Блогчдын шинэ жил 2008-2009

December 22, 2008 13 санал шүүмж
Энэ жил анх удаагаа Монголын Блогчдын Холбооноос монголын бүх блогчдын шинэ жилийг зохион байгуулсан билээ. Уг үйл ажиллагаа нь 12 сарын 20-нд Марселлэ клабд зохион байгуулагдсан ба Блогспот, БлогМН, Банжиг, Гого, Дэлхий, Сүүдэр зэрэг портал сайтуудаас нийт 50 шахам блоггэр хүрэлцэн ирж оролцлоо. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн Сүүдэр.Ком-с ирсэн фото блоггэр Сайнаадаа шинэ жилийн торгон агшин, гайхалтай, дурсгалт мөчүүдийг хальсанд буулган сэтгэлийн туслалцаа үзүүлсэнд талархаж байна.
Булсара хамтлаг ирж нийт блогчдын маань настрийг нээж өгсөн гэж хэлж болно. Учир нь тэдний сайхан дуунуудын дараагаар хүмүүс ерөнхийдөө биеэ сул тавьж эхэлцгээсэн юм. Мөн Зараа, Амараа ах нарын сэтгэлийн сайхан үгнүүд тэр үдшийн сайхан нээлт болсон.

Нэг сумаар 2 туулай гэгчээр тэр үдэш Гого-чид маань Шилдэг дизайнтай блог болон Шилдэг шинэ жилийн бичлэг гэсэн шагналуудыг холбогдох эздэд нь гардуулсан ба Шилдэг дизайнтай блоггэрүүд маань харамсалтай нь ирж амжаагүй бөгөөд шилдэг бичлэгт миний дэмжиж байсан Зараа ах 2р байр, харин гайхалтай бичлэгүүдээрээ биднийг баярлуулж, уйлуулж, гайхшруулдаг Single Leaf маань шалгарсан.

Мөн нийт блогчид дунд сугалаа сугалуулж азтай 2 блогчиныг тодруулсан ба эхний азтанаар Анжигай ах маань шалгарч Гого-ийн нэрэмжит шагналыг, 2 дах азтанаар нэгэн азтай бүсгүй тодорч Monkey.mn –ийн хамт олны шагналыг тус тус гардан авцгаасан. Харин тэр үдшийн хамгийн азтай блоггэр маань Анжигай ах болж таарсан юм. Учир нь Банжигчид өөрсдийн хамгийн их талархал хүлээсэн блоггэроо тодруулсан ба түүний эзнээр Анжигай ах маань мөн тодорсон билээ. Гэхдээ Анжигай ах нэг шагнал нь картаар, нөгөө шагнал нь онлайнаар ирсэн тул намайг харах хэрэггүй ээ гээд хөнгөхөөн зугатааж чадсан шүү ккк...

Харин дараагаар нь манай Яахаас ч буцахгүй дүрсгүй эрчүүд маань портал болгоноос нэг нэг бүсгүйг тайзан дээр гаргаж ирэн тэдний дунд бүжгийн тэмцээн зохион ялагчид өөрсдийн нэрэмжит шагналыг гардуулсан. Хамгийн сонирхолтой нь чамбай гэгч нь боосон бэлэгний уутан дотор юу байгааг хүрэлцэн ирсэн блогчид маань бүгд тааж байсан гэдэг үнэхээр гайхалтай шүү. Уг шагналыг авсан овсгоотой, балархай, сайхан Shake хийдэг бүсгүй болох Melody-д баяр хүргэх нь зөв болов уу хэхэ. (аая, тэр Банжигын Айко бол балалсаан балалсан. Дутахааргүй лаг байсан шүү. Зургын хальснаа үнэхээр сайхан зурагнууд үлдсэн байна лээ хэхэ)

Ингээд гадна биш дотоод хүнээрээ бие биенээ таньж ирсэн блогчид маань биеэрээ уулзацгаан нэгэн үдшийг танилцан, ярилцан, инээлдэн, хөгжилдөн сайхан өнгөрөөлөө.

Нэгэн зүйлийг дурьдалгүй өнгөрөөж болохгүй болов уу. Тэр үдэш олон үйл явдал давхацан, адал явдалтай, сонирхолтой үдэш болсон ба онцгой талархлыг би Зараа, Сторми, Аниме, Үлэмж нарт хүргэх гэсэн юм. Учир нь эдгээр гайхалтай залуус маань тэр үдшийг сайхан байлгахын тулд өөрсдийн зүгээс бүхнээ зориулцгаасан бөгөөд тэднийг хүндлэх сэтгэл минь улам нэмэгдсэн билээ. Мөн Гого-ийн блоггэр Ssainaa маань арын ажлыг сайн хийж байсан ба талархал илэрхийлэхгүй бол алдас болох байх.

Ингээд эрхэм сайхан блогчид минь, ирэх жилдээ дахин таатай учирцгаахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

Гүнээ хүндэтгэсэн
Pearle Deppsu

13 санал шүүмж:

  • Чепак said...

    Harin tiim saihan shine jil bolson shuu
    Ter zurgiig ni haanaas olj uzehiin bee baival savaachee nadruu
    chepak.ts@gmail.com ruu

  • Anonymous said...

    Зураг үзэхийнсан :(

  • Anonymous said...

    Амьдралдаа үзсэн хамгийн зохион байгуулалтгүй, тарчиг шинэ жил болсон. 30000-аа аваад өөр газар очсон бол дээр байсан юм. Үнэн шүү.

  • Anonymous said...

    Saihan shine jil bolson shuu. tsarai zusiig ni haraagui ch bichlegeer ni meddeg baisan olon zaluus, busguisiig harj uulzahad saihan baisan. Monkey.mn-ii aztan ni blogspot-n Chimgee baisan.

  • 3apaa said...

    Хэ баярлалаа. Мундаг хэзээ ч мартагдахааргүй шинэ жил болоход гүнээ туслалцаа үзүүлсэн Дэвдээхэйдээ талархаад баршгүйнээ.

  • Anonymous said...

    сайхан баярласан та нарт баяр хүргэе...баярлаж байгаа хүнд баяр хүргээд би нээрээ.. уг нь атаархах ёстой байтал...хэхэ шөө.

    за тэгээд нийтээр авхуулсан зураг хөрөг байгаа бол жижгэрүүлээд ч болов ганц нэг гэлтгүй блогтоо нааж орхиул хөөрхөн хүүхэнүүдийг харж нүдээн баясгах юмсан...

  • Pearle Deppsu said...

    Клаус ах минь, тэгээд хамгийн хөөрхөн нь би байсан шд. Тэгээд танд хамаагүй зураг мураг харуулвал намайг хардаг аждаг хүмүүс уурлаад хачин юм болвол яана


    ааяя кккк...

  • Anonymous said...

    Үнэхээр их хөдөлмөр гаргаж зохион байгуулсан залуучууддаа талархаад баршгүй.

  • Anonymous said...

    Надтай Sainaa_24@yahoo.com хаягаар холбогдоод зургаа авч болно шүү.

  • Anonymous said...

    Сайхан болсы шүү. Мелодигийн URL нь биш байна. http://Melody7.gogo.blog.mn/

  • Anonymous said...

    Сайхан болсоон.
    Эхний юм гэдэг алдаа оноо ихтэй байдаг хойно до. Дараа дараагын шинэ жил илүү сайхан болох байхоо.
    Хичээл зүтгэл гаргаж зохион байгуулсан хүмүүст баярлалаа.

  • Anonymous said...

    *
    ***
    *****
    *******
    *2009***
    Happy New Year

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)