Би уулзаж байсан хүмүүсээ энд огт бичихгүй байгаа гэдгээ нэг хэлсэн нь дээр байх. Бас зургыг нь харж байсан хүмүүсийн ихэнхи нь байхгүй байгаа шүү. Миний нэр алга гээд гомдов.
Beck and Jenni
За би зургыг нь харж байсан. Их сайхан хос байдаг юм. Женнигийн нүд нь сэргэлэн гэж жигтэйхэн, Бекийн харц нь уужим гэж хосгүй.
Мисти
Нэг тийм дундаж нуруутай, амьд хөгжим сонирхдог. Хэнтэй ч нээлттэй харьцдаг бүсгүй байх. Бас их царайлаг байхаа. Найзуудтайгаа уулзахад цаг харамладаггүй байх гэж бодогдох юм. Бас интернэт их ухдаг байж тун болзошгүй, мөн элдэв сонин зүйлс сонирхон судалдаг. Нэг тийм сониучхан эгдүүтэй бүсгүй байх
Муланка
Энэ нөхөр их дотно санагдаад байдаг юм. Яагаад ч юм мэдэхгүй. 165-170 см өндөртэй, их доргиодуу болов уу. Хичээл номондоо их сайн, ангийнхан дундаа их нэртэй нөхөр байх. Яагаад ч юм компютэр тоглодог бас сонирхдог юм шиг санагдаж байна. Бараг будаг шунх хэрэглэдэггүй байх(өө).
Тэнэмэл
Ёстой атаархал төрүүлмээр эмэгтэй шүү. Хаа газар зургын апаратаа бариад явж байдаг байх. Бас үзэж сонирхсон газар мундахгүй олон байх тийм ээ? Та хэрэв үүнийг уншвал хэдэн орон, хэдэн хотоор аялж байсан бэ? Хариу бичээрэй.
Надад тийм дундаршгүй сониуч, хүсэл эрмэлзлэлтэй, өөдрөг нэгэн санагдсан. Та найз залуутай юу? Ганцаарддаггүй байх л даа, гэхдээ зүгээр л асуусан юм.
Виктори
Энэ нөхөр бичлэгүүдээ нууцлаад... Тэгээд унших гэсэн чинь нууц үгээ солиод нэг л биш байгаа шүү. Хэдэн настайг нь мэдэхгүй юм байна. Бодвол надаас эгч л болов уу.
Хөмсөг зангидан хэрэгтэй мэдээлэл уншдаг байх (инээх). Уншсан сонин содоноо бусдад түгээх дуртай, хүнд туслах чин эрмэлзлэлтэй. Дундаж нуруутай, таарсан мах шөлтэй, бага зэрэг дуугайдуу байх болох юм.
Хүсэл
За ёстой дуугай суух дуртай хүн байх. Тэр их шүлэгс нь сэтгэлээс нь яаж ч ундран гардаг юм мэдэхгүй. Хөмсөгөө бага зэрэг зангидаад, үзэг цаас аваад л суудаг байх. Намбалаг, ноён нуруутай, олон ном уншсан хүн байх даа.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 санал шүүмж:
Блог ертөнцөд дуугай байгаа маань үнэн шүү.. Харин энд өөрийнхөө тухай уншина гэж бодоогүйдээ балмагдаад коммет бичиж байна :). Баярлалаа, Pearl.
Төсөөлөл бодит байдал хоёр өөр ч хүнийг өөрийнхөөрөө төсөөлөх нь сайхаан.
Misty-g yag l taajee
Thanks for posting, Pearle.
Good luck
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)