Work-oholic

February 18, 2008 24 санал шүүмж
Залуу халуун насандаа хийж бүтээх шиг сайхан зүйл гэж хаа байхав. Миний найз залуу жинхэнэ work-oholic. Ажлын 5 өдөр байдаг боловч түүний хувьд 6 өдөр байдаг нь яг л байх ёстой зүйл мэт. Тэгсэн мань залуу өнгөрсөн 7 хоногын ням гарагт ажиллана гэж дайраад. Би "Ядаж ням гарагтаа амар л даа" гэж гуйгаад нэмэргүй шүү. Тэгээд за яахав тэгье гэсэн шүү юм болоод ажилдаа явахаа болив. Тэгсэн гай газар доороос, гайтай Шри Шри-гийн багш ТВ дотроос гэгч болов. Тэр багш хэлж байна "Хосууд нэг нэгнийхээ эрх чөлөөг боохгүйгээр харинч сурах, ажиллахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж байх хэрэгтэй" гэж ярьдаг юм байна. Тэгсэн залуу надруу нэг ширэвхийлсэнээ "За харав уу? Ажилдаа явна." гэдэг юм байна. Би дув дуугай л болсон. Ингээд миний ганц амралтын өдрөөр нь өдөржин хамт байх гэсэн оролдлого бүтэлгүйтэв.

Тэгээд бодож үзлээ л дээ. Залуу насандаа хийж бүтээхэд нь саад болдог би мөн гайхалтай "луст" юм аа гэж. Гэхдээ л амралтгүй ингэж ажиллаад байвал 40 хүрээд "зүрхэний шигдээс" тусна шүү дээ. Ажил амралтыг зохицуулна гэдэг маш чухал зүйл. Би түүний ирээдүйг л мөчидхөн ухаандаа бодсон минь тэр. Их ажиллах сайн ч хэт их болоод ирэхээрээ сөрөг талтай. Ганц ажилдаа баригддаг болчихвол яана. (тэгвэл би будаа болно шд)


(хэхэ, лааааааг амиа бодоод наасан :D )

24 санал шүүмж:

  • Anonymous said...

    Kharin esregeer ni chinii amrakhad ch ter zaluu chin demjleg yzyylej khamt baikh yostoi uym bish yy? Amia (ajilaa) bodson zaluu be? :P

  • 3apaa said...

    Үнэхээрийн вооркоохоолик байна уу үгүй юу гэдэг нь сонин байна?

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    Нэг төсөл дуусгачихвал гайгүй завтай болох гээд байгаа юм. Одоо нас залуу юм чинь хийж бүтээх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч миний амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байлгүй яахав.

    Би харин ч нэг залуудаа хир халдаахгүй шүү.

    TO Зараа ах
    Хахаха, үнэн дээ үнэн. Би найдвартай хувийн мөрдөгч хөлсөлсөн. Яг үнэн байна гэсэн.

  • oyunaa said...

    He he. Yadag gai ve ter chine tee... TV uzelgui orondoo onjij boloogui uym uu... ha ha (oorteigoo adilhan uym bodson)

  • khuder said...

    Ажил ихтэй үе байгаа байлгүй дээ.
    Тэрнээс биш ийм байдлаар олон жил болуул сайн биш.

  • Pearle Deppsu said...

    TO Оюунаа
    Бас гай гэж хэлж болохгүй ээ. Ухаарал хайрлахаар олон сайхан үгс хэлж байна лээ. Гэхдээ хосууд баттай оршин тогтнохын нэг үндэс нь хэсэг хугацаанд хол байх гэж авсан. ЁСтой үгүй мэдүү л гэж хэлмээр санагдсан шүү хэхэ.

    TO Хүдэр
    Тиймээ, ажил ихтэй үе нь юм байгаан.

  • xvv said...

    шри шри багшийн талд байна.
    Вєєркохолик байх юмсан... (маангар атаархсан...)

  • xvv said...

    муусайн охидуудыг бүгдийг нь гэрт нь орхиод 7 хоногийн 7 өдөр ажилладаг болчихвол ч...

  • xvv said...

    ажил ч хийлгэхгүй 7 хоногийн 6.5 өдөр нь бодогдоод үлдсэн хагас өдөр нь хамт байгаад байвал ч хэцүү шүү дээ...

  • Pearle Deppsu said...

    TO Хүү
    Өөөөөөөөө за, муусайн гэчижээээээ!!!

    Дурламтгай золиг, өөрөө л учиргүй их бодоод байдаг юм байна шд. 6,5 өдөр гэдэг чинь зүүдэндээ хүртэл боддог гэсэн үг тийм үү? Шри шригийн багшийн зөв л дөө. Гэхдээ 7 хоногийн 7 өдөр бол арай л дэндэх эд. Чи хэдэн сарын сарын дараа унаад өгнө.

  • Chandmani said...

    Ажил, ажил гэх нь их буруу юм билээ. Ажил ихтэй байдаг ч ямар ч байсан цаг завыг гаргаж байх хэрэгтэй. Цаг зав гарахгүйгүйдээ биш гаргаж чаддаггүйдээ байдаг юм. Үргэлжийн завгүй байдал нь гэр бүл, хосын амьдралд сайнаар нөлөөлдөггүй гэдгийг хаширсан хүн хэлж байна... Тэгэхээр ажил-ажил гэдгийг нь болиулаарай...

  • xvv said...

    Ойлголцоод үнэхээр нэг нэгэндээ сайн бол бас яадаг юм бол?

    Хол байх тал дээр бол яаг амьдрал дээр хүмүүсийн үнэхээр хайр сэтгэлтэй эсэхийн шалгуур болдог байхаа... Үнэнгээсээ хайртай бол 2-3 жил лав үнэнч байж болдог л юм байлээ...

    Японд хамт байсан найз (185 өндөртэй, царайлаг, Европижуу цагаан) маань Монголд байхдаа архичин, хүүхэнчин байлаа л гэж ярьдаг байсан юм. Тэнд очоод найз охин нь өөр залуутай болсон гэж хэлэх хүртэл 1.5 жил тэрэндээ лав үнэнч л байсан... Харин тэр найз охин нь алдсан даа хөөрхий... Тийм залууг...

  • Pearle Deppsu said...

    TO Чандмань ах
    Туршлагатай хүний үг ч цаанаа ондоо шүү. Би энэ тал дээр сайн анхаарлаа хандуулнаа хөө

    TO Хүү
    Хөөрхий залуу, би заримдаа охидуудыг их гайхдаг юм өө. Сайн,сайхан залуу байсаар байхад ...

    Хол байх тал дээр бол би найз залуугаасаа 1 сар хол байсан юм. Санаж үхэх шахсан шүү, бас цаг хугацаа өнгөрөхгүй бодогдоод... Хэцүү дээ тэр ч

    TO Б.Батзориг
    Баярлалаа, би ч түүнээрээ маш их бахархадаг

  • nana said...

    xvv-tei sanal niilev, gants ohidiig bish muu sain erchuudiig 6.5 odor ni gej uu,hehe

    hairtai baihaar hestuu hetsuu, hir haldaahgui. tuunees bish hair mair gunzgiireegui ehniii ue bsan bol joohon bodoj uzmeer l zaluu bna, nana ni bolzoo durlal 2-t aimeer turshlagajjaagaasht, soninoos odoo bol tiim zaluug shuud l hayana, gehdee ch bas shri shriiin bagsh garch ireegui bol chinii tald l baijldee hoo, yamaar ch yum be dee, ajliig hairaasaa deer tavij bolQui shuu, yamar ch bsan, tiimee?

  • nana said...

    zaraa yaag ooriigoo bariad ogchlool doo,hihi (am hamraa daran barin tas tas ineev)

  • Pearle Deppsu said...

    TO Нана
    За хөөөөөөөөөөөө, энэ чинь үзэгдэж харагддаггүй хүн байх чинь ээээ. Сайн л биздээ хөө. Залуу малуутай уулзаал байгаа гэсэн.

    Би нээрээ нам дурлаааск. Дурлаад 10 сар болжийно. Сайхан байна өөө

  • Pearle Deppsu said...

    TO Нана
    Хэлээд юу гэх вэ? Ганц та ч биш, энэ сургууль соёлын охидууд атаархаад бөөн юм болжээнэ.

    /адилхан ярьж сурчийнуу хөө хэхэ/

  • Jenni said...

    bid 2 ch gesen chi zavgui bla bi zavgui bla geed l saihan uzeltsene shuu dee :P gehdee uneheer zavgui bdag n unen bol odoo yaya gehev. hain ter zurhnii shigdeesnii tal deer unen shuu. heterhii workoholic bol demii shuu. 40 garaad halzan zurh n uvddug uvuu bolchihno gesen ug.. ta 2 bie biedee tsag zav gargaj bh heregtei

  • Pearle Deppsu said...

    TO Jenni
    Hey beauty, сонин сайхан юу байна даа? Ойрдоо үзэгдэж харагдахгүй завгүй л туугаад байна уу?

    Бид 2 цугтаа байдаг болохоор бас гайгүй ээ. Оройд тас тэврэлдээд унтдын хэхэ

  • dream said...

    hehe goe yumaa ih ch ajilsag nz zaluu yum daanch bi ch iim nztai bolku bhoo yuuun tegk hvn mvntei hamt bh durgvi bolhoor gsn kkk ajil amralt zohitsuulahgvi bol vhheer yum bilee uhaan aldaj unah bol envvhend yum blee

  • tsukiyama said...

    Ха ха. Манай анд ч угийн л ажилсаг гар л даа. Нэг юм эхлүүлчүүл тэгээд л дуусгаж байж салах байх. Гэхдээ ажлын цаг гэж тусдаа байдаг шүү дээ. Тэр цагт л амжуулах хэрэгтэй. Хийж байгаа зүйл нь үнэхээр их зүйлийг амлаж байгаа бол хэлэх зүйл алга оо. Урагшаа л гэж хэлэх байна.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)