Шүлэг

March 11, 2009 14 санал шүүмж
Хэнийх нь бүү мэд нэг шүлэг байна. Өнгөрсөн жил Draft-даа хадгалсан байх юм. Би өөрөө санадаггүй ээ. Юу бодож хадгалсан юм бүү мэд. Сонирхолтой байж магадгүй гээд блогтоо оруулчихлаа.

Намуун шөнийн нойрыг чи хулгайлж
Ноцсон халуун уруулаараа үнгэдэгч
Надад ердөөч халуун байгаагүйг
Нэг удаач болов анзаарсангүй

Өнөөх л идэр биеийн аашаараа
Өөрийг минь чи хичнээн эзэмдэвч
Өрцөнд минь үлдэх дурсамж үгүй
Өөрөө чи гунигтай амьтан

Залуу биеийн ганц шөнийг авсанч
Заяаны хань насны амраг болохгүй ээ чи
Зөвхөн чинийх байх гэж би төрөөгүй
Зуун олон учрал халуухан амьсгааг мэдэрмээр байна

Олон эрийг сэтгэж ийн өгүүлсэнгүй ээ
Олиггүй хуурамч чамд л зориуллаа
Охин заяаг минь хэнэггүй гараар үймүүлсэн
Орчлонд ганцхан чамд л зориуллаа

Хайртай гэж худлаа битгий хэл
Хайртай юу гэж хачин юм бүү асуу
Хэзээ юм учирсан ч хагацах л тавилантай
Хөвгүүн чи одоо бүр явчихаач!

14 санал шүүмж:

  • bb said...

    Зуун учрал аа Зөөз явлаа хэхэ

  • Pearle Deppsu said...

    TO Бааска
    За фрээнд минь, би ямар зуун учрал хүсээд байгаа биш. Энэ шүлгэн дээр л тэгцэн байна шд.

  • Anonymous said...

    Bi neg iimerhyy shylegee tavichihuu? boldoo

  • Anonymous said...

    Хаха юу гэнүү юу бодож хадгалсан юм бүү мэд гэнээ тодорхой л байшд чи тэр үед яг л ийм юм болж байсан байна гэсэн зураглал бууж байна шүү хө

  • Я.ОДГЭРЭЛ said...

    ТУХАЙН ҮЕД ЧИНИЙ ҮЗЭЛ БОДОЛТОЙ НИЙЦЭЖ БАЙСАН БОЛОХООР ЧИ ХАДГАЛЧИХСАН БАЙСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • Идо said...

    Өвөр монгол хүүхэн бичсэн юм шиг байна..:D

  • Hawk said...

    ииии охидоо битгий ийм шүлэг уншаарай ииииии ииииий залуучуудаа та нар бас битгий ийм шүлэг уншуулаарай иииий

  • Anonymous said...

    Sorry Bi chamd iim medremj turuulj bsan bn sh de.
    Tiime suvdaa. gehdee chamd haluun bsan gedegiig bi medej bn.

  • Anonymous said...

    За хүмүүс минь, сонирхолтой л биз нэг шүлэг оруулсаны төлөө элдэв юм бодоод яахав дээ.


    гэснээс тэр Аноним хэн бэ? хэхэ, халуун малуун гэнэ үү?
    Та бага мөрөөдсү

    Pearle Deppsu

  • БОРОО said...

    Энэ шүлгийн эзэн нь А.Хулан гэж нэг хөөрхөн охин бий. Сэтгэлээрээ бичдэг охин гэж би боддог шүү. Шүлгийг гоё бичихдээ биш энгийн хирнээ сэтгэлээсээ бичих л хамгийн мундаг шүү.

  • БОРОО said...

    Одоо эзнийг нь мэддэг болсон юм чинь зохиогчийг нь дурдчихгүй юу даа.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)