Пластик мэс засал буюу гоо сайхны мэс засал

April 2, 2009 12 санал шүүмж

Гоо сайхны мэс засал хийлгэх олон шалтгаан байж болно. Эхээс сайхан төрсөн ч элдэв авар осолд орсон, түлэгдсэн, чих нь тасарсан, аймшигтай сорвитой үлдсэн, эсвэл төрөлхийн буруу хөгжилтэй ч юм уу. Түүнийгээ засуулж болно. Эсвэл жаахан царай муутай төрчихсөн, дөнгөж хөх нь ургаж байх үедээ түүнийг ямар нэг байдлаар гэмтээсний улмаас ургахаа больж бичкээн хөхтэй болсон гээд. Түүнийгээ хүн хүсвэл засуулж болно шүү дээ. Ямар насаараа матрушка гэж дуудуулалтай нь биш.

Анхны гоо сайхны мэс заслыг манай эрний өмнөх VI зуунд Энэтхэгт хийж байсан гэвэл ямрав дээ? Харин хөгшин Европод манай эрний өмнөх I зуунаас хийж эхэлсэн байх юм.

Гоо сайхны мэс заслыг дотор нь 2 ангилна.

Косметик мэс засал нь бие болон нүүрэн дээрх өө сэвийг янзалдаг. Үүнд: Гэдэсний хэсгээс өөх соруулах, харвин арилгах, зовхи татах, хөх томруулах, хөх багасгах (Памела хэдэн удаа томсгож, бас багасгасан болоо хэхэ.), өгзөг томруулах, уруул шивэх, чих янзлах, үрчлээ арилгаж нүүрний арьс татах, эрүү засах, давхраа хийлгэх, хацар шанааны хэсгийг засах, мөн сэвх толбыг лазераар арилгах зэрэг орно.

Нөхөн сэргээх мэс засал нь элдэв авар ослоос олсон шарх сорвийг эмчлэх, хөхний хорт хавдрын дараах гажигыг засах, арьс шилжүүлэн суулгах, төрөлхийн олдмол согог эмчлэх зэрэг эмчилгээг хийнэ. Арьс шилжүүлэн суулгахыг дотор нь 2 ангилна.

Allografts: Донорын биеийн яг тэр хэсгээс нь авч өвчний биед шилжүүлэн суулгах

Xenografts: Донорын биеийн өөр хэсгээс арьс авч өвчний биед шилжүүлэн суулгах

За тэгээд гоо сайхны мэс засал хийлгэх нь тухайн хүний эрхийн асуудал болохоор элдэвээр муучлахыг би хувьдаа урьтал болгоддоггүй. Хэрэв тэр бүсгүй хүсээд хөхөө томруулаад Playboy сэтгүүлийн нүүрэн дээр гарахыг хүсвэл тэгэг л дээ. Ямар чиний биеийг урж тасдаж, силикон чихээд, хувцасыг чинь тайчаад зургыг чинь авах гэж байгаа биш аттакер Аноним минь ээ. Юутай ч мэс засал хийлгээд өөртөө итгэлтэй болж байвал би л хувьдаа тэр хүнийг хүндэлнэ.

12 санал шүүмж:

  • AntiDotE said...

    хэн юугаа өөрчлүүлэх нь хүний дур ч гэсэн унаган төрхөөрөө бийнаа гэдэг чинь өөртөө жинкэнэ итгэлтэй байхаар явдал болчоод байна шүү дээ энэ хөгжингүй дэлхий дээр чинь.

  • Pearle Deppsu said...

    TO Антидот
    Миний дараагийн бичлэгийг заавал хараарай

  • 3apaa said...

    Дайрч давшилсан нэрээ нуусан нөхдүүдэд яасан их ач холбогдол өгч байхын?

  • Javkhlan said...

    hen ch harahad oolohoorgui ohid hamar, am, nudee yantsluulaad baigaa bi nadad taalagdahgui baigaa yum. ajiglaad baigaarai mongoloor duuren hoorondoo tostoi shonhor hamar, davharaatai nud, daravgar uruultai ohid baigaa. neg hevend tsutgaad tavichihsan yum shig.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Би ойрдоо их эмзэг байгаа.

    TO Жавхлан
    За тэр чинь л гэм

  • Amgaa said...

    Хор уршиг нь хир байдаг юм байгаан.

  • Hawk said...

    Дансыг чинь хаагдтал дараад өгөх үү хаха. Хөмсөг шивүүсэн охидууд ер нь хэр вэ та нар юу гэж боддогийн? Би нэг охиноос хөмсөг шивүүлсэн охин бол боловсролгүйг илтгэнэ гэж сонсч байсан... 2 клик...

  • М.Огоо said...

    Reader дээр орж ирчихсэн байсан нэг бичлэгээ яагаад устгачихав аа. Most гэсэн нэртэй байсан

  • Unknown said...

    TO Амгаа
    Хор уршиг гайгүй л байдаг юм гэсэн. Аа гэхдээ хэт их силикон чихүүлэх, хэт их арьсаа татуулвал ямар олигбайхав. Ядаж л инээж чадахгүй шүү дээ.

    Жор нь ихэдвэл ямар байдгыг дараагын бичлэгээрээ харуулнааа

    TO Hawk
    Боловсролгүй нтрийг бол мэдэхгүй ээ. Энэ бол тэр охины л санаа байх.

    Зохисон бол болж л байна. Зохиогүй, бас дээр нь улаан шар өнгөтэй хөмсөгүүд бол эвгүй л харагддаг юм билээ.

    TO Огоо
    Тэр алдаа байсан юм аа. Санамсаргүй энтэр дарцийн

  • Anonymous said...

    humsuguu zasuulsan ohid bolovsrolgui gej yugsen uguu harin ch goy tsegtstei hargddag parvaisan nil zerleg bolsn humsugtei ogiduud jaahan evgui bdiimaa tehdee minii bodol shuu

  • Unknown said...

    Энэ захиаг уншсан хүн бүр миний нэрийг Луис гэдэг. Би хүсч байна
    манай баян болохыг дэлхий нийтэд гэрчлэх зорилгоор ашиглах болно
    миний бөөрийг Fortis эмнэлэгт зарах гэж
    Өмнө нь би олон хүний ​​араас бөөрөө зарах гэж хайж байсан
    намайг танилцуулж буй гол найзтайгаа уулзах хүртэл ядуу амьдарч буй жилүүд
    fortis эмнэлэгт хүргэхийн тулд бид үнэ тохиролцож, тэд миний худалдаж авахаар тохиролцсон
    бөөр нь $ 520,000-ийн үнэтэй байгаа ба тэд надад тэр мөнгөө төлнө гэж мэдэгдсэн
    үйлдлээс нь өмнө хагас төлбөр хийж,
    үйл ажиллагааны дараа тэд надад үлдэгдэл бэлэн мөнгө өгнө, би
    маш эрүүл саруул болж амьдрал ахуйдаа баяртай байна, учир нь ядуурал нь
    мөнгө бол өмгөөлөл байхад гомдол
    Таны бөөрийг зарах зөв газрыг хайж байгаа хүмүүст зориулсан
    эрүүл хэвээр байвал эмнэлэгтэй холбоо барьж болно.
    fortis.hospital.in@gmail.com]
    хэрэгтэй зүйлээ дахин олж ав, үлдсэнийг нь хий
    эрүүл, учир нь ядуурал бол мөнгө бол хамгаалалт юм
    яг одоо эмнэлэгтэй холбоо бариарай [fortis.hospital.in@gmail.com].

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)