Хайрт минь, чамайгаа би чинь ямар ихээр санана вэ? Үгүй ээ, ямар ихээр санасан гээч. Чамайгаа өдөр, оройд зав гарав уу үгүй юу боддог байлаа. Үнэхээр би чамд дурлажээ, уусан шингэжээ. Санахын зовлон хэцүүеэ ч, уулзахын жаргал нь ханашгүй юм. Одоо би цаг заваа сайтар зохицуулж сураад хайрт блог чамайгаа ганцааранг нь, ямар ч шинэчлэлтгүйгээр үлдээхгүй ээ.
Би нээрээ нөгөө унаж тусаад байсан Play Time 2007-оо үзсэн. Хадаасанд хатгуулж, үсээр шавхуурдуулж, мөрөө мултартал мөргүүлснийг эс тооцвол үнэн тансаг. Бас үгүй юм аа, тэр бүгд нийлээд үнэн тансаг. Миний бодлоор рокерууд хүссэн хувцас, персинг, үсний засалт, нүүр будалттайгаар дуртай цагтаа хэн нэгний гайхсан, жийрхсэн нүдний харцгүйгээр чөлөөтэй явж чаддаггүй л болов уу. Цөөн хүссэнээрээ, чөлөөтэй байх үе нь тэр Рокеруудын Наадам гэдэг нь тодорхой.
Хэхэ, гэхдээ инээдтэй нь надад тэдний байгаа байдал, өөрсдийгөө илэрхийлсэн image нь их таалагдсан боловч хамт явсан хүн маань тэднийг сүнс, сүг сүүдэр гэж тодорхойлсон нь юм. Уул нь тэр нөхөр маань хаа далий урсгалын хөгжим биш рок, алтернатив урсгалын хөгжмийг хайрладаг этгээд юм байгаам. За тэр яахав, би тоглолт үзээд жаахан халж эхлэх үедээ “Хэрэвзээ би эрэгтэй хүн байсан бол...” гэж бодов. Ингэж бодсон шалтгаан нь намайг атаархуулсанд л байгаа юм. Яаж хэн гээч нь атаархуулсан бэ хэмээвээс: “хэнээс ч үл хамааралтайгаар биеэ авч явсан нь, хэн хэнийгээ авч шидсэн нь, шидүүлсэн нь, мөргөсөн нь, мөргөлдсөн нь, үсэрч цовхочсон нь...” Тэдгээр залуусыг харах бүрийд л ямар гээчийн их кайф авч байгаа болдоо л гэж бодож байлаа шүү дээ. За тэгээд залуус минь, “Энэ Pearle Deppsu чинь бас гаж донтой этгээд байх нь” гэж бодовдоо. Тэгээд л би “Тийм бишээ, буруугаар ойлгож” гэнгүүт л эмзэг мэмзэгээр нь дуудаад л унадаг шүү. Би зүгээр л рок хөгжмийг хайрладаг нэгэн.
Гэснээс төгслөө төгслөө, би төгслөө. Хичээл ном гэж их, их ч гэж дээ үүнээс олон кредитийн хичээл үзэж байхдаа гүрийгээд л улам их хичээдэг байлаа. Тэгсэн хичээл багасах тусам санаа амардаг үл бүтэх этгээд байх юм. Гэхдээ гайгүй ээ, суруулиа амжилттай сайн төгсөөд ....
26 санал шүүмж:
Хэхэ, дүү охиноо саналаа ш дээ. Яасан удаан алга болчихвоо. Алтирнатив, рок морк гээд л завгүй байсиймуу?
TO Заяа
Хэхэ, цаадах чинь ганц рок гээд яваагүй ээ. төгсөх гээд бөөн хичээл ...
humuusee gej... busdiig muulj ooriigoo magtaj suuh yum daa, ichij uhmer.
Хөөе Пеорлэ, тэр нүцгэн гацуурынхаа мөчир бүр дээр цас шиг хөвөн зулаад тавьчих. Ойгоос хүрээд ирсэн юм шиг болж магадгүйв Агаа нь одоо нэг шинэ жилийн сэдэвт зураг зурах гэж байгаа. Үзээрэй дараа нь.
...Би нөгөө модоо хайсаар бүр аргаа барж байнаа! одоо болохгүй бол зүгээр л гацуур худалдаад авчихаасдөө! :D
TO Anonymous
Muulah bish, shudarga hatuu ug helsen gej bodoj bgaa bi ter ohind
TO Artagnan
Harnaa huu,
Ter modnii huvid bol bi nutsgen chigeer ni blgana gej bodoj bgaa. Eldev hachir chimeggui buhen odoo nadad saihan haragddag bolood bgaa
TO Usunnemeh
Hehe, teg duu teg teguul
хаая тэр роок алтернатив тоглолтыг үзэхийг би ямар их хүссэн гээч даанч хамт явах хань ижил олдохгүй байсийн. Дээпситэй хамт явсан бол алах байсан байна ш д ....
хамт явдаг л байж хайран плэй тайм дараа жилийг л хүлээхээс ....
" Namaig hudaldaj avna uu " paiztai baraanuud blog deeree ooriigoo reklamdahgui bol oor yu bichih ve dee, yamar oor argaar guih bish, haha
Хүүе блог анд мини сайн ууууууу хичээл ном гээд л яваад бна уу тээ би бас ажил төрөл гээд л блог руугаа ч орох зав алгаа бараг илжирч бна уу гэмээр л болцон бна хэхэ за тэр ч яахав за тэгээд хүсэн хүлээсэн Play Time үзсэн бол яамай даа за тэгээд бүх юманд чинь Good luck!
iim yum bas zohiodog yumuu mongold. odoo neeren shine jil duhuud temtseen uraldaanuud n ar araasaa tsuvarch baigaa baih daa. goy shuu.
TO Хуруу
Хэхэ, би найз залуутайгаа хамт үзсээн. Дараа жил заавал үзээрэй. Таалагдана гэж найдаж байна.
TO Аноним
Та их сүрхий үг, бодолтой хүн бололтой. Би зарагдах болсон ч та үнийг нь дийлэхгүй болов уу.
Гэсэн ч танд сайн сайхныг хүсье
TO Үүжийм
Хүүе сайн уу? Хэхэ, ажил нь сайн л биз дээ. Би ажлаасаа чөлөө авчихсаэнннннннн л тууж явна. Хичээл сайн, төгсөх гээд л ....
Багш нар чангалаал...
TO Тэлмэн
Энэ жил 6 дах жилдээ зохиогдож байгаа. Одоо тийн, цувардаг цаг нь хэхэ
Төгсөх жил бүх зүйл сүүлчийнх байдгаараа онлог доо, Оюутны сүүлчийн шинэ жил гээд л ... ёоё нээх гоё...
TO Бум-Эрдэнэ ах
Харин тиймээ ах минь, тэгээд л сэтгэл хөдлөөд...
Би гэж хүн тэр дээгүүр л нисээд байна даа хэхэ.
chamaig hudaldaj avah baisan bol ali hediin yaj avahaa mediishdee, tooj avahgui yum daa gej... hehe
sain saihniig hussen tsetsgend chin thhhx.
bayarlasandaa nulimsaa shahaj gargav.
Bidnii nud chihnees maan iluu sonsdog, unshihaaraa bid sonsohoos iluu unshij baigaa zuiliinhee utga uchriig oilgohiig hicheen, amtiig medederdeg l dee. Ene zuvhun nom, sonin, setguul todiigui hogjimd ch hamaaraltai.
Hervee anon-d Deppsugiin beldsen hool amtgui baigaa bol idehee bolichih gej zuvlumuur baina. Yamar Pessimist uzel gargaj bnaa, optimist bai l daa ;)
Misheel
uu, hunii com oos bichsen chin anmelden boltson baisaniig ni medsengui, sorry.
Caak болсон бололтой шүү, жаахан туйлширчихгүй бол тасархай болоод л байгаа байхаа. Сүүлд Woodstock л үзсэн юм байна, заримдаа гарахдаа Lemons, Bulsara-н тоглож байгаа газруудаар орох аятайхан байдаг юм.
Good luck in your study, and Happy new year! ;)
Нэг тоглоом зүүх гэсэнээ болив, тансаг байдал алдагдчих вий гээд. Сар шинэдээ..., шинэ жилдээ сайхан баярлаарай. /Бүүр будилаад байдаг болчиж/
Гацуур дээрээ 10000-гат нэгийг тавьчих. Дараачийн хүн түүнээс чинь доош дэвсгэрт тавихгүй. /Ёстой бурзайна гээд л бодчих/
Гүй энэ Амраа! Сайхан санаа байна. 10000-т тавьчих хэ.
TO мишээл
Сайн уу Мишээлээ. Мэдээж би өөдрөг байлгүй яахав.
TO Гантулга.Т ах
Өө тийн тийн, саак болсон. Би үзнэ гэснээрээ үзсээн хөө. Харин тэр Лемонс эд нар бол аяаяаяа тун дажгүй шүү.
TO Арсун ах
Ээ, таны зүүж өгөх тоглоомноос хэрхэн татгалзах билээ. Уул нь зүүгээд өгчихсөн бол Арсун ахын минь зүүж өгсөн тоглоом гээд нандигнан хайрлах байсан юмсан.
TO Амарсайхан ах
Ээ зөв, тун бодоогүй юм бодуулав. Яг тэгье хэхэ. Сүрхий шүү та минь бас
TO Артагнан ах
Харин тиймээ, Амараа ах маань их сүрхий шүү. Бурзайнаааа
Suvdaa hurdan tom boloo! ;-D
Сайхан баярлаарай гэж баярласан байна шдээ.
bi baisan bol tooh ch ugui gatsuur deer chini ulaan 10 tog tavichihna.
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)