Гамп ахын төст залуу

December 19, 2008 20 санал шүүмж

Хичээл ажил давхцаад би гэдэг хүн ёстой завгүй гүйгээд л байлаа гүйгээд л байлаа. Тэгсэн ядаж байхад мөнгөний асуудал тулгараад ер нь хэцүүхэн л өдөр байв. Тэгээд ээлжит гүйлтээ хийж байсан чинь микронд нэг залуу байнаа. Ер нь манай Гамп ахтай төстэй шүү. Нилээн төстэй. Гэхдээ Гамп ахтай адилхан юм байна гэж нэг их бодсонгүй дуугай л замын түгжрээ, кондуктор залуугын орилоон, хурдхан хүссэн газартаа очих бодол зэрэгтээ дарагдаад сууж байлаа. Тэгсэн нөгөө Гамп ахын төст залуу хэлж байнаа.

Чи нэг утас руу залгаад өгөөч, миний утас болохгүй байна” – за би ч бодлоо. Хулгайч дээрэмчин үү? Яагаад миний утас хэрэг болдог байна гээд л муу санаалсандаа

Өө, яанаа, нэгжгүй шдээ” гэлээ. Тэгсэн нөгөө утас нь огт болохгүй байгаа залуу чинь

Тэгвэл би чам руу залгаад нэг утсаа шалгаад үзээдхэе” гэдэг юм байна. Тэгээд би бүүр гайхаад нүүр лүү нь эгц хартал манай Гамп ах л нүдэнд харагдаад байдаг. Ямар адилхан туучий вээ. Тэгээд Гамп ах гуай охин найрахдаа ингэж микроны хөөрхөнүүдийн суудалд суучихаад бүтэлгүй оролдлого хийдэг болов уу гэж бодогдоод тэсэлгүй чанга инээчихэв. Тэгсэн нөгөө Гамп ахын төст чинь өөрийгөө таалагдаж гэж бодоод бүүр их элдэвээр оролдоод уналаа шүү. Хамт кино үзье л гэнэ, би чамд цочир бэлэг (Mobicom-ийн Surprise үйлчилгээ) баръя, дугаараа өгчих л гэнэ, шинэ жил болж байна нэг нэгэндээ сайхан бэлэг баръя л даа л гэнэ. Миний инээд хүрээд байдаг. Дуугай л инээгээд суугаад байлаа. Гол нь Гамп ах л нүдэнд харагдаад тэр шүү дээ. Тэр нүүрний хэлбэр, бүтэц, гүзээ мүзээ бол яг аа яг. Инээгээд л суугаад байлаа. Тэгсэн бүүр даварлаа шүү залуу.

“Өнөөдөр манай байгууллагын шинэ жил, тэгээд хамт явъя” гээл аваад хаядын байна. Тэгсэн Банжигын шинэ жил болсон өдөр шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөхөн Гамп ахтай ярилцсан яриа санаанд ороод бүүр чанга инээчих вээ хөөрхий. (Үлэмжээ, чамайг Гамп найз чинь шууд жийх гэж байсан шүү)

Тэгээд яахав дээ, Сторми ах хүртэл сүйн бөгж гэж андуурч байсан ядам хуруунд зүүсэн бөгжөө харуулаад “Би сүй тавьчихсаан” гэж хэлээд буулаа даа.

Их ажлын хажуугаар бас хөгжилтэй явдал байгаа биз дээ тээ хэхэ

20 санал шүүмж:

  • Anonymous said...

    Гаамп дурак зүсээ хальт хувиргаад энэ тэрүүгээр атуусанд явдаг болжээ.

    Намайг жийх гэж байсымуу яадаг нөхөр вэ энэ чинь арга хэмжээ авч дараа нэг юман дээр жийнээ чамайг

  • Anonymous said...

    Гаамп бишүү тэгээд бараг л мөн дөөөөөө аяагүй бол

  • Anonymous said...

    таньциймуу. Ингэж нүдний булай болкээд байсымаа

  • Anonymous said...

    ЭНЭ ТЭРҮҮГЭЭР МЭДЭЭТЭЙ ЯВМААР ЮМ БАЙНА. НҮР АМАА ОРООЛТООР БИТҮҮ ТАГЛАЧААД СУУГААД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ БАС ОСОЛТОЙ ШҮҮ.

  • Anonymous said...

    жийж болкуу юм жийсэн биш үлэмжийг жийсэн юм чинь яахавдээ.

  • Anonymous said...

    Чамайг дээ ккк

  • Мика /美香/ said...

    Сайхан юм болжээ. кк
    Микронд охин найрч болдогийн тод жишээм бишүү,

  • sanakae said...

    хэхэ Микронд хэзээ охин найрч байсын

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж
    арай ч Гамп ах биш байлгйү дээ. байгууллагынх нь шинэ жил хэзээ юм? чухам л намайг ажлынхаа шинэ жилд авч явах гээд байсан шд хохо

    TO Нэгэст
    харин л дээ, чи харсан бол юу гэх байсан болдоо

    TO Гамп ах
    эээ, хэхэ

    caught in the act :D

    TO Мика
    харин болдог л юм билээ.

    TO Санакае
    Залуу, би худлаа хэлээгүй ээ хөө. нээрэнгээсээ хэлсэн шооо

  • Erkardo said...

    Над шиг охин найрж мэддэггүй хүнд хэрэгтэй зөвөлгөө байлаа.

    Гаамп иймэрхүү аргуудаасаа зааж өгөхийн биш биздээ?

  • xvv said...

    Пээ сураад авы :) Юугдэг юугдэг гэнэ үү? :-p

  • Unknown said...

    Микрийн КО-нууд чинь зангараггүй баян байдийшт. Танилцаад авахгүй яаасийн

  • Anonymous said...

    http://g-astra.blogspot.com/ 1000 нэгэн шөнийн үлгэр чи уншсан байналээ тээ үргэлжлүүлэн сайн уншаарай.

  • Hawk said...

    Дэрсү-ийн Гамп ах нь хөгжилтэй агаа бололтойдогоо. Манай найз охинийг битгий найраарай би гуйя. Таныг гомдоочихно. хэхэ.

    Монголд чинь микронд хүртэл охин найрдаг болоо юу даа. Цаг цөвүүн болж дээ.

  • Anonymous said...

    Овоо муу гар вэ тэр чинь

  • Anonymous said...

    Ingej nairaj baigaag bodohod deppsu ih l huurhun bololtoi. Blog ni ch huurhun, uuruu ch huurhun...

  • Ууганбаяр said...

    Shaazgai tsuglasan gazar owoo bosson bdgaa gej ug bdag sh dee. chi uuruu bas zugeer bgaagui bolood l ter zaluu chamaig sonirxoxgui yu. ter zaluu ingej yarij bgaaadaa. "micrond suugaad yawj bsan chin neg ix bodold daragdsan emegtei orj ireed. Tegeed namaig ajiglaad bgaa bololtoi. tegexeer ni utsaar chin zalgaad uzie geelee. negjgui gexiig bodoxod oyutan yum bgaa biz. tegeed yarilaa. owoo yaria xuuruutei xuuxen bnaa. tegeed kino uzex, beleg solitsox bur minii shine jild xamt yawax deeree tuldag bgaa. etsest ni ter ohiniig naad bugj chin suiniix uu gesen chin tiim ee geed jaaxan ichirguireed uldej bilee."

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)