Баруун тархины хөгжил

February 1, 2008 11 санал шүүмж
Блогтоо жаахан бага цаг зарцуулж байхгүй бол найз залуу маань өчирдөр намайг блогтой минь хардаж байна. Өөрөө хардаагүй гэж хэлсэн ч муу блогтой минь яах аргагүй хардаж байгаа бололтойдог шүү. Бумаа ахын тоглоомд оролцсон чинь "Чи яаж мэдэж байгаа юм?" гэх ухааны юм яриад намайгаа айлгаж орхих юм даа. Артагнъян ахын хэлдэгээр хардаад байна.

Одоо жаахан бага блогдож байнаа.

Гэхдээ би блогтоо хэдий их хайртай ч түүнийгээ хайрлах хайрыг яаж давж гархав. Би блогынхоо төрсөн өдрийг мартаад хэдэн сар болсон байхад түүнийхээ төрсөн өдрийг сарын өмнөөс хоног тоолон хүлээж суусан нөхөр. Хамгийн энгийн жишээ бол энэ (гошуугаа унжуулж байгаад инээх)

Баруун тархи хэт их хөгжих бас дэмий юм. (баруун тархи нь дуу хөгжимийн хөг, өнгө, хэлбэр дүрс, амт, төсөөлөн бодох зэрэгт ажилладаг) Хэдэн блоггэр ах эгч, анд нөхдөө төсөөлсөн чинь 65-85% тай таагаад эцэстээ өөрийгөө ч, өөрөөл бусад хүнийг ч хардуулах зүйл хийж орхив (малийх)

Баруун тархи минь хөгжсөн гэдгийг би бүүр багаасаа л мэддэг байсан юм. Би аливааг их бодож суудаг, ер нь л их дуугай хүүхэд байлаа. Дандаа л бодож явдаг. Бас кино их үздэг, үзсэн киногоо шөнөжин бодож хонодог байлаа. Үүнээс болоод төсөөлөн бодох чадвар илт сайжирч байгаа юм чинь. Нэг хэсэг кино зохиол бичиж байна гээд тэмдэглэлийн дэвтэрээ дэрлээд суудаг байлаа. Дотроо бас болоогүй ээ, цаад нөхөр чинь дүрстэй "юутай, ийтэй" нь төсөөлнө. (бараг л Оскар авна ухааны юм бодно шүү дээ. Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн байдгаас хойш. Одоо жаахан томроод байгаа ухаантай)

За ургуулан бодохдоо "мастер" шүү дээ. Юу ч болоогүй байхад л ургуулан бодоод суучихна. (миний их хартайг илэрхийлнэ, гэхдээ гайгүй ээ. бусад хүмүүсийг бодвол илүү ухаалаг харддаг юм шүү) Гэхдээ ургуулан бодсоны ач гавъяа олонтаа гарч байсан удаатай.

Гэтэл Арсун ах миний энэ олон жилийн туршлага дээр үндэслэн байж, олон ном зохиол уншин байж хийсэн дүгнэлтийг ганц "гараа атгах" туршилтаар хийдэг юм байна. Би ч үнэхээр гайхсан шүү. Тиймхэн бяцхан зүйлээс ийм том дүгнэлт хийнэ гэж хэн мэдэх билээ.

11 санал шүүмж:

  • Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

    Блог чухал уу, би чухал уу гэж байна уу? :D Хүний араншин гэж. Алинд нь их цаг зарах вэ гэдгээ урьдчилан төлөвлөхгүй бол хэцүү шүү ;)

    Хэд хоног хүчлэн амралт аваад жаал эзгүй байлаа, гурав хоногий дотор нөгөө зургийн хариуг тавинаа.

  • Pearle Deppsu said...

    TO Гантулга Т.Т
    Хэхэ, за арай ч тэгэхгүй ээ. Зүгээр л хэлж байна лээ.

    Тийм байхаа, алга болчихсон байсан юм

  • ZAYA said...

    Дүү маань блогтоо тэр тухайгаа бичиж байхыг бодоход сүртэй юм болоогүй байхаа. Найз залуугаа блогчинг болгочихвоо...Хоёулаа завгүй болчихож мэдэх юм.

  • Pearle Deppsu said...

    За ёстой эгч минь блоггэр болгохгүй. Гэхдээ цаад нөхөр чинь уншдаг. Бас нээрээ блогтой болдог юм билүү гэж ярьж байсан юм байна шүү. Гэхдээ гайгүй байхөө. Манай хүн чинь хэмжээ хязгаараа айхтар мэддэг хүн.

  • Anonymous said...

    Миний аль тархи хөгжөөгүйм шиг байгаан. Байнга 4-р цахилгаан станц шиг дүнгэсэн дуу сонсогдоод байдын тархинд. Ядаж чам шиг нэг нь хөгжсөн бол амар байхгү йюу.

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Хэхэ, хохо

    TO Артагнъян
    Та тэр "Гар атгах" гэдэг дээр хулганаараа очоод дардаа. Тэгвэл бүх зүйл тодорхой болно. Ок?

  • Arsun said...

    O'o minii duu sain uu? ahynhaa bichlegiig anhaarch aktsent o'gsond bayarlalaa. Chi durslen bodohdoo gaihaltai hun baina shuu. Ho'gjuulehiig hicheegeerei.

  • Arsun said...

    Uran setgemj ni medlegees hawigui chuhal. А.Эйнштэйн

  • Pearle Deppsu said...

    TO Арсун ах
    Сайн байна уу ах минь?

    Би заримдаа хэтрүүлдэг тал байдаг ч дүрслэн бодохдоо гарамгай гэж өөрийгөө тооцоолоод байгаа шд хэхэ.

    Эйнштэйний сайхан үг байна, гэнэт өөрөөрөө бахархачихлаа хэхэ

    Баярлалаа

  • Anonymous said...

    Зүүн тархи чинь боддог тархи шүү дээ солиод байна нэтээр сайн судлаад үз!

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)