Scientist and Academician (Эрдэмтэн, академич)

April 14, 2009 20 санал шүүмж
“Эрдэмтэн” - шинжлэх ухааны ямар нэг салбарт онцгой мэргэжсэн ба эрдмийн зэрэгтэй хүн

Цэвэлийн тольноос

Тэгэхээр эрдэмтэн хүн маань тухайн салбартаа олон жил ажиллан бүтээл туурвиж, түүнийгээ улс болон олон улсад танилцуулсан хүн байх ба дор хаяж доктор зэрэгтэй байх хэрэгтэй байх нь ээ гэж ойлгож болох нь.

Манай ажил дээр олон настай хүмүүс холхилдоноо. Ихэнхи нь тэтгэврийн, цөөн хэсэг нь тэтгэвэрт гарах дөхөж байгаа хүмүүс. Тэдний бусад настангуудаас ялгагдах нэг гуншин нь ЭРДЭМТЭН. Айхтар том гуншин шүү. Гэтэл тэднийг харах бүрийд

“Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн”

гэсэн зүйр үг яалтчгүй санаанд тодрон бууна. Учир нь тэдгээр хүмүүс огтхон ч ЭРДЭМТЭН шинжГҮЙ. Ажлын оффис дээр ирээд тоохчгүй тамхи баагуулна. Сархад өвөртлөн ирээд хүртэх ч тохиолдол цөөнгүй. Нэг л том ярьсан, инээлдсэн хүмүүс байна. Гэтэл нэг өдөр буюу өчигдөр тун сонирхолтой зүйл болов оо. Ургамал, ойн чиглэлийн эрдэмтэн нэг хүн ирээд том том ярьж, цэцэрхэж байх үед нь оюутан бололтой нэг залуу ирээд мод тарих хүсэлтэй байгаа ба ямар мод яаж, хаана тарих хэрэгтэйг асуутал мань хүний хэр эрдэмтэн болох нь тодорхой болов.

Эхлээд “Ямар мод тарих хэрэгтэй вэ?” гэж асуухад “Одоо УБ-д байгаа модоо л тарь л даа. Ямар ч байсан яадаг юм бэ” гэлээ. Тэгтэл би тэвчилгүй “Одоо УБ-д тарьсан байгаа моднууд буруу моднууд юм шиг санагддаг юм. Учир нь дандаа эм моднууд байгаа. Тэгээд хавар болохоор цагаан юм хийсч, хамар ам руу ороод алергий үүсгэдэг. Тийм болохоор ядаж эр мод тарих хэрэгтэй болов уу” гээд тавиад туучихлаа. Дараа нь нөгөө залуу маань “Одоо энэ УБ-д тарьсан байгаа моднуудын нэр нь юу юм бэ?” гэхэд мань эрдэмтэн ээрчихлээ шүү. Би бас л “Улиас л байлгүй дээ” гээд туучихлаа. Яг үнэндээ улиас мөн эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ л ээрсэн эрдэмтнээс илүү модны нэр мэддэг юм байна гэж бодлоо. За тэгээд нөгөө оюутан хүү ч улам асуултаар булж эхэллээ. Гэтэл нөгөө эрдэмтэн “Зөв, зүйтэй, би дэмжиж байна. Яг зөв шүү, дэмжих хэрэгтэй гэснээс нөгөө нээрээ ...” гэж ирээд л ярианы сэдэв өөрчилж эхлэв.

Би насыг нь хүндэтгэх хэрэгтэй байх л даа, гэхдээ л тэвчилгүй том дуугармаар байна. Эрдэмтэн гэж ийм хүнийг хэлдэг юм уу? Академич гэвэл яахав нэг академийн гишүүн болоод л тийм гуншин авчихна байх. Гэтэл эрдэмтэн гэж дуудуулдаг хүн шүү дээ.

Тэгээд нөгөө эрдэмтдийн хүсдэг зүйл нь шагнал авах. Манайхаар эргэлддэг нэг том зорилго нь шагналд тодорхойлуулах. Гавъяат, Алтан гадас, Хөдөлмөрийн баатар гэх мэт. Одоо шагналд тодорхойлсон хүний анкет 2 сарын дотор 20 дөхөж байна. Би ямар дүүргийн хороон дээр ажиллаж байгаа биш дээ. Ийм олон анкет ирнэ гэдэг бас л гайхалтай шүү. за тэгээд шагналын талаар энд, бас энд тун сонирхолтойгоор бичсэн байгаа. Уншиж сонирхоно биз дээ.

Миний энэ бичсэн бол зөвхөн тэр өөртөө хэт хүндэдсэн гуншинтай хүмүүст холбоотой шүү. Монголд хичнээн сайн эрдэмтэд байгаа нь тодорхой. Харин нэр баастагчид бас хэрээ мэдэх хэрэгтэй л баймаар

20 санал шүүмж:

  • nana said...

    erdemtediin tuhai unen bichjee...erdemten onoo tsagiin erdemtdees arai oor huniig tosooljiin, bas omnoh ueiin erdemtdiig ch heleegui boloi :D

  • Pearle Deppsu said...

    TO НанаЗа сайн уу бүсгүй. ямар сонин хүн бэээ.

    би бээр эрдэмтэн гэдэг нэрийг хэн хүссэнд нь өгөөд баймааргүй байна гэсэн үүднээс бичсэн бөлгөө.

  • БОРОО said...

    Эрдэмтэн гэдэг үг ч хэн баргийн хүнд хүндэдхээр нэрдээ. Эрдэмтэн болох мэдлэг чадвартай байж болно, эрдэмтэн нэрийг дааж явах соёл боловсрол зарим нэг хүмүүст үнэхээр дутдаг нь үнэн. Гэхдээ бүгдийг туйлшруулж нийтээр нь бичиж бас боломгүй. Би өөрөө мундаг мундаг дэлхийд данстай эрдэмтэн мэргэдтэй хамт ажилдаг хүний хувьд ЭРДЭМТЭН гэж яг хэн байдаг вэ гэдгийг мэдэж байна. Чамтай таарсан хүмүүс нь бол мэдээж эрдэмтэн биш, зүгээр эрдэмтэн болохыг мөрөөдөгчид. Тэд нараар төсөөлж болохгүй ээ.

  • БОРОО said...

    Академич гэдэг цолыг академийн гишүүн болсоноор авахгүй шүү. ШУА-ын жинхэнэ гишүүн хүн болсон Монголд хэд байдаг гэж бодож байна...???
    Албан ёсоор шинжлэх ухааны академич авна гэдэг бол тухайн салбар шинжлэх ухааныхаа түвшинд хамгийн дээд түвшинд очлоо гэж ойлгож болно. Эрдэм шинжилгээний салбарт түүний дээр хэнч байхгүй.

    Төр шаардлагатай бол шагнаж болно. Гэхдээ жинхэнэ эрдэмтнийг төрийн шагнал биш, туулж өнгөрүүлсэн амьдрал хийж бүтээсэн зүйлс нь тодорхойлдог юм.

  • БОРОО said...

    Модны хувьд би эрдэмгүй ч гэсэн нэг юм хэлээдхэе байз. Одоо УБ-д тарьсан моднууд ерөнхийдөө дажгүй шүү манай хөрс, температурын хоногийн агууриг зэргийг тэсвэрлээд, адаптацид ороод ургаад байхыг бодвол. Ганцхан тарих технологи нь шал буруу, арчалгаа байхгүй, титмийг нь тайраад хаячихдаг. Шалтгаан их байна. бас мод тарь гэх шалтаг тоочигсод ч их байна. Шалтгаан, шалтаг хоёртой цагт бид мод тарьж чадахгүй.

  • Pearle Deppsu said...

    TO БорооАа тийн, миний л хүрээлэнгийн хүмүүс ийм байна. Харин би бүүр гайхаад ЭРДЭМТЭН гэж ямар хүн байдаг юм бэ гэж Үлэмж, Амараа, Гантулга Т.Т ах нараас асуугаад дараа нь Цэвэлийн толиос хараад хэлж байна.

    Үнэхээр дээр сэтгэгдэлд бичсэн байгаа хараарай, хэн дуртайд нь ийм цол гуншин өгөөд баймааргүй байнааа гэж.

    Мэдээж жинхэн лаг эрдэмтдийг бол яах аргагүй хүндэлнэ.

    Харин тэр академич гэсэн гуншинг тэгж аваад байна айн. Дээрх хүн маань академи байгуулчихаад яваад байна шдээээээээ

  • БОРОО said...

    Шинжлэх ухааны академийн академич, үсчин гоо сайхны академийн ч юмуу академич хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хүн юу ч байгуулаад өөрийгөө юу ч гэж нэрлэж болно. Аа гэхдээ Монголд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц академи бий тэр бол МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

  • Pearle Deppsu said...

    TO Бороо
    Бороо минь, тэр ургамал, ой модныхоо чиглэлээр айн. энэ бас шинжлэх ухааны нэг салбар.

    гэхдээ ингэж хамаагүй академич гэдэг нэр ашиглаж болдог юм уу гүй юм уу бүү мэд ээээ. Минийхээр бол болгомооргүй л байна.

    харин тэр МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ-ийн эрдэмтэн, академчидын тухай бол ярилтгүй биз дээ. хангалттай хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх нь ойлгомжтой

  • Цэцэнсод said...

    Зиак Deppsu минь үнэхээр үнэн үгийг шударга хэллээ... манай ажил дээр бас зөндөө Докторууд... бараг л бүх юм мэднэ гэж л өөрсдийгөө бодно... Үнэндээ хамгаалсан сэдвүүдээрээ л гайгүй мэргэшсэн хүмүүс байгаа шүү дээ... тэгээд яг хамгаалсан сэдвийг нь үзэхээр... "Монгол Оросын найрамдалт харилцааны зарим асуудал" гэнэ дээ хэ хэ тэгээд л сэтгэл зүй, философи, техник гээд мэдэхгүй бас мэддэг юм байхгүй нэг л их ярьсан хүмүүс... За би бүгдийг нь хэлээгүй юм шүү Сайн эрдэмтэд бас байгаа байхоо

  • Amgaa said...

    Хэт их гүнзгий судалаад наад цахын юмаа мартчихсан юм байлгүй дээ хөөрхий хэхэ

  • 3apaa said...

    Мод мэддэггүй эрдэмтэн байж болох юм биш үү? Зөвхөн өөр нэг чиглэлийг барьж аваад нухсан хүн бол модны талаар мэдэхгүй байлгүй дээ?

  • Pearle Deppsu said...

    TO Цэцэнсод
    Харин тийм болдоггүй хэдэн нөхөд байгаад байгаамаа. гэхдээ хаана ч байдаг л байх дөө

    TO Амгаа
    Магадгүй тэгсэн байж болох юм хөөрхий

    TO Зараа
    Ургамал, ойн чиглэлийн эрдэмтэн мод мэдэхгүй байна гэж үү?

  • Damjaa said...

    Миний ажигласнаар боловсролоо дагаад ёс суртахуун байдаг юм шигээ. жишээлбэл манай сургуулийн захирал гэхэд л миний л мэдэхийн үнэхээр мундаг хүн л дээ. тэгсэн мөртлөө оюутнуудтайгаа үнэхээр гоё харицдаг, шал угаагаад зогсож байгаа цэвэрлэгчтэй хүртэл мэндлээд гардаг. Харин зарим залуу багш нар болохоор юун цэвэрлэгч, хамар нь тээр дээр сөхөөстэй, тэгээд юм асуухаар мэдэхгүй дүлэгнээд...хэхэ :)

  • MW said...

    There is Richard Feynman's saying goes "I believe that a scientist looking at nonscientific problems is just as dumb as the next guy."

  • peakfinder said...

    Minii bodloor zereg hamgaalsan yamar neg sedveer sudalgaa hiij baigaa ulsiig sudlaach gemeer. Erdemten gedeg bol yadaj ooriin gesen sudalgaanii heseg udirddag, olon ulsad unelegdsen setguuld olon ajil hevluulsen, tuhain salbariin hen negen (yamar ch undesten baij bolno) aa tiim ajil hevluulsen hun gej tanidag baih yostoi bolov uu.
    Minii medeheer biologiin chigleleer group udirddag hed heden mongol erdemten amerikt bii. Huuchcuulaas bas sain yum hiisen uls zondoo baihaa.

  • Anonymous said...

    pearl asuudal bolson sedev hondson bn, nadad ingej harj bodoj bichsen chn taalagdlaa.

    minii blog deerhi Hyseegyidel-d bodloo bicherei

  • ... said...

    Найзаа миний бодож байсан юм ганц сайт дээр биелэлээ олж нюүс сонгууль дуустгал сэтгэгдэлээ хаажээ авууштай зүйл шүү хэхэ

  • Anonymous said...

    Тэр хүн чинь эрдэмтэн ч биш, судлаач ч биш байсан байх аа. Арай ч дээ... Гэхдээ л "хөөх ийм хүн гэж байх аа" гэмээр хүмүүс олон байдаг юм билээ...

  • Anonymous said...

    I think this is one of the most vital info for me.
    And i am glad reading your article. But wanna remark
    on few general things, The website style is great, the articles is
    really excellent : D. Good job, cheers

    Here is my website - pet week
    My site :: double coated dogs

  • Anonymous said...

    constantly i used to read smaller content that
    as well clear their motive, and that is also happening with
    this paragraph which I am reading at this place.


    Here is my site: fantasy baseball draft ()

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)