Насан багын балчир байхад аав бид 2 хуучин муу хар зурагтынхаа урд зэрэгцэж суучихаад тухайн үед гардаг байсан ганц орос суваг болох ОРТ-оор Ну Погади үздэг байсан сан. Хүсэхэд хясаж байна уу гэдэгчилэн хааяа зурагт жирэлзэхэд аав минь босоод “Өө муу хог чинь” гээд магнай дээрээс нь дэлсээд авдаг байж билээ. Кино урлагийг донтон сонирхох болсон нь энэ үеэс эхлэж дээ. Дараа нь Чебарушка, Ерелаш гээд л хүүхэд насны сайхан дурсамжууд тэдгээр бүтээлүүдтэй нягт хоногшин үлдэж дээ.
10 настай байхдаа өөртэйгөө үе тэнгийн нэгэн жаалын кино театрт кино үзэхийн тулд талхны мөнгөөрөө тасалбар аваад ээждээ зодуулдаг тухай кино үзэв. Тэр киног үзээд яг л өөрийгөө харж байгаа мэт санагдаад явчих нь тэр. Арай ч талхны мөнгөөрөө кино үзчихдэггүй байсан ч кино үзэхийн төлөө нойр хоолоо хугаслаад ээждээ зодуулахаас наагуур болдог байсан юм даг. Cinema Paradiso киног үзсэнээс хойш кино найруулагч болохыг хүсэх болж орой унтахаар хэвтэхдээ үзсэн киноныхоо нэгэн баатар болон мөрөөдөж, хэрэвээ би найруулагч байсан бол гээд бодлын далайд умбан шумбасаар үүрийн гэгээ орж байхад сая нэг унтдаг байж билээ. Ингээд би найруулагч болох түмэн хүсэл дунд өсвөр насаа өнгөрөөсөн билээ. Энэ хүсэл нь “Диваанжингийн кино театр”-аас л үүдэлтэй.
Амьдрал саад тотгор, уйтгар гуниг, аз жаргал ээлжлэн байдаг. Тэр нэгэн өдөр аав минь тэнгэрийн орныг зорин одсон билээ. Хамтдаа суугаад хүүхдийн, хүүхэлдэйн кино гэж гололгүй зэрэгцэж суугаад үздэг байсан аав минь байхгүй болж сэтгэлд хоосон орон зай үлдэхэд намайг нэгэн кино аварч байсан юм. Тэр бол Life is Beautiful. Амьдрах сайхан, аавтай байх бүүр сайхан гэдгийг энэ киноноос мэдрээд Жошуагын аавыг харах бүрдээ “Миний аав ч ийм сайхан хүн байсан даа. Дандаа инээж, надад дандаа сайхан бүхнийг мэдрүүлдэг байж дээ” гэж бодон хаа нэгтэйгээс харж л байгаа гэсэн гэнэн цайлган, сайхан сэтгэлээр яваад өгсөн аавынхаа хувь тавилантай эвлэрч билээ.
Өсвөр нас минь ид дундаа өрнөж анхны шохоорхолтой учрав. Жаахан хүүхэд хайр гэж юу байдаг талаар хэрхэн мэдэх билээ. Харин тэр үед Roman Holiday, Singing In the Rain киног үзэж хайрын сайхныг мэдэрч, анхны хайртайгаа учрахыг хүсдэг болж билээ. Дараа нь Сибирийн үсчин киног үзээд шөнөжин цурхиртал уйлж, 7 хоног зүрхэндээ хүнд чулуу тээн явсан нь тод санагдана. Хайр сайхан, хамтдаа байхдаа жаргалтай, харин хагацахдаа уйтай, гашуун, магадгүй харгис хэрцгий. Гэхдээ хайр байгаа цагт амьдрал үргэлж байдаг гэж энэ киноноос л ойлгосон доо.
XXI зууны Дэлхийн түүхэнд томоор бичигдэх нэгэн гамшигт үйл явдал болсон нь 9 сарын 11 байлаа. Тэр өдөр хичээлээсээ ирэхэд ах, ээж 2 зурагтны урдаас салахгүй, намайг ирсэнийг ч огт тоохгүй байсан. Удалгүй АНУ, Ирактай дайн зарлаж байсныг та сайн мэдэх биз. Энэ явдлаас удалгүй би Steven Spielberg-ийн “Шиндлерийн бүртгэл”-ийг үзэж билээ. Хүмүүс яагаад дайныг хүсдэг юм бол? Дайнд олон мянган ард иргэд, олон мянган аав, хүү, хайрт залуу, хань нөхөр нь үрэгддэгийг мэдсээр байж яагаад тэмүүлдэг юм бол? Энэ бүх асуултууд миний бодолд ар араасаа цуварсаар, дайны хор уршигыг Шиндлерийн бүртгэлээс мэдэрсээр. Хэдэн өдөр бодол болж, ганц дайны тухай л бодож байсан сан. Тэр үе өчигдөрхөн мэт тод санагдана.
Удалгүй нас минь 16 хүрч хүний мөс, хүн чанарыг ойлгох хэрэгтэйг шаардах ч шиг. Яг энэ үед би Акира Куросовагын “Рашимон” киног үзэж билээ. Хүн чанар, хүний мөс, хүмүүний бодит байдал, үнэн, худал, гэм, зэм. Энэ бүхнийг Рашимон киноноос хангалттай сайн ойлгож амьдрал харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ухаарч байсан юм. Хүүхдийн гэхэд арай томхон ч цэвэрхэн цагаан цаасан дээр томоос томоор “Амьдрал үнэн, худлаас бүрдэнэ. Харин түүнийг ялгах амаргүй” гээд биччихсэн. Түүнтэй эвлэрхэд анхандаа тийм амар байгаагүй ээ.
10-р ангиа төгсдөг жил хамгийн сайн найз минь найз залуугаасаа болоод харуй бүрий болсон байхад манайд уйлаад ирж билээ. Тухайн үед найзыгаа тайтгаруулах сайхан үгс байхгүй, гагцхүү түүнд мэдрүүлэх хэрэгтэй гэсэндээ би Love Actually киног үзүүлсэн юм. Найз маань тэр киног үзээд битүүхэн санаа алдаж, бяцхан инээмсэглэчихээд дахин уйлахгүй унтаад өгч билээ. Харин дараа нь би найзтайгаа адил шалтгаанаар, бүүр дараа нь жинхэн хайртайгаа учирчихаад “Жинхэн хайр”-ыг өгүүдэг энэ киног үзээд сэтгэл тайвширч, тухтайхан унтдаг болсон сон. Одоо удахгүй Зул сарын баяр болно. Харин Зул сарын баяраар хайртай ханьтайгаа энэ киног зэрэгцээд үзнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хайр байгаа цагт амьдрал хэвлийд бойжино.
Эцэст нь амьдралын минь чухал хором бүхэн кино урлагын нандин бүтээлүүдтэй яагаад ч юм давхцаж байсан нь хачирхалтай.
17 санал шүүмж:
saihan niitlel boljee.. Joshua-n aav uneheer gaihaltai.
Ийм мундаг кинуу үзэж өссөн юм чинь мундаг байхаас ч яахав. Чи сүрхий охин шүү
Чиний блогт орж ирсэн чинь нээх гое шинэ жилийн уур амьсгал орж байна.
Их гое бичжээ.
Та 2-т аз жаргал хүсье
Сайхан нийтлэл байна амжилт үлзүүлнэ байхаа найзаа :) GL энд Forest Gump дутаад байх шиг кк :P
үнэхээр гоё нийтлэл байна уншаадл баймаар ну погоди ерлаш 2гүйгээр хүүхэд нас минь төсөөлөгдөхгүй байна хэ хэ Роб шнайдерийн тоглосон тэр кино бол үнэн тасархай уйлмаар бахархмаар
яг үнэн кино үзээд сууж байх ч сайхан л даа.
Хайр байгаа цагт амьдрал хэвлийд бойжинo. Ene oguulber ihiig bodogduullaa. Bi tiim hairtai uchirval aldahguie. Nice bichleg boljee.
Bogroo
Odoo youtube deer huuchinii buh oros kinonuud nu pogodi buh sereeree bii.
Its wonderful life гээд аль 45 оны нэг кино үзсэн үү? Нийтлэл чинь түрүүлсэнд баяр хүргье
TO Эрхэмээ
Үзэлгүй яах вэ? Хэрэвээ би байхгүй бол амьдрал ямар байх байсан бэ гэсэн утгатай
Ёстой гоё кино шүү
saixan niitlel bna :D
amjilt hysye. http://mongolfilm.blog.banjig.net/ manai blogt tawtai moril uu.
Би дөнгөж сая barber of siberia үзлээ. Дээр энэ постыг уншаад гэнэт энэ киног нэг үзмээр санагдаад тэгээд татаж аваад үзлээ. Сэтгэл нэг л сонин болчлоо шүү.
Шиндлерийн бүртгэл, Love Actually 2 бол үнэхээр гоя киноо. Ахин дахин үзсэн ч уйддаггүй.
Үнэхээр сайхан бичсэн. Ганцхан л юм хэлэх гээд аль дээрээс бодож явж байсан юм. АНУ Иракт бус Афганистанд дайн зарласныг л андуураад биччихсэн байна лээ.
I love your blog.. very nice colors & theme.
Did you create this website yourself or did you hire someone to do it for you?
Plz answer back as I'm looking to construct my own blog and would like to find out where u got this from. thanks a lot
http://v-secure.vn/?topic=touch-for-the-best-household-tuition-singapore
http://www.bizlinke.com/index.php?do=/blog/53494/assist-to-your-children-find-all-their-capacity-by-tuition-swindon/
Here is my website :: 89 europe switzerland
Also see my page: football masters
What to expect for Borgata Hotel Casino & Spa's new
Borgata Hotel Casino & Spa is a casino and hotel 부천 출장샵 on the 안동 출장안마 Boardwalk. 양산 출장안마 The 전라남도 출장샵 Borgata Hotel Casino and Spa has 2,800 guest rooms and includes 의왕 출장마사지 3 coffee shops,
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)