ТВ Чат ийм л байна даа.

February 28, 2008 20 санал шүүмж

Зээ хөө, Пиорлэ Дэппсу нь өнгөрөгч амралтын өдрүүдээр сайхан “цэнгэн хөгжилдөв”. Чухам яав хэмээвээс: найз залуутайгаа нийлэн ТВ Чат нэртэй гэмт хэрэг, дээрэм, хүчингийн үүр уурхай болоод байгаа гэнэн boys, явдалтай girls, учраа мэдэхгүй “пацаанууд”, дуртай духнуудын ээж аавынхаа өгсөн мөнгийг хандивлан байж хайрлан дурладаг, санан хүлээдэг, салахгүй ширтдэг тэр нэгэн зүйл рүү мэссэж “нисгэж”/“савж” үзэв. Үр дүн нь өчигдөрийг хүртэл утас дугараастай. (ёстой дуртай дух, дунд чөмгөөрөө намирдаг гарууд байна лээ)

Эхлээд бид 2 эмэгтэй болов оо. 18 настай л гэнэ, царайлаг л гэнэ, танилцана л гэнэ. Үр дүн нь дурны хонгио болох доорх эрс.

(хүн чанар гаргаж дугааруудыг чинь нууцалсан шүү. Эцсийн бүлэгт миний эрх чөлөө та нарынхаар хязгаарлагдах тул нууцлахаар шийдлээ. Тэрнээс биш дугаартай юутай ийтэй чинь дэлгээд өгье гэж бодсон юм)

Хэрэв та сонирхож байвал энэ хаягнаас ирсэн мэссэжүүдийг татаж аваарай. Гэхдээ энэ бол зөвхөн нэг дугаарт л ирсэн мэссэжүүд. Дахиад өөр дугаарт мөн олон тооны мэссэж ирсэн болно.

Та нарын хэдтэй байх нь надад ямар хамаа, та нарын мөнгөтэй машинтай байх нь надад ямар падлий. Шууд шулуухан унтаж хэвтэх юм уу гээд асуух хүн ч байх юм. Хариу мэссэж “савахгүй” бол нэгж өгөх хүн ч байх юм. Их сэтгэл гаргаж байгаа юм шүү.

Уул нь эр хүн чинь их ноён нуруутай, амьдралыг авч явах хүч тэнхээ, ухаантай хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл зугаагаа гаргаж байвал яасан ч яах гэсэн сэтгэлгээтэй залуучууд одоо их болж. Тэдний нэгээхэн хэсэг нь дээрх эрчүүд. Ийм зүйлд цаг зарцуулахаар өөрийгөө хөгжүүлэх зүйлд цаг, мөнгөө зарцуулбал уул нь эргээд өөрт чинь л хэрэгтэй. 30 гараад ухаараад ирэх цагт амаа барихгүйн тулд шүү дээ. Одооны охид/бүсгүйчүүд монгол эрчүүдээ муулдаг л гэнэ, баранд ороход 60% нь охид/бүсгүйчүүд байдаг л гэнэ. Гэхдээ та бүхнийг хүндэлдэг олон олон охид байгаа шүү дээ. Байдал бүүр яадгаа алддагтаа хүрчихээгүй байна.

Дараа нь бид 2 залуу болов оо. 25тай л гэнэ, машинтай л гэнэ, мөнгөтэй л гэнэ. Сүүлийн үед телевиз, радио, сонин хэвлэлээр машинд чихдэг, хулгайлдаг, зардаг, сүрдүүлдэг гэж зогсоо зайгүй нэвтрүүлж, бичиж байхад энэ бүсгүйчүүд/охидууд тоож байгаа юм алга. Дохиж л байх юм, мэссэж бичиж л байх юм. Гэхдээ эрчүүдээ бодвол харьцангуй бага юм даа.

Та бүхэн болгоомжтой байх талаар бодож үзвэл та нарт илүүдэхгүй болов уу. Бусад охидууд/бүсгүйчүүд ч үүнд анхаарах хэрэгтэй. Эмэгтэй хүн хамгийн ариун нандин байдаг шүү дээ. Аав ээжийгээ нэг хардаа. Магадгүй ээж чинь аавтай тань 18-тайдаа танилцсан байх. Одоо тэгтэл насаараа хамтдаа сайхан л амьдарч байгаа биздээ. Нийгэм ондоо болсон гэж хэлэх авч сэтгэл байвал бүх зүйл бүтнэ гэж би итгэдэг.

Бас тэгээд нэг зүйл асуухад мэссэжний найз гэж ер нь юу байдаг юм бэ? Би сайн мэдэхгүй байна л даа. Учир нь би сайн найзууд руугаа хүртэл тоотой бага мэссэж бичдэг, дугаараа олон хүнд өгөөд байдаггүй болохоор тэр. Тэгээд энэ хөөрхөн охидууд чинь өөдөөс мэссэжний найзууд болъёо гээд л бичих юм. Ингэж танилцаад уулзалдсан нэг өдөр эрэгтэй нь утсыг аваад зугатсан тохиолдол зөндөө гарсаан гээд цаана чинь цагдаагийн дүрэмт хувцастай хүн ширтэх дуртай дэлгэцээр чинь яриад байгааг харахгүй хаагуур нь өнгөрдөг юм бэ? Нэг тухтай гэгч нь бодоод үз л дээ.

Мөн эсэргүүцэлээ илэрхийлж мэссэж бичих хүн олон байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ маш хүчтэй, ширүүнээр илэрхийлж байна лээ. Миний ойрын хүрээлэлд тийм харьцаатай хүн байдаггүй тул хүндхэн тусч байлаа. Эсэргүүцэж байгаа нь зөв боловч илэрхийлэх арга нь буруу байсан шүү та бүхний. Гэхдээ би тэдгээр хүмүүсээр бахархсан. Ялангуяа охидоор нь. (хэдий ширүүн байсан ч)

Эцэст нь хэлэхэд залуучуудаа, та бүхэн хийж бүтээх ёстой хүмүүс шүү дээ. Дэмий зүйл хөөгөөд ямар ч ашиггүй, наалдаж үлдэх юу ч байхгүй. Охид садарчээ, залуус завхарчээ гээд өөрөө адил болох ёстой юу? Тийм залуус байгааг үгүйсгэхгүй ч тэд бол нэг хэсэг л хүмүүс. Бүгд тийм биш. Та өөрөө тэднээс ангид сэтгэж байж найзыгаа, дүүгээ, ахаа, эгчээ тийм замаас гаргах ёстой шүү дээ.

Ингээд бичлэгээ Баабар гуайн хэлсэн үгээр төгсгөе.

"Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье." Б.Баабар 2006.09.9 /Дори Идэрийн блогоос авав/

20 санал шүүмж:

  • 3apaa said...

    Баабар ч орон гаран юм яриад уур хүргээд байдаг болохоос уул нь ухаантай үг хэлдийшүү тэ?

  • gump said...

    Уучлаарай дээпсүү энэ удаад арзагналгүй хатуухан сэтгэгдэл бичэж орхий. Баабаырн энэ үзэл Адам Смитын эдийн засгийн онол Зигмунд Фрэйдын психоанализийн дүгнэлтээс гарсан ардчилсан зах зээлийн нийгмийн үзэл гэдэг шиг санагдаад байхын. буруу ярьж байж магад шүү. Би их дэмждийн.

    Тэгсэн чи тв чаатын тэнэгүүдэд зовоод тэднүүст үг хэлж, өөрөө хэрэг болгож мээсээж бичэж байхаар өөрийгөө л хөгжүүлээд явж байвал барав баймаар юм.

    за нэг үгээр хэлхэд доод ишлэл дээд бичлэгийн утга санаа 2 зөрсөн мэт. дэвэн дэлхийн залууст санаа зовоод сууж байхаар өөрийгөөө сайхан хөгжүүлээд дуусцан гэж үзүүл баяжааад гэр бүлээ авч яваад бүүр давраад улс орноо авч явмаар санагдуул тв чаатын тэнэгүүдэд санаа зовох нь зүйтэй бусуу гэж. За согтууу толгой хамаагүй солиорсон бол уучлаарай

  • Khusliin Khariu Co.Ltd said...

    hi, bi chinii blogiig unshih ikh durtai. Blog deerhi linkuud ni bas zub songgodson bolohoor chinii blogoor damjij ordog.

    Manai zaluuchuud heterhii huuryy sanagddag yum. jaahan buuri suuritai bval uul ni zugeer de..

  • melkadies said...

    ha ha ha. TV chataar neeree olon hun taniltsay gej zalgaj baigaa bol uzeed aldana aa.

  • peakfinder said...

    Huuye TV chat gej yu baidag yum be? Aimaar hocrogdson hun neg bainaa.
    Soninii zar deer ch gesen l sanhuugiin tuslalcaa uzuuleh huntei tanilcana gesen zar ih baidag baisan, terentei oirolcoo yum uu daa. Hecuu yumaa..

  • Javkhlan said...

    hehe setgegdel bichsen humuus TV chat gesen sedviin daguu bicheechee. yun baabar maabar bolood yavchihvaa. baabar haana baina tend shuumjlel yavj baih yum aa.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Би их хүндэлдэг шд, тэр хүнийг. Гэхдээ хэт их шүтвэл сохордог талтай. Тиймээс хүндлээд л, үгийг нь сонсоод л, мэдлэг мэдээлэл нэмээд л явж байдаг юм.

    TO Гамп агаа
    Агаа нээрээ энэ удаад марзаганаагүй байна. Ийм комэнтүүд үлдээж байвал харин илүү дээр юм байна шүү.

    Би бодож байсан боловч тэр ишлэлийг оруулахыг их хүссэн юм аа. Харин тэр Адам Смит, Зигмунд Фрэйд нарыг ЭЗО гэдэг хичээл дээр онолуудыг нь хальт харж байснаас илүүг мэдэхгүй.

    TO Хүслийн Хариу co.ltd
    Баярлалаа, хөөрүү гэдэг үгийг чинь тайлж унших гэж хэсэг боллоо шүү хэхэ. Хөөрүү юу? хийх юмаа олж ядсан уу? би сайн мэдэхгүй л байна.

    TO Мэлка
    Мэлка минь ээ, монголдоо байгаа ч юм шиг. Хаа байсан тэндээс яаж мэссэж бичих гээв. Бичлээ ч яаж танилцах гээв?

    TO Peakfinder
    Эгч минь, нэг ийм зүйл бий болоод удаж байнаа. Уул нь анх гарч ирсэн зорилго нь залуучууд хүссэн дуугаа захиалж сонсох байсан юм шиг байгаан. Дараа нь хүссэн зараа тавьж болно гэж сайхан сэтгэлээр бодсон юм шиг байгаан. Тэгсэн манай залуучууд их адтай юм болохоороо танилцах хэрэгсэл болгочихгүй юу. Гэтэл бүүр адтай нэг нь танилцсаныхаа дараа дээрэмддэг, бла бла болдог зүйл болгоод...

    TO Жавхлан
    Баабар гэдэг чинь бас овоо муу гар шүү дээ.

  • Pearle Deppsu said...

    TO Мэлка
    Нээрээ Мэлка, манай нэг найз ид оргил цагаар нь мэссэж бичиж үзтэл утасны цэнэг нь дууссан гэсэн шд. Миний утас бол яахав, 40-д минутын турш тасралтгүй вибраторласан. Сүүлдээ залгах, дохих, мэссэж ирэх аль нь болоод байгааг ялгахаа больсон.

  • болжгоно said...

    egch min, ug n turshilt hiisen n saishaaltai bolovch hamaa namaagui gazar luu utasnii dugaaraa ahij bitgii ilgeej baigaarai daa, ayultai shuu.

  • amg@@ said...

    Баабарын энэ үг их таалагдлаа.
    ТВ чатны хувьд тийшээ мээсэж бичиж нэгж нервээ барах нь илүүц биздээ.

  • Anonymous said...

    TO Болжгоно
    Эгч нь тэрийгээ мэдээд өөр хүний утаснаас бичиж байгаа юм шүү дээ. Лааг чоно цаадах чинь хэхэ

    TO Амгаа
    Баабар ч бас овоо муу гар шүү дээ.

    Харин тэр ТВ чатын хувьд бол нерв нэг их барагдсан зүйлгүй, зүгээр л бодит байдлыг л гайхсан хэрэг

  • Duraaraa said...

    Ter Tv chat-d 14tei sak 2 ohin bna, unuu oroi showdii ch gehshig arai hetertsen yumnud yavhiim ble.. Har bagaasaa tm yum uzheer yaana da joohnud n...

  • Finix said...

    nice post.
    niigem oorchlogdoj baigaa , uuniig dagaad olon talt shine setgelgeenuud urgan garch irj baigaa, uunii neg helber TV chat baij ch boloho um.

    Message friend iig huleen zowshoorch bolno bh. Balance aldalgui Virtual life-d amidrax tiim muu zuil bsh bh. Aliwaa um sain muu taltai l daa ghdee.

    Orolcoj uzeegui bolohoor yag yamar message irdgiig n medhgui.UB 1000 000huntei tom hot. Gehdee cham shig l sonirhood neg orj uzej bui humuus olon bx. Zowhon uun deer tulguurlaad mongoliin niigmiig baraan baina gwel... medhgui um.
    Virtual life, real life dah huwi hunii nuur tsarai shal oor,
    real life deer tulguurlaj dugnex n deer bolowuu

  • Hawk said...

    Баабарын үг үнэн үг нь бас хошин шүү. Хальт сэрэлт авчлаа. Баабар ахын зөвлөсөнөөр бол би дипломоо бичиж суух биш оймсоо оёж суух ёстой юм байна. (уранхай оймс байгаа учир) :))

  • Ariuka said...

    TB chatad zoriud orj humuusiig udchihuud daraa ni garch irsen muu muuhaig ni toochno gedeg neg ih taalagdsangui. Buh zaluuchuud ohid maani tiim bish shdee. Yur ni manaihan baigaa yumnii ali muuhaig ni songoj zarlaj tunhaglaj baisnaas ungutei uudteig ni bichij baival yadaj l unshsan hun uudrug setgegdeltei boloh yum. Huuhdiig "tegvel buruu ingevel muu" gehiin orond "tegvel sain ene uildel chin bolj bna" gevel iluu sain humuujuuleh arga gedeg shig l...
    Baabar guai helsen ugiig demjij bna a. Gehdee uuriiguu bolgono geed busad ni hamaagui geed chihee bugluud suuj bolohgui yum shig. Shiidej chadahgui ch tegdeer asuudluudiig medej oilgodog, uhaardag hemjeend anhaarlaa handuulj bhad buruugui sanagdana.
    Za Munkhsuvdad amjilt huseye. Bicheed baigaarai

  • Pearle Deppsu said...

    Ariuka gej namaig meddeg hun uu uuruu?

    Hen bilee huu?

    Muu buhen ruu dairna gej bas bolohgui ee. Bi bugd gej heleegui l bgaa bizdee. Zooz, odoo barag uuriiguu umuursun boloh ni.

    yu gej bodoh ni tanii taalal boloi

  • Лхагваа said...

    Sain uu? Sonirhood ter sms-uudiig ni unshij uzlee. Utasnii dugaariig ni nuusan gej baisan chini harj bolj baina lee shuu...

  • Ganzorig V. said...

    Yaaag sanal niilj bna. bi bas neg iimerhuu um bichij bsan um.

    http://vganzorig.blogspot.com/2007/12/cheaters-dishonesty-and-prostitution-or.html

    Good luck!

  • amaaaaaaaaaaaaaaar said...

    За нэн түрүүнд өөрийгөө танилцуулья. Намайг амар гэдэг. Илүү юм нь хэрэггүй байх. Өөрий чинь блогд анх удаа орж байна.
    Энэхүү мэдээлэл болон өөрий чинь хийсэн зүйл содон биш ч нэг болов уу худалдан авагчыг барьжээ. Бие үнэлэгч худалдан авагчын энэ гүүр болсон чат, тв чат, за тэгээд аймаар мэдээллийн эрин зуунд амьдарч буй мөнгөтэй залуус нь ч харин ч нэг үзүүлнэ дээ. Миний сонссоноор 30 000 төгрөгийн бие үнэлэгч нар их байдийн гэсэн. Тэднийг авдаг нь ч их биз. Энийг бас нэг биш худалдан авагч нь уншаа биздээ. Тэгээд ч өөрийгөө биш чамайг зэвүүцээд сууж байгаа биз. Яагаад гэвэл тэрэнд мөнгө байгаа хэрэггүй битий тэрэнд ойлгуулах гэж хичээ хохь чинь тэгээд 30 гараад ирэхээрээ өвгөнт гэдэг өөрийнхөө ирээдүйдээ очиг. Цаад очих хүмүүс маань тэгээд тэднийгээ зэвүүцээд зодох нь их гээч. Үгүй яахав тэд чинь залуудаа худалдан авагч нар шиг байгаад өөрийнхөө диваажинд очсон хүмүүс ш дээ. Худалдан авагч нараа диваажиндаа эртхэн очицгоо. За одоо бие үнэлэгч нар маань шшшшшшшшш. Намайг зэвүүцээд үхнэ биз. Уншмаар байвал уйлах ч хэрэг гарч магадгүй шүү. Би эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг. Би автобусанд муу ахд босч өгсөн дорвол эгчд босч өгий гээд гүрийгээд сууж байна. За тэгээд яадарсан нэг эмэгтэй ч юмуу эмээ ороод ирэхэд гялс энд суу гэнэ шүү дээ. Би хүндэлдэг. Гэхдээ янханыг бас арай биш гэж хэлий. Янхан гэдэг үгийг хатуу хэлж байгаад хүлцэл өчий. За охидууд та нар их гоё шүү дээ гунхалзаад л шөнө орой 2,3 раа тэнээд л чихдүүлээд л... Чихддэг хэд нь тэрийгээ том болгож ярина. Би сонсож байсан мартчихаж гэхдээ өөрөө зохиочихий Долгор Ундармаа хоёр найзууд. Долгор олон залуучуудтайгаа явалддаг. Ундармаа хэдий найз ч тэгэж явдаггүй. Ундармаа хайрдаа л анхныхаа бүх зүйлийг өгнө гэж боддог. Нэг өдөр долгор Ундармаадаа 2лаа гарья. Залуучууд хүлээж байна гэжээ. Хариуд н Ундармаа Долгороо би хүсвэл хэзээ ч чам шиг болж болно. Харин чи яаж ч хүсээд над шиг болж чадахгүй гэжээ. Тэгээд тэр Долгор янхан шиг байхыг хүсэхгүй л байгаа биздээ. Охидуудаа ойлгооч гуйж байна. Би сөгдөн гуйя. Ганц д олдоно шүү дээ энэ амьдрал. Хүн яаж ийж байгаад амьдарч болдог юм. Харин битий бие үнэл гуйж байна. Илүү юм бичмээр л байна. Ингээд өндөрлье дөө. Энийг уншаад нэг ч болов уу охин нэг ч болов уу сайхан залуу амьдралын зөв замд ороосой гэж хүсье. Залуучууд бидний гарт ирээдүй байна. Тэрийг архиар битий солоирой.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)