Эрт цагт биш юм гэнэ, эдүүгээ үед юм гэнэ. Царайлаг, бардам залуу байж гэнэ. Нэгэн өдөр тэрээр азтай учралаар хүсэл биелүүлэгч, сайн сайхан бүхнийг харамгүй хайрлагч бэрдтэй тааралдаж гэнэ. Залуу түүнээс “насан туршид нь жаргалтай байлгах, түүнийг байнга ивээж” байх тийм зүйлийг хүсжээ. Тэгтэл бэрд залууд нэгэн цэцгийн хүлэмжийг зааж өгчээ. Тэгээд “Хүлэмжээс өөрт таалагдсан цорын ганц цэцгийг л аваарай” гэж захив. Залуу бэрдийн хэлсэнийг анхааралтай сонсож зааж өгсөн цэцгийн хүлэмжид нь оржээ.
Хүлэмжид ороод удаагүй байтал хараа булаам сайхан цэцэг тааралдаж гэнээ. Залуу тэсэлгүй тэр цэцгийг тасалж гартаа атгаад цааш явж гэнэ. Удсанчгүй гартаа атгаж байсан цэцэгнээс нь илүү сайхан, бахдахын аргагүй цэцэг тааралдаж гэнэ. Залуу түүний сайхныг биширч ханахгүй байсан тул атгаж байсан цэцгээ газар хаяад өнөөх цэцгийг тасалж аваад энгэртээ зүүн цааш сэтгэл ханасан байдалтай алхав. Алхаад мөн л төд удаагүй байхад нь гоо үзэсгэлэн төгс бүрдсэн гайхалтай сайхан цэцэг тааралдах нь тэр. Залуугын сэтгэл дороо алдарч энгэртээ хадгалж байсан цэцгээ хөсөр хаяан тэр цэцгийг таслан биедээ хадгалаад цааш явжээ.
Алхам бүрд нь залууд хорвоод байхгүй хосгүй үзэсгэлэнт цэцэг түүнийх болсонд баярлан алхаж байв. Гэтэл залуугын толгойд нэгэн жигтэй бодол төрөв гэнэ. “Ийм сайхан цэцэг хэдий миний болсон ч хорвоод үүнээс ч илүү сайхан цэцэг байж таарна” гэж бодон биедээ хадгалж байсан цэцгээ газарт хаяан түүнээс ч сайхан цэцэг таарах байх гэж бодон цааш алхав. Гэтэл түүний өмнө хатаж хорчийсон, нүдэнд тааламжгүй харагдах нэгэн цэцэг тааралдав гэнэ. Залуу түүнийг үл тоон цааш явах гэсэн боловч тэр цэцэг хүлэмжид үлдсэн сүүлийн цэцэг байжээ.
12 санал шүүмж:
Үнэхээр хөөрхөн өгүллэг байна. Сургамжтай л юм
TO Эби
Өө найзаа тэгэлгүй яахав.
нөгөө уулын бугыг хараад унсан оро мартах
салан баавгайн үлгэр зэрэг байна
сайхан тансаг цэцэг ч бүүр өнгөрсөөн. Ядаж нэг шарилж бүүр болдогүймаа гэхэд нэг ургамлын гаралтай зүйлтэй болхынсон
Hey sain uu deppsu andaa. Layout-aa dahiad oorchilchoo yu dee. Nadad l lav uridniih ni goyo, degjin, chamin baisan yum shigee. Bi chamaig yag ter templaten deer baisan busgui shig degjin baih gej tosoolood baisan geed boddoo hehehehhe. Tegeheer bas hund hursen ni haragdaj bainaa daa hehehhehe. Za ooroo medeeerei. Happy Valentine's day!!! and Thank you for visiting to my blog.
Гоё үлгэр байна дүхүү. Ах нь хаясан баглаа цэцэгнүүдээсээ уучлалт гуйлаа яг одоо гсн. Нээрээ одоо илүү сайхан цэцэг таарахгүй болчоод байгаа шүү :P Хаясан цэцэгнүүдээсээ нэгий нь буцааж авдаг хэргээ...
TO Гамп
За тэгээд л pessimist царайлаад унадаг юм. Манай Гампыг Монголын сайхан блоггэр гэхгүй юм бол өөр хаанахын блоггэрийг манай Монголын сайхан блоггэр гэх вэ?
TO Цэгмээ
Сайн, сайн байна уу? Template-ээ сольчихсоон, хүмүүст уншихад нь хэцүү байна гэсэн. Гэхдээ удахгүй эргээд хуучин төрхөндөө орно. Хүмүүс харин намайг тэр зургаар төсөөлөөд байдаг юм. Блогоор чинь дандаа л зочилдог шд. Нэг л анх удаа зочилсон юм шиг гэгэлзэж гэнэ ккккк
TO Зараа ах
Хаягдсан цэцэгс хөөрхий. Гэхдээ хүн хараа булаам сайхныг нь анзаараад олоод авчихсан гэдэгт эргэлзэхгүй байна уу? Үгүй бол тэг дээ.
Ахдаа ямар заалтай биш ккккккк
2 ахаараа хүмүүжигдсэн хүн чинь бас ах захыг мэдрээд элдэв үг хэлж чадахгүй байна шд :D
marzan l yum. oor olon yanziin huvilbaraar ni, onigoog ni hurtel harj baisiim bnaa. tnx.
surgamj avuushtai shuu
www.gegeen.com
Таслаж авалгүй бүх цэцгүүдийг нь харж байгаад нэгийг нь сонгож тасла гэж бирд хэлсэн байшд... яагаад бүх цэцгүүд нь үхчихэв?
Гүй ээ энэ золигнууд дандаа сөрөг талаас нь харна шүү нээрээ хэхэ.
Дэрсула
guiee hayaj baidag saihan jijighen savand tariad l tariad l hadgalaad baihgui yu. tegeed yaj iij biagaad gantshan tsetseg avch garch baigaa yum shig haragduulaad bugdiiiig ni avch garah heregtei. Gump helehed sharilj gedeg chini saihan sanaa bna shuu ha ha ah ah ah aha
TO Melkadies
Баригдана шд. Тэгээд бэрдэд баригдчихвал бүүр будаа болно.
goy bichsen bnaa...
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)