагдах ёстой юм бол бүү мэд. Тэр үзвэр үйлчилгээний газрууд 15 минут хоцорсон бол хаалгаа бариад “Уучлаарай, та 15 минутаас илүү хоцорсон байна. Оруулахгүй ээ” гээд хэлж болдоггүй л юм байх даа. Өөдөөс нь олон юм жон жон гэвэл “Таны эрх ашиг энд суугаа хэдэн зуун хүнийхээс илүү биш шүү дээ” гээд найрсагаар ёожловол болох юм шиг.

Эсвэл яршиг бүгдээрээ Жавхлантай адилхан зоогийн газар, үдэшлэг, хүлээн авалтанд халбага сэрээ хэрэглэхгүйгээр улаан гараараа хоол идээд, үзвэр үйлчилгээнд 1 цагаар ч болов хоцроод ирж байя. Үхэр монголчууд гэдэг шиг.

23 санал шүүмж:

  • itsme said...

    эртээр бид нарыг бас 2012-ыг үзжийсэн чинь 2 хүүхэн, 2 залуу хоёр орж ирдийн. бас л гучаад минут хоцорсон байсан байх. тээл сандлаа хайгаал эгнээ хоорондуур яваал, зогсоол. яджийхад суудал дээр нь хүмүүс сууцан. тээд бүр тэсэхээ байгаад "та нар суугаачээ" гсн чинь хүүхэн нь "хуц" гэж наасс. гайхжаам чинь. юувлээ л гэж бодовшд

  • Мика /美香/ said...

    Мөнгөө төлсөн хүмүүс чинь заавал орно л гэнэ шдэ. Хөдөөнийхөн хоцордог эсүүл цагтаа ирдэг гэсэн балай юм хаа байхав. Хувь хүний ухамсараас л болж байгаа биздээ..
    Ер нь хэнб гуайд ч гэсэн соёлч зан хэрэгтэй шүү

  • Pearle Deppsu said...

    TO Мика
    Мика анзаардаг уу? Хөөрхөн улаан хацартай хүмүүс хотод ирээд хошин шогийн ч юм уу ямар нэгэн үзвэр үзэхдээ дандаа цагтаа ирдэг. Тэгээд цагаа хараад л, эргэн тойрноо хараад л...

    Надад нэг биш удаа анзаарагдсан болохоор л тэгж хэлсэн юм.

  • Давка said...

    тийшт нээрээ 2012-г үзжаахад бас тэгээдийсэн тэ? цагаа баридгүү нь монголчуудын муу зан хэдий ч бас энийг чинь уг нь засаж залруулж болий шт.... өө тийн тээд бас хоцорч ирчээд суугаачээ гэхээр хэл амаар доромжилдийн энэ хүнүүс чэн.......

  • citrus said...

    helee yuhev. ene huniii suudal deer suuchdag humuusiig yosto oiglodgguiin. bas tegee hoinoos sandal ushiglunu, changa changa yarina, utsaar yarina , joohon huuhed daguulj ireed huuuhdee uiluulna..bainaa baina

  • xOSOo said...

    Багшаас өмнө орку бол оруулку гээд нэг оноо хасаад байвал бүгд яадаг билээ тэрэн шиг л 15 мин хоцорвол оруулку гээд тасалбарынх нь 50% юм уу буцааж өгөөд хаалган дээр баки том 3 залуу зогсоочвол яахын болку бол хүчээр л шийдээд өгөх л хэрэгтэйшд тэгжийж л сурдаг нь МОНГОЛ зан :P

  • khuder said...

    хоцорч ирэгсэд ичихгүй болохоор л тэгж байгаа юм.
    тоншуул сэтгүүлд зургийг нь тавьж матарлах хэрэгтэй.

  • Bilegt said...

    Уулан цаг бариагүй бол оруулдаггүй энтэр гэвэл хүмүүс цагаа барихыг ядаж хичээх биз.

    Монголчууд цагаа барьдаггүй энтэр гэж туйлшрах нь ч хаашаа юм би монгол хүн гэхдээ цаг барьдаг. Зүгээр л зарим хүмүүст цаг барих хэцүү байдаг байх.

  • Үнэнч уншигч said...

    Тухайн үед тэнд нь яриагүйн байж дараа нь ингэж дөвчгөнөдгөө болимоор юм, анх аягүй дажгүй юм бичдэг байснаа ойрд жоохон аар саар авгай хүүхний асуудлаар орооцолдоод тархи чинь сэтгэхээ муудаж байна. Буцаад жоохон эрч хүчтэй болоод аятайхан юм бичээрэй хө.

  • Pearle Deppsu said...

    TO Үнэнч
    Би үнэнч уншигчтай байна гэсэн чинь гайхмаар санагдчихлаа байна хэхэ.

    За тэр яахав. Яг тэр үед, тэр газарт олон хүн уурлаад, бухимдаад олон юм ярьж л таарна. Мэдээж ярьсан. Харин энийг уншсан хүмүүс битгий цагаасаа хоцорч, эсвэл хүний суудал дээр суугаасай гэсэндээ бичиж байгаа юм шүү дээ хө

  • A.Амарсайхан said...

    Толгойд байгаа зургууд таалагдлаа. Хандалтын судалгаа хийвэл чиний блогт зочлох эрэгтэйчүүдийн тоо 10 дахин нэмэгдсэн тоо гарах болов уу даа

  • Anonymous said...

    er ni bol uzver uilchilgeenii baiguullaga 10 minutaas iluu hotsorsoniig oruulahgui l bh heregtei. tgd 50 huviin butsaagaad ogchihod l bolno shde,yamarch bsan tegeed orj chadaagui hun daraagiin udaa lav tsagtaa l ireh bh

  • Anonymous said...

    teed odoo yanam be. yadaj oorsdoosoo ehlii daa

  • Pearle Deppsu said...

    TO Амараа, Артгаа ах
    За тэгвэл толгойн зургаа өөрчилсөн гэдэг реклам явуулдаг юм билүү хэхэ

  • Anonymous said...

    za ene deppsugiin blogoor dahij orj irmeergu bolchij, ene deed taliin zuragnuud yamar hetsuuiin, yanz yanziin yum bodogduuaad, heheeh

  • Anonymous said...

    Pearldeppsu минь, би чамайг бараг таних юм шиг байна.

  • TaTaHHuCH said...

    zow zow, unen ym bichij gantsxan olon niitiim gazar ch bish, Yr ni baigaliin tsagaaraa barimjaa awaad sursan manaixan udeesh omno udeesh xoish 2xon l tsagtai. durem juramd barigdaggui XENEGGUI kums de, ug ni tiimshd, jijig durem juram zaalt gargaafd tawichixwal bolno shde, Neg xashraad SERNE biz. :P

  • Anonymous said...

    yohh bi ter sunday-n hamgin deed davhart bdg shine kino theatret n orj uzsim bn. bas avartar uzsiin..
    tgsn chn bs 2 ergte 2 emegte joooohn 10jilin boluu gemeeer hhdud
    30minut hotosrch orj ircheed
    buhel buten kino duustal 2 tsa garui yrij suusan
    ohiduud n changa2 aaliguitej ineeldeel unseltseel
    uneher bi kinoniiha taliig oilgooguu
    mongolchuudaa gej
    muuhai ymdaaa

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)