Дэлхийн Усны Өдөрт

March 23, 2009 22 санал шүүмж
Дэлхийн нийт усны нөөц 1386.0 сая шоо км бөгөөд 97.5 хувийг далай тэнгисийн мөсөн уул, мөсөн голын ус, 2.5 хувийг цэвэр цэнгэг ус эзэлдэг байна. Монгол орны усны нөөц дэлхийн усны нөөцийн 0.00004 хувийг эзэлдэг бөгөөд ашиглаж болох боломжит нөөц нь 34.6 км3/жил, үүнээс газар доорхи ус 6.1 км3/жил, гадаргын ус 28.5 км3/жил байдаг.

Дэлхийн усны гамшиг бол орчин үеийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд дэлхийн хүн амын 20 орчим хувь буюу ойролцоогоор 1,1 тэрбум хүмүүс цэвэр усны хомсдолд ороод байна. Барагцаалбал өдөрт 4500 хүүхэд цэвэр аюулгүй усны гачигдалаас болж нас барж байна. Баримтаас үзвэл 2004 онд 2,2 сая хүн цэвэр усны хомсдолоос болж нас барсны 90 хувь нь 5 хүртэл насны хүүхдүүд байжээ.

Дэлхийн цаг уурын дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд гадаргын усны нөөц хомсдож байна. 2003 онд хийсэн гадаргын усны тооллогоор Монгол улсын хэмжээнд 5565 гол горхи, 9600 булаг шанд, 347 рашаан, 760 нуур тоологдож байсанаас 683 гол, 1484 булаг, 10 рашаан, 760 нуур ширгэсэн байсан. 2007 онд тооллогоор энэ 5128 гол горхи, 3747 нуур тойром, 9306 булаг шанд, 429 рашаан тоологдсоноос 852 гол горхи, 1181 нуур тойром, 2277 булаг шанд, 60 рашаан ширгэж хатсан байна. Энэ эмгэнэлт тоо баримт цаашид нэмэгдэх эсэх нь хүн бүрийн байгаль дэлхийдээ хандах хандлагаас бага ч гэсэн хамаарна.

Ингээд усыг хэрхэн хэмнэлттэй ашиглах вэ гэсэн зөвлөмжийг хүргэе.
1. Гэр бүлд:

а. Бид шүд угаахад зарцуулах усны хэмжээг хэрхэн хэмнэж чадах вэ?
v Шүдээ угаахдаа усныхаа цоргыг хаалгүй угаахад 5-10 литр ус урсгадаг байна. Энэ нь 1 жилд 1825-3650 литр, 10 жилд 18250-36500 литр усыг үр ашиггүй зарцуулж үүнийхээ төлөө жилд 2007.5-4015.0 төгрөгийг зөвхөн шүдээ угаасныхаа төлбөрт төлж байна. Хэрвээ та усаа стаканд хийж шүдээ угаавал 250-500 гр ус буюу жилд 91.25-182.5 литр, 10 жилд 912.5-1825 литр усыг зарцуулна. Ингэснээр та усаа хэмнэлттэй ашиглах төдийгүй мөнгөө ч бас хэмнэнэ.
б. Та нэг удаа усанд орохдоо хэдий хэмжээний ус зарцуулдаг бол? v Та усныхаа онгоцоо дүүргэж ороход 150-180 литр зарцуулдаг, харин 15 мин шүршүүрт ороход 200-250 литр ус ашигладаг байна.Та биеээ савандаж байх үедээ усаа хааж байхаа битгий мартаарай, ингэснээр 2 дахин бага буюу 100-125 литр ус хэмнэж чадна.
в. Бид аяга тавгаа угаахдаа хэдий хэмжээний усаар угаадаг вэ?
v Бохир аяга, таваг, сав суулгаа ойролцоогоор 10 мин крантаа хаахгүйгээр угаахад 43.4 литр ус зарцуулдаг байна. Харин угаалгын шингэнээр угаахдаа крантаа хаах, цэвэр усаар зайлахдаа крантаа бага хэмжээгээр гоожуулан угааснаар 25 орчим литр ус хэмнэж чадна.
г. Та авто машинаа хэдэн литр усаар угаалгадаг вэ?
v Авто машиныг даралттай усаар угаахад цагт 500 литр, ус зөөж угаахад 50 литр ус зарцуулагддаг байна. Машинаа цэвэрхэн байлгаж, бохирдсон үед нь даралттай усаар угаалгахаас татзалзая.

2.Зочид буудлуудад:

а. Хүн нэг удаа гараа угаахдаа 3-5 литр ус зарцуулдаг байна.

б. 00-ын усыг 1 удаа татахад 6-10 л литр ус зарцуулдаг байна.

Бид ядаж шүдээ угаахдаа усаа хааж заншвал ямар их усыг хэмнэж болохыг та харж байгаа бизээ.

22 санал шүүмж:

  • Kherlen said...

    yadjil hun byr shudee ugaahdaa ugaaltuurinhaa usaa tyr haagaad bval guue mon ih hemnelt bas garii shuu hehe

  • Pearle Deppsu said...

    TO Хэрлэн
    Өө харин статистик судалгаа харчихаад би дандаа усаа хаадаг болсон.

    Харин усаа гоожуулаад байгааг харвал "Наад усаа хаа усаа хаа" гээд л үглэдэг болоод байгаа шд.

  • 3apaa said...

    Хэцүү ч юм аа даа. Бид дуу хоолойгоо нэгтгээд бөөнөөрөө усаа хайрлаж гамнах тухай суртал ухуулгуудыг тууштай хийх хэрэгтэй байна даа.

  • Kat said...

    Дэмжиж байна, хүн нэг бүр хичээвэл нийтээрээ зөндөө их ус хэмнэнэ дээ.
    Нэг 20.. оноос ирсэн захиа гээд, линк яваад байсан даа, тэрийг үзснээс хойш нээрээ, аймаар айдаг болчихсон. Шүдээ угаахдаа усаа хаахгүй бол нөгөө захиан дээрх охины төрх харагдаад, аавынх нь бас, усанд орж байхад, бас аяга таваг угааж байхад тэр үед усанд ордоггүй, бие арчдаг гэдэг бодогдоод аймаар санагддагаа.
    Тоо баримттай, сайн ойлгуулж өгсөнд баярлалаа, Дэппсу. Би хувьдаа сайн хичээнээ.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Би ч чаддагаараа блогтоо тавьж хүмүүст хэлэх юм. Харин гэртээ Ү-дээ л үглэж дуу хоолойгоо хүргэж байна даа

  • Kat said...

    Зараа ахтай санал нэг байна. Бүгд хэр хэрэндээ л ухуулах хэрэгтэй байх. Гэр бүл, найз нөхөд, ажлынхан, ангийнхан гээд л.
    Нээрээ, усны тоолуур гэртээ тавиулбал зүгээр юм байна лээ, хүмүүс өөрийн эрхгүй хэмнэх гээд хичээдийм байна лэ.

  • Мугуй дүрс said...

    Хөө энэ ус ч том асуудал шүү хөө. Манай төр засаг бүүр хатааж байж л эрчимтэй хөдлөж мэдэх юм.

  • Pearle Deppsu said...

    TO Kat
    Надаас өрсөөд л комент оруулаад байх юм аа хэхэ.

    Гэрийнхэндээ усаа хэмнэхийг хэвшүүлчихвэл тэгээд их зүйл юм байгаам шүү дээ.

  • Давка said...

    харин тийн.... би ч гэсэн ус хэмнэх хэрэгтэй л гэж бодоод байгаа штээ. Цаад Ү чинь тээд үгэнд ордиймуу? айн? усны өдөр хэзээ ийн? хө.

  • AntiDotE said...

    истоо санаа зовж явдаг асуудал байшд. гадныхан чинь ус нь үнэтэй байдгийг ч хэлэх үү, ховор байдгийг ч хэлэх үү гараа савандахдаа хүртэл усаа хаадаг юм билээ. манайх л үнэгүй юм шиг л цацаад байдгаас биш.

  • Pearle Deppsu said...

    TO Ташуу зураас
    Тэр цагт нь нэгэнт оройтсон байх вий дээ

    TO Давка
    Үгэнд орох ий? За ингэдийн.
    Эхлээд л мань хүн яриад л байна. Би тэр дунд нь усаа гээд үглэдэг байхгүй юу. Тэгэнгүүт мань хүний ярианы сэвэдтэй нийцэхгүй юм байхаар эхлээд гайхна. Гайхаж амжаагүй байхад нь би дахиад үглэнэ. Дараа нь тэгээд усаа хаана.

    Энэ үгэнд орох мөн эсэхийг чи өөрөө тэгээд бодоод олчихно биз дээ.

    TO Ерөндөг
    Усны тоолуур тавьчихвал, бас усны хэрэглээний үнийг нэмчихвэл юм бодож магадгүй шүү манайхан.

  • A.Амарсайхан said...

    Ах нь архи уусныхаа маргааш л ус чандмань эрдэнэ гэдгийг мэдэрдэг дээ.

  • Pearle Deppsu said...

    TO Амараа ах
    Та тэгээл зуун зараа гээл унадаг шүү. Би тэгээл Зараа ах руу мсж бичиж нтр хэхэ

  • ҮЛЭМЖ said...

    Хамгийн эхэнд хийж чадах юм бол айл болгон усны тоолууртай болох... Ингэж байж айл болгон усаа хэмнэх сэтгэхүй тогтоно тэрнээс нааш тогтож өгөхгүй л болов уу... Тоолууртай болчихвол арай өөрөөр хэрэглэнэ дээ

  • Amgaa said...

    Тэххх Үлэмж хүүтэй санал нэг байна

  • yagtiimee said...

    Шүршүүрт орж байхад гэнэт халуун эсвэл хүйтэн ус гоожих шиг муухай юм байхгүй шүү. I HATE тиймээс тэр шүршүүрт орж байхдаа усаа хаагаад дахиад нээнэ гэдэг чинь миний хувьд ёстой боломжгүй.

    Харин шүдээ угаахдаа усаа хэмнээд байдаг юм аа. Хамгийн гол нь усны үнийг нэмэгдүүлж байж л зохистой хэрэглээтэй болно до. Ядаж л бааж байхдаа хамт шээгээд нэг удаа усаа татахаа бодно биз дэ гэсэн хихихи...

  • Pearle Deppsu said...

    TO Усны үнийг нэмэгдүүлэхтэй санал нэг байгаа залуусд
    Яахав усны үнийг нэмж болно. Тэгвэл хүмүүс тэртэй тэргүй усаа хэмнэнэ. Гэхдээ мөнгө нь багтаж яддаг хангалттай зузаан хэтэвчтэй хүмүүст бол огт хүртээлгүй байх.

    Дунд орлоготой айлууд харин яах аргагүй хэмнэж сурна. Гэхдээ үнэгүй устай газрын усыг бол хүссэнээрээ хэрэглэнэ биз. Тэгэхээр хэмнэж сурахгүй гэсэн үг байх.

    Усны үнийг ч нэмээд, хэмнэх хэвшилтэй ч болгочихвол сайн л байгаа юм.

    Аан Ягтиймээгийн хувьд бол би ч бас шүршүүрт орж байхдаа усны температур өөрчлөгдөхийг тэвчиж чаддаггүй. тэр бас муухай шүү.

  • Falcon said...

    Ёоо над шиг гэр хороололд амьдардаг хүнд бол майр харамсалтай санагдаж байна аа. Тэр аяга таваг угаадаг 40 л ус чинь манай нэг хоногийн ус ш дэ. Бүх хэрэглээндээ

  • Бум-Эрдэнэ said...

    Дээх нь үед, дээр үед ч юу байхав дээ манайхан хятад явж эхэлж байх үед хятадуудыг гэр бүлээрээ нэг түмпэн усанд цуварч угаагаад дараа нь тэр усаараа шалаа угаадаг гэж ярьдаг байж билээ. Тэр л болох гээд бна даа. Ер нь зах зээл гэдэг мань ерөнхий утгаараа байгалийн эсрэг юм даа. Тэгээд сүйрүүлж аваад л амьдрахын эрхэнд буцааж сэргээгээд байгаа юм.

  • болжгоно said...

    Газар нутаг, нэр төр, эд хөрөнгөний төлөө дайн үүсдэг байсан бол шинэ эрин, шинэ зуунд цэвэр усны төлөөх тэмцэлдээн аль хэдийнээ эхэлжээ. Дэлхий ээжийн хишиг буянг гарал үүсэл, орлого татвар үл хамааран бүх хүн амд эрх тэгш эдлүүлэх юм сан.

    saihan bichleg boljee.

  • Anonymous said...

    ystoi neeree humuus gj oorsdiigoo l bodoj bn ene delhiin us ni dutagdaj bga humuusiig yyadag gj boddiin bol do

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)