Америкын эзгүйрсэн хотууд

March 4, 2009 10 санал шүүмж
Хөрөөтэй алуурчин билүү дээ нэг кино байдаг даа. Техасын нэгэн бөглүү хот. Тэр хотыг дайран гардаг зам байхгүйгээс болоод мартагдсан хотын нэг гэхэд буруудахааргүй болсон хотод багаасаа мах нядалгааны газар өссөн жаал томроод аллага хийгээд байдаг. Гол нь тэр хот эзгүйрсэн тул дайран өнгөрсөн аялагчдыг яаж ч алж талж байсан ч хэн ч мэддэггүй. Хүний махаар хооллож байгааг нь бүүр сүүлд мэддэг.

Яг л үүн шиг, гэхдээ арай ч ийм дээрээ тулчихаагүй эзгүйрсэн хотууд саяханы судалгаагаар гарчээ. Гэтэл судалгааны үр дүн нь хамгийн их хүн ам олширсон, байнгын овоо хараанд байдаг хотууд эхний байранд орсон байх юм. Энэ нь нөгөө алдарт Хямралтай холбоотой байхдаа. Уг судалгааг гаргахдаа ажлын байрны хомсдол болон түрээсийн төлбөрийн чадамжийн хослолоор гаргасан юм байна. Залуу маркетер илүү ихийг бичнэ биз дээ.

Las Vegas олон түмэн холхилдсон зугаа цэнгэлийн хот. Гэтэл яав? Эдийн засгийн хямралаас болоод ажлын байр хомс болж. Нэгэнт ажлын байр байхгүйгээс хойш ямар ч мөнгөөрөө зугаа хөөхөв. Зугаа хөөх нь битгий хэл байрны мөнгөө ч төлж чадахгүй шүү дээ.

Хоёрт нь алдарт Эминемийн төрсөн нутаг Detroit оржээ. Мөн л ажилгүйдэл ихэссэн шалтгаантай байгаа юм байна. Гуравт Atlanta удаах байранд Greensboro, Dayton гээд л яваад өгч.

Статистик үзүүлэлтээр Америк яах аргагүй хямарчихсан байгааг харж болно. Харин манайх сургаар нь чичрээд л. Өнгөрөгч даваа гарагт Монголын Үндэсний ТВ-р нэг кино гарав аа. Америкчуудын даван туулсан нэгэн томоохон хямралын үеийг нэгэн гэр бүл хэрхэн даван туулж байгааг харуулсан сайхан кино. Онцлог нь ямар ч хар бараан зүйл байхгүй. Зөвхөн гэрэл гэгээтэй сайхан зүйлс л гардаг. Тэр киног үзсэн биш сэтгэл амар болчихсон.

Уг кинон дээр аав нь ажил хайх гээд Чикаго явдаг. Гэтэл ажил олддоггүй. Чикагод гэр бүлээсээ хол ажилгүй байснаас төрсөн хотдоо гэр бүлтэйгээ хамт ажилгүй бай л даа гэж охин нь захиан дээрээ бичдэг ч тэр захиагаа аавдаа явуулдаггүй.

Миний бодлоор үүнтэй адил Чехэд гэр бүлээсээ хол ажилгүй байснаас Монголдоо гэр бүлтэйгээ хамт ажилгүй байя л даа. Дассан газрын даавуу зөөлөөн гэж.

10 санал шүүмж:

  • Anonymous said...

    Цаг үеээ олсон тун сайхан бичлэг болсон байна. Гэхдээ хямрал бол мөнх биш эргээд хурдан хэвэндээ ороосой. Яг миний бизинесийн зах зээл ийм болсонд манай компанид хэцүү тусаж байгаа. Гэхдээ их савны ёроол хоосонгүй гэж үг бий ш дээ. :p

  • Чепак said...

    Гэцүү л дээ
    Ирээд яах вэ гэдэг л асуудал байна

  • Uujiim said...

    Хэй удаан таарсангүй шүү өнгөрсөн бүх баяруудын мэндийг хүргэе хэ хэ аймаар залхуу болжээ би

  • Anonymous said...

    хэхэ хөөрхөн юм бичиж

  • Anonymous said...

    энэ хямрал гэдгээс чинь наана даа л ирэх жилээс гарах юм гэнэ билээ, мундаг мудаг эдийн засагчид. Жил ажилгүй хэвтэлтэй нь биш дээ буцсан нь дээр байх өө...

  • Amgaa said...

    Эзгүйрэх гэдэг үгний сонголт нь буруу юм шигээ :D

  • sanakae said...

    ОЛон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ

  • enkhtaivan said...

    ter hyrtel yavsan hymyys yadaj buzaj ireh biletnii mongo olj bj l irj chadah bhdaa.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)