Монголчуудын лаг латериал сэтгэлгээ

March 16, 2009 27 санал шүүмж
Би IQ Test төвөөс орчуулж гаргасан Тархины чадамж, Оюун ухаанаа хөгжүүлье, тийм ч ийм ч интелектээ хөгжүүлье гэсэн олон ном уншиж байсан. Тэгээд тэр номнуудыг бичсэн мундаг хүмүүсийн тодорхойлсоноор латериал сэтгэлгээ гэгчийг бага сага гадарлахтайгаа болоод байгаа. Манай монголчуудын латериал сэтгэлгээ гүй ээ мөн айхтар хөгжсөн гэж би боддог юм.

1990-д оноос (чолк тавиад шорттой гүйдэг бакцаан байсан дөө) Дорж гуай ТҮЦ ажиллуулжээ. Тэгсэн орлого цөм хийв. Гэтэл хөрш айлын Балдан ах “Доржийнх ТҮЦ ажиллуулаад овоо юм олж байна. Би бас ТҮЦ ажиллуулнаа” гээд ТҮЦ байгуулав. Тэгсэн хэдхэн сарын дотор тэр гудамж ТҮЦ-үүдээр дүүрэв ээ гэж. (Микробус бас яг ингэсэн юм шиг санагддаг юм)

За тэгээд траншейнийхэн гэгч тодотголтой хүмүүс олширч тэдний санхүүгийн эх үүсвэр нь гуйлга гуйх болсон. Нэгнээсээ илүү гарах гээд гуйлга гуйх арга нь улам нарийссаар ирсэн. Дуу дуулна, баяан бариад дуулна, хоршиж дуулна, хамтарч дуулахдаа хол гараа нэг хэмнэлтэй хөдөлгөж дуулна гэх мэт. Гэтэл энэ арга байгаа онохоо болиод ирэхтэй зэрэгцэн нөхдүүд илүү өрөвдөлтэй царай гаргах гэж хичээх болсон. Хөлгүй, гаргүй, сохор, хэлгүй гэх мэт. Энэ нь бас явуургүй болоод ирэхээр гүй ээ мөн золигын арга сэтгэж байгаамаа. Ой гарсан уу гэмээр нялх хүүхэд тэврээд, нөгөөхөө уйлуулаад суучихна. Нэг бацкаан сансарын тунелээс уруудах гудамжинд дүүгээ уйлуулаад, өөрөө дуугаа дуулаад суутал нөгөө дүүг нь өрөвдсөн хүмүүс (тэрэн дотор би бас орно) мөнгийг хайргүй өгөв өө. За яасан? Тэгсэн ой гарантай хүүхэд уйлуулж суулгаад гуйлга гуйдаг моод дэлгэрсэн.

За энэ байгээ гэхэд одоо яаж байна? Жирийн дундаж орлоготой айлын цэвэрхэн царайтай, цэвэрхэн хувцастай, хичээлийн цүнх үүрсэн бацкаанууд гуйлга гуйгаад ирсэн. Нэг бус удаа надтай тийм хүүхэд тааралдав.

Тохиолдол 1
Нөгөө бацкаан: Эгчээ мөнгө байвал өгөөч?
Би: Аайййн? Яагаад? Чи ингэж явах хүүхэд биш л байна даа
Нөгөө бацкаан: Хоол авч идэх гэсийн
Би: Гэртээ хариад хоолоо идээ миний дүү.

Тохиолдол 2
Нэг бацкаан: Эгчээ 50 төг байвал өгөөч?
Би: Аайййн? Яагаад? Чи ингэж явах хүүхэд биш л байна даа
Нөгөө бацкаан: Автобусанд суух гэсийн
Би: Зальтай бацкаан байх нь гэж бодно

27 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    Эсвэл зах зээлийн хүүхдүүд гэж цуснаасаа ондоо байдаг юм болов уу бүү мэд. Ийм л золигын болчихоод байна даа

  • БОРОО said...

    Блог дээрээ адсенс тавих латериал сэтгэлгээ мөн үү :P

  • Pearle Deppsu said...

    нэг ёсондоо мөн байх.

    гэхдээ нөгөө талаасаа маркетинг, пи ар-ын ач тус гээд явчиж магадгүй л байх.

  • Hawk said...

    Найз нь тэр Л сэтгэлгээг чинь юу байдгийг юу ч мэдэх юм алга. Тиймээс энэ бичлэгээс юу ч ойлгосонгүй...

  • Anonymous said...

    Компани бүр нэг уулын энгэрт хэдэн гэр барьж жуулчны бааз байгуулсан

    Бас саяхнаас болсон болоогүй хэдэн давхар барьснаа бар, саун, биллард, ломборд бла бла

    Ягтиймээ

  • Anonymous said...

    Yaagaad Mongolchuudiin gej?

  • Pearle Deppsu said...

    бүтээгдэхүүн сурталчилаад л байвал маркетинг нтр болох байх тийм үү?

    аа тэгтэл хүний хийсэн юм, бусдыг дуурайгаад ирвэл одоо лав өөр юм болнооо дооо. Эсүүл би буруу яриад байна уу?

    Залруулаарай таминь ээ

    TO Hawk
    Фрээнд, дахиад уншааа

  • Anonymous said...

    Надаа дээр үед нэг иймэрхүү юм тохиолдож байсан юм. Нэг охин цэвэрхэн цүнхээ үүрцэн. Эгчээ зам гаргаад өгөөч гэлээ би ч за гэлээ. Тэгсэн автусны буудал хүргээд өгөөч гэлээ би за гэлээ. Автусны мөнгө өгөөч гэлээ би за гэлээ тэр үед хүүхэд 100 билүү байсан байх. Тэгсэн 200-г өг гэж байна. Би яагаад гэлээ. Тэр дамжина гэлээ. Би за гэлэ. Би ч өгсөн хойноо энэ ч сурцан гар байна гэж бодлоо шүү. Өө нээрээ бас яасан гээч. Эгчээ өлсөөд байна бичэн аваад өгөөч гэсийн байна. Би за л гэлээ. Би ч ашиглуулсан л даа тэр үед.

  • Pearle Deppsu said...

    TO Ягтиймээ
    Яааг тийм

    TO Аноним
    Даа ялангуяа Монголчуудынх

  • Pearle Deppsu said...

    TO Хико
    За яг наад тохиолдол дээр чинь нэмээд яасан гэж бодно?

    Эгчээ ундаа аваад өгөөч би цангаад байна. Ундаа авч өглөө. Зам гаргаж өглөө, автобусны мөнгө өглөө

    күү нээрээ, зах зээлийн мондинууд л гэж бодож байна

  • Anonymous said...

    одоо тэгээд энэ хямралынх нь үеээр бүүр л нарийсах байх даа гэж....

  • Anonymous said...

    Ер нь бол боловсрол, мэдлэгтэй л холбоотой асуудал л даа.

  • Uujiim said...

    Угаасаа яг л ийм л болцон бгаа юм даа өөрөө мөнгө олий гэж бодохгүй бэлэнчлэх гээд бдаг зарим нь л даа гэхдээ...

  • Unknown said...

    Энэнд латерал гэнэ үү тийм сэтгэлгээ шаардагдаад байх юу байдгийн, зах зээл руу орох саад бага, өөрөөр хэлбэл эхлэлтийн хөрөнгө бага шаардагддаг технологи нь гарын дор энэ тэр гэсэн үг л дээ. Нэг муу ТҮЦ-д юу ордгийн гэх ухааны.

    Өнөө зах зээлийн өрсөлдөөн чинь ингэж л гарч ирж үнийг буулгаж хэрэглэгчидэд хямд бараа очдог хууль нь энэ л дээ. Эдийн засгийн онолын наад захын ч болсон номон дээр ч уг нь бий л дээ. Тэр Дэмбэрэл одоо зах зээлийн эдийн засагаа өөрөө ойлгодог юм уу үгүй юм уу дан нэг хачин хачин юм ярина, тэрийгээ хүмүүст заана.

    Сүүлдээ IQ-ээ хүртэл гажаар сэтгэх гэж хүнд бараг ойлгуулаад байна уу яагаад байна. Арван жилийн бацаанууд хүний энгийн асуултанл хүртэл АйКудэж байгаа нь энэ гээд мэдрэлтээд байдаг болцон л дуулдсан. АйКү сайн гэдэг чинь уг нь манайхаар толгой сайн л гэсэн үг ш д, энэ онол одоо хоцрогдоод байхад манайд л хүчээ авч байна хөөрхий дөө бидний хэдэн .....

  • Unknown said...

    Наад зах зээлийн хүүхдүүд чинь томроод зэрлэг зэрлэг мээнээжрүүд болно гээд бод доо. Зангга биднуус нэг бохь зардаг бацаанд хуга пиардуулаад арга буюу хөдөө зан гаргааг загнаж байж явуулсийшт.

  • Anonymous said...

    TO Crab
    Аан тэр пабуудаар бохь зараад яваад байдаг бацкаан уу? Тэр харин толгойгоо зөв ашиглавал дажгүй гар байна лээ шүү. Тэр сайн менежер болноо би мэджээнэ. Харин жаахан ядаргаатайг л эс тооцвол

    TO Дамдаа
    За та ингэж харжээ, би харин тэгж харав

    Pearle Deppsu

  • Цовоо said...

    Пээ хүүхдүүд хүртэл ингэж гуйлга гуйдаг болчихоо юу.. Намайг эр хүйстэйм болохоор элдэв юм нь таардаггүйм байх даа..

    Тэр бохьчин хүүхэд гэж хэл ам нь дийлдэхгүй аймар хүүхэд байлээ.. :P Бохийг нь зажилуул ойгоор алхлан усны чимээ сонсогдом гээ юу юу ч билээ балладаг нөхөр байлээ :P

  • sanakae said...

    хүүхдүүд харин ингээд байдаг болчихсон байна лээ. Өглөө яг ажилдаа гарахад нэг бацаан хичээлдээ явдагтай 2 удаа таарсан 2уулан дээр нь 100 төг байвал өгөөч гэж байна. Байхгүй гээд л өнгөрсөн.
    Тэгээд бодоод байсан чинь нээрээ зүгээр л хүүхэд байгаа байхгүй маргааш нь ахиад л ахаа гээд л хүрээд ирэхээр нь сарвайтал загинаад явуулсандаа.

  • Pearle Deppsu said...

    TO Цовоо
    Хэрэв та энэ бохийг зажилбал тэнгэрт дүүлэн нисэх мэт ...

    тэр зальтай бас сүүхэйтэй золиг байна лээ

    TO Амгаа
    Амгаа минь ээ, хаа сайгүй ингэдэг л байх. ТҮЦ ажиллуулахыг дуурайж болно, микрогоор тээвэр хийхийг дуурайж болно, уулын энгэрт нэг гэр барьчихаад амралтын газар гээд шил шилээ дараад нээж болно.

    Гэхдээ гуйлга гуйхыг дуурайна гэж юу гэсэн үг вэ? Миний хэлэх гээд байгаа санаа л энэ шүү дээ. Гуйлга гуйхыг боломжийн амьдралтай айлын хүүхдүүд дуурайж байна гэдэг чинь what the ******* л байгаа биз дээ?

    TO Санакае
    Чамайг эрэгтэй болохоор бас айж магадгүй л байх л даа. Намайг бол чирэгдээл гүйчиж байгаам чинь. Бараг бүтэн буудал газар дагав уу яав

  • Өнөржаргал said...

    Харин тийн яагаад латериал гэж? Юу билээ гэж бодоод iqcenter.mn рүү ортол
    "Та латерал сэтгэлгээнд суралцсанаараа хуучин арга барилд авталгүйгээр, шинэлэг сэтгэж, бүтээлч санаа хэвшүүлэн түүгийгээ хэрэгжүүлэх чадвартай болно"
    гэсэн юм оллоо л доо хэхэ..Харин тэр юм гүйдаг нөхдүүд бол үнэн ядаргаатай шүү..Нэг өгчихөөр улам нэхээд байхаар нь бүр зэвүү хүрчдийн кк

  • Anonymous said...

    ztsogtoo Said :

    Өгч байгаад нь буруу байна уу авч байгаа тэр гуйлгачид нь буруу байна уу. Хэн нь өгч давраагаад хэн нь авч давраад байгаан болдоо.
    - Л сэтгэлгээ нь арай өөр зүйл дээр харагдах болов уу даа.

  • Damjaa said...

    Аль болох амар хялбараар мөнгө олох гэж үзээд байдаг нөхдүүд юм шиг байгаан. Би л лав гуйлга гуйдгаас нь илүү мэдээ зардгуудад нь хөрөнгө оруулах эрмэлзэлтэй байдийшд хэхэ

  • AD said...

    Латерал гэдэг нь юугжээгаан? Далий сэтгэлгээ? гажиг сэтгэлгээ? :D Ер нь л олигтой юм биш болтоймаа :-)

  • Anonymous said...

    uguidee laterial setgelgee gedeg bol olon talaas ni davj hondlon setgehiig heleed bgaa yum geseen.ibgej setgej bna gevel harin ch sain.er ni bol setgedeg hun meleen hol yviishuu
    ter bohi zardag huuhdiig sain menejer bolno gej helj bgaa ni barag l unen shuu.
    kk er ni bol engiin jishee; neg hun ols tataad yvj bhad ni neg hun tuunees ta yagad ols chireed yvj bgaan be gehed ni tegeed tureed yvhiimuu gejee.

  • Anonymous said...

    ingej harialj bgaa ni engiin hernee bas l zov hariult

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)