Beauty and Big Brain

April 8, 2009 18 санал шүүмж
Өмнөх бичлэгтээ жаахан онцгүй зүйл нийтэлсэн бол одоо холливудын хамгийн ухаантай, боловсролтой хийгээд үзэсгэлэнтэй халуухан бүсгүйчүүдийн тухай сонирхуулхаар шийдлээ.

Эдгээр бүсгүйчүүд бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай сайхан гоо үзэсгэлэнтэйгээс гадна үнэхээр сайн сургуульд суралцаж байсан боловсролтой эмэгтэйчүүд юм.

Natural Sexy Ladies :-)

10: Emma Thompson



Тэрээр жинхэн авъяаслаг Англи бүсгүй. Бидний мэдэх маш олон кинонд тоглосноос миний хувьд Love Actually кино нь тун ихээр таалагддаг.

Тэрээр Камбрижийн Их Сургуулийг Утга, Уран зохиолын чиглэлээр төгссөн.

Шилдэг кино зохиол номинациар Оскарын шагнал хүртэж байсан байна.



9: Rashida Jones




Жүжигчин, дуучин, модель тэрээр The Office сериалаар олны танил болсон нэгэн билээ.

1997 онд тэрээр Харвардын Их Сургуулийг Гүн Ухааны чиглэлээр төгссөн байна.







8: Alicia Keys


Грэмийн 8 удаа, Биллбоардын 11 удаагын шагналын эзэн энэ бүсгүйг танихгүй хүн үгүй биз. Түний цомог 20 сая хувь борлогдсон гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ.

Тэрээр 16 насандаа Манхэтэн дахь Дүрслэх урлагын Мэргэжлийн сургуулийг төгссөн ба Колумбын Их Сургуульд тэтгэлгээр суралцах урилга авсан боловч өөрийн хөгжмийн карерийг хөөхөөр болж татгалзсан гэдэг.



7: Jennifer Beals




Тэрээр анх 1983 онд Бохир Бүжиг кинонд тоглон олны танил болжээ. Уг кинон дахь дүрээрээ тэрээр олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж гарцаагүй дур булаам бүсгүй гэдгээ баталсан юм.

Женифэр Yale -ийн Их Сургуулийг Утга, уран зохиолын чиглэлээр баклавр зэрэгтэй төгссөн.





6: Kate Beckinsale

Түүний хамгийн их шуугиан тарьсан кинонууд бол яах аргагүй Pearl Harbor, Click, Under World билээ.

Тэрээр өсвөр насандаа хэд хэдэн удаа W. H. Smith-ний нэрэмжит залуу бичээчдийн шагнал хүртэж байсан ба Оксфордын Их Сургуулийг Гадаад хэлний Уран зохиолын ангид суралцан дүүргэсэн байна.



5: Sharon Stone

Камерын өмнө гайхалтай зоригтой, айдасгүй тоглодог маш цөөн жүжигчдын нэг тэрээр өсвөр насандаа олон таагүй хэрэгт орооцолдож байсан боловч гайхалтай амжилтанд хүрсэн нэгэн.

Тэрээр Их Сургуульд суралцаагүй ч тооны хичээлдээ маш сайн сурдаг, онцгой авъяастай сурагч байсныг багш нь хэлсэн байдаг. Түүний IQ-г 154 гэж тогтоосон нь энэ жагсаалтанд орох бололцоог өгсөн байна.


4. Jodie Foster



Эрэмгий, хурц, хүнд дүрүүдийг гайхалтай бүтээдэг уг жүжигчин маань Хурга майлахаа болино киногоороо Оскарын шагнал хүртэж ялгуусан их амжилтанд хүрсэн билээ.

Тэрээр Yale-ийн Их Сургуулийг утга уран зохиолын чиглэлээр төгсөж хамгийн сайн оюутан байсан тул төгсөгчдийн үдэлтийн үйл ажиллагаан дээр үг хэлж байсан байна.






3. Jennifer Connelly



Төгс оюун ухаан кинонд гайхалтай халамжтай эхнэрийн дүрийг бүтээснээрээ олон залуусын мөрөөдлийн эхнэрийн сонгодог жишээ болсон уг бүсгүй маань уг киногоороо Оскарын туслах дүрийн шагнал авч байсан билээ.

Тэрээр Yale-ийн Их Сургуульд Англи хэлний чиглэлээр сурж байсан ч Станфордын Их Сургуульд шилжин суралцаж тэндээ баклавр зэрэгтэй төгссөн байна.

Мөн гайхалтай үзэсгэлэнт уг бүсгүй маань 3 орны хэлээр ярьдаг гэнэ. (Франц болон Итали)



2. Natalie Portman
Мателда, дэггүй бяцхан өшөө авагч охины дүрээр олонд танил болсон уг бүсгүй маань насандаа баймгүй гайхалтай авъяас гаргасан нь кино шүүмжлэгчдийн зүгээс том сайшаал авсан гэдэг.
Ихэмсэг бардам төрх, хурц хараа, ялдам инээмсэглэлээрээ олон залуусын зүрхийг эзэмдсэн тэрээр Холливуудын хамгийн боловсролтой бүсгүй гэж хэлэгддэг билээ.
2003 онд Харвардын Их сургуулийг Сэтгэл судлалын чиглэлээр, мөн Ирусилемийн Еврэйчүүдийн Их Сургуулийг төгссөн. 5 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Энэ их ажлын хажуугаар яам амжуулсан нь үнэхээр гайхалтай.
1. Elizabeth Shue


Гайхалтай дур булаам инээмсэглэлтэй энэ бүсгүй маань 80-аад оны халуухан бүсгүйчүүлийн нэг. Бидний мэдэх Ирээдүйгээр аялсан нь кинонд тоглож олонд танигдсан тэрээр

Wellesley -ийн коллежыг дүүргэн Харвардын Их Сургуульд суралцаж байсан боловч жүжигчний карераа хөөн түр завсардсан боловч 15 жилийн дараа сургуулиа дүүргэхээр дахин суралцаж эхэлсэн байна.

18 санал шүүмж:

  • Amgaa said...

    Jennifer Connelly гаднах төрөхөөрөө ч, төгссөн сургуулиараа ч тасарчижэээ.

  • Amgaa said...

    Jennifer Connelly хэрэв энэ блогыг уншдаг бол "чи шүүүүү" гэж хэльеээээ :D

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Миний тухай сонирхоод байх зүйлгүй ээ. Би Харвард төгсөөгүй, Оксфордод ч сурч байгаагүй.
    ккк...

    TO Амгаа
    Дурлачиж энэ залуу хэхэ

    TO Зангга
    Яагаад? Юу нь харамсалтай гэж? Нас нь явж байгаа гэж үү? хүн болгон л хөгширдөг шдээ

  • Pearle Deppsu said...

    TO Ууганбаяр
    За айхтар нэр мэрээр дуудаад өдөөд байна уу гүй юу?

    Тэр Alba, Jolie 2г гүй ээ мөн их нэхжийнаа надаас. Тэгүүл тэр 2тоо очоод ямар боловсрол эзэмшсэнийг нь асуугаарай. Лав дээрх бүсгүйчүүд шиг Харвард Оксфорд, Ейлийн их сургуульд сураагүй хүмүүс байгаа шүү.

    Энд beauty AND big brain гэсэн байгааз. боловсролоор нь уул нь жагсаасан ухаантайм

  • AntiDotE said...

    Back to the Future буюу Ирээдүй рүү буцсан нь шүү даа.

  • tsigaanaa said...

    Deppsu chi medeegvi ymu da.Emma Thompson chini ene uwul osloor nas barsan shde.Tgd l Zangga haramsaltai gej bhgvi yu.:D

  • Pearle Deppsu said...

    TO Антидот
    Монголчууд тэгж орчуулсаар байгаад сурчихжээ.

    TO Цигаанаа
    Өө бурхаан,

    TO Алтанхуяг
    харин тийн. гэхдээ адсага шиг ааштай байвал хэцүү л байх дааа

  • A.Амарсайхан said...

    Загвар болж гайхуулж шагшруулаагүй энгийн бүсгүй л надад сайхан.

    Загваруудын хөх мөөм нь төдийгүй яриа нь ч хүртэл хиймэл байдаг байх өө

  • Demon said...

    http://demonstrate.blog.banjig.net/ neg iimerhuu demii shahuu yum bichdeg bolson orj uzne biz.

  • сайхан санаа said...

    тэр мундаг сургуулиуд.. гэтэл наана нь авъяас чадвар.. хэрхэн сонголт хийсэн нь сонин юм даа

  • Ууганбаяр said...

    Хэл ам нь маньд лав гүйцэгдэхгүй хүүхэн шүү.
    Чи мэргэжилээ жаахан буруу сонгосон юм уу? Өмгөөлөгч энэ тэр болсон бол хэргээ аваад гардаг байж магадгүй шүү.

  • Unknown said...

    Жүди Фостер лэсби гэхээр бас л сонин байгаа биз. Натали Портман аягүй намхан байх аа тиймээ. Тэр жижигхэн охин байх даа тоглосон тэр Профессиональ билүү тэр кино нь дээрээ аягүй хөөрхөн байсан тийм ээ? Шарон Стоуныг хамгийн төгс нүүрний тэгтэй бүсгүй гэхийм билээ. Надад бол тэр Матрикс 2 дээр тоглодог итали хүүхэн бас л лаг хүүхэн шүү хэ хэ хэ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)