IT-чдаас хүсэх тусламж

December 17, 2008 7 санал шүүмж
Ухаарлын долоо хоногууд үргэлжлээд би гэдэг хүн тун завгүй. Ажил, хичээл, шинэ жил гээд л... дипломын сэдэв дээр судалгааны ажил авсан найзад минь нэг ийм асуудал тулгараад:
Нөхөр судалгаанд оролцогч IT-чин та
• UML-ийг хэр мэдэх вэ?
• Хэр ашигладаг вэ?
• Ямар диаграмуудыг нь голчлон ашигладаг вэ?
• UML-ийг ашигласнаар үр ашигтай байж чадаж байна уу?
Гэх дөрвөн асуултанд цаг гарган хариулж тус болно уу? Энэ нь маш чухал хэрэгтэй байгаа ба нэгэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэн гаргахад том тус болох юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа.
Гүнээ хүндэтгэсэн
Pearle Deppsu ба С.Намуун

7 санал шүүмж:

  • Өнөржаргал said...

    За би ч оюутан хүн л дээ. Сүрхий төсөл энэ тэрт оролцож байсангүй. Зүгээр хичээл дээр жижиг програм бичих ч юмуу даалгавар өгөхөд зурж, ашиглаж сурах гэж оролддог.
    1. UML-ийг олон ч хичээл, сургалтан дээр заалгаж байсан, мэдэхийн хувьд гайгүй мэдэх болов уу. Харин ашиглаж байсан туршлага тааруу кк
    2. Нэг их ашиглаж байсангүй. Гэхдээ ашиглах далим гарах бүрт ашиглаж, туршлагажихийг боддог.
    3. Ямар нэг програмд диаграм хэрэгтэй болвол DFD, ERD, UML-ээс use case, class diagram-уудыг юун түрүүн байгуулдаг. Зав байвал sequence diagram-ийг байгуулах гэж оролддог. Бусдыг нь нэг их байгуулж ашиглаж байгаагүй
    4. Байгуулсан диаграмууд маань ямар ч байсан их хэрэг болдог :)

  • Г.Ганбат said...

    Ер нь мэднэ. (Гадарлана ч гэх юм уу)
    Use case, class, sequence, activity диаграмуудыг зурдаг.
    UML ийг ашигласнаар үр ашигтайгаар барах уу, бүр их ашигтай.

  • Unknown said...

    2. UML ашиглаж байсан. Одоо бол ашиглдаггүй учир нь ЮуЭмЭл ээс шал хазгай юм хийж байгаа. Хэ хэ хэ.
    1. Ер нь бол мэдий ш д чи бид 2 ийг хамт заалгаж байхад авсан мэдлэг ...
    3. Use Case, Sequence, Class, Activity
    4. Уламжлалтаас илүү хялбар аргаар үр дүнд хүрдэг болхоор ашигтай санагддаг.

  • Anonymous said...

    1. medne, gehdee tiim mundag tugs ezemsheegui.
    2. say hicheeliig ni uzlee, tsaashdaa hereg bolno gej bodoj bgaa
    3. undsen systemmodel, use case, activity diagram ashigladag. deerees ni sequence, machine state diagram, paket diagram.
    4. chadalgui yahav, ene chin Object orienterad programmering-n undes shuu dee. OO tulguurlasan programchilaliin helnuud iluu huchtei tugeemel bdgiig medne bizdee.

    Gandavaa

  • bb said...

    activity diagram gej yu we jaahan medeelel olood ogoonch pls

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)