Манай Монголын аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэгчидээ "Хаан"-нд өргөмжлөх нь битгий хэл харин ч хэл амаар доромжилдог гэдэгтэй санал нэгдэх хүн олон байгаа байх.
Энгийн нэг жишээ: "Таны залгасан дугаар төлбөрийн тооцоо хийгдээгүйн улмаас түр салгагдсан байна". Бас болоогүй ээ, төлбөрийн тооцоо, түр салгагдсан гэсэн холбоо үгүүд дээрээ өргөлттэй бас дажгүй хэмнэлээр хэлчихнэ. Болвол "рэп мэп" гэгчийг их сонссоных биз.
Сая Санаахай (Yuki аниа зааж өгсөн шүү) найзын блог дээрээ бичсэн "Банжигын Мисс"-н тэмцээн ид дундаа өрнөж байгаа талаар уншаад орж сонирхлоо. Тэгсэн сайтын толгой хэсэгт "Рекламыг өдөрт нэг удаа дарж байна уу" гэж бичсэн байх юм. Манай ажлын бие засах өрөөнд "Тамхи татаагүйд баярлалаа" гэж бичсэн байдаг. Хажууд нь бол арай л соёлтой, бас ч үгүй хүндэтгэлтэй сонсогдож байгаа биздээ. За Банжигын гишүүд минь атгасан гараа миний муу блог руу чиглүүлээд яах вэ? Өөрт төрсөн сэтгэгдэлээ л хуваалцсан юм.
Соёлгүй харьцаагаараа нэрд гарсан үйлчилгээний ажилчдын талаар энд дурьдах нь илүүц мэт санагдаж байна. Тэртээ тэргүй та бүхэн өдөр тутмын амьдралдаа мэдэрч байгаа шүү дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
9 санал шүүмж:
Ямар соёл? Тэрийг сурах шаардлагагүй..
Зүгээр л бие биенээ хүндлэе!
Чи ч гэсэн..
би тат тат үхтлээ тат гэсэн бичэгтэй байгууллага мэдхийн байна. Надад их л гоё харагдаж билээ
гараа хаашаа нь чиглүүл гэчивээ
Манайхан чинь үйлчилж биш үйлчлүүлж сурсан ард түмэн дүхү хэхэ
______****__________**** ______
___***____***____***____ *** ___
__***________****_________***__
_***__________**__________***__
_***___ valentinii mend___***_
_***_____ .xurgiii... ____***__
__***______ ...;-)_______***__
___***__________________***___
____***_______________***_____
______***___________***_______
________***_______***_________
__________***___***___________
____________*****_____________
_____________***_____________
balentin gesnees gajigtai lam baisan gesen he he.
TO Bayasum
Ах минь, гэхдээ байгууллагуудын нэр хүндийг ааш муутай ажилчид их унагадаг шүү дээ. Соёл сурна гэдэг чинь хүндэлж бас сурна гэсэн үг шүү дээ. Энэ миний л бодол.
TO Гамп
Зарим хүмүүс өөрийнх нь хэрэглэдэг портал эсвэл үйлчлүүлдэг байгууллагыг нь шүүмжилэхээр газар доор ортол муулах тохиолдол гардаг юмаа. Бодит явдалаас сэдэвлэн хэлэв. Тэгээд л харин атгасан гараа блог дээр минь буулгавал блог маань хөөрхий болно шд хэхэ
TO Зараа ах
За мэдэхгүй юм хөө, би л лав Миний Дэлгүүрт орох болгондоо шахуу бухимддаг. Манай тэр хавьд Номин салбараа нээвэл тийшээ зүглэх чгүй гэж боддог болоод байгаа. Хэцүү дээ хэцүү ер нь.
TO Тэнэмэл
Өө баярлалаа.
TO Мэлка
Гажигтай? Хөөрхий яагаад гажигтай юм хэхэ.
Би нээрээ ингэж бодсон: Хэдэн зуун жилийн өмнө үхсэн Итали лам надад ер нь ямар падлийтай юм гэж.
Надад бол Монголын Цахилгаан Холбоо шиг бүдүүлэг газар байхгүй ээ. эхлээд үйлчлүүлэгчээ таны утасны төлбөр гарсан бна гэж баахан дарамтална дараа нь үйлчлүүлэгчийнхээ нэр хүндийг гутаан доромжилж таны залгасан хүн төлбөрөө хийгээгүй бна гэж хэлэх нь арай дэндүү
Доромжлуулан байж тэдгээр байгуулаггуудаар үйлчлүүлсэн болох ямар шаардлага байна?
Monopol gej baliar yum bdgiig medeh uu huu
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)