Санахын жаргал зовлон

December 12, 2007 26 санал шүүмж

Хайрт минь, чамайгаа би чинь ямар ихээр санана вэ? Үгүй ээ, ямар ихээр санасан гээч. Чамайгаа өдөр, оройд зав гарав уу үгүй юу боддог байлаа. Үнэхээр би чамд дурлажээ, уусан шингэжээ. Санахын зовлон хэцүүеэ ч, уулзахын жаргал нь ханашгүй юм. Одоо би цаг заваа сайтар зохицуулж сураад хайрт блог чамайгаа ганцааранг нь, ямар ч шинэчлэлтгүйгээр үлдээхгүй ээ.

Би нээрээ нөгөө унаж тусаад байсан Play Time 2007-оо үзсэн. Хадаасанд хатгуулж, үсээр шавхуурдуулж, мөрөө мултартал мөргүүлснийг эс тооцвол үнэн тансаг. Бас үгүй юм аа, тэр бүгд нийлээд үнэн тансаг. Миний бодлоор рокерууд хүссэн хувцас, персинг, үсний засалт, нүүр будалттайгаар дуртай цагтаа хэн нэгний гайхсан, жийрхсэн нүдний харцгүйгээр чөлөөтэй явж чаддаггүй л болов уу. Цөөн хүссэнээрээ, чөлөөтэй байх үе нь тэр Рокеруудын Наадам гэдэг нь тодорхой.

Хэхэ, гэхдээ инээдтэй нь надад тэдний байгаа байдал, өөрсдийгөө илэрхийлсэн image нь их таалагдсан боловч хамт явсан хүн маань тэднийг сүнс, сүг сүүдэр гэж тодорхойлсон нь юм. Уул нь тэр нөхөр маань хаа далий урсгалын хөгжим биш рок, алтернатив урсгалын хөгжмийг хайрладаг этгээд юм байгаам. За тэр яахав, би тоглолт үзээд жаахан халж эхлэх үедээ “Хэрэвзээ би эрэгтэй хүн байсан бол...” гэж бодов. Ингэж бодсон шалтгаан нь намайг атаархуулсанд л байгаа юм. Яаж хэн гээч нь атаархуулсан бэ хэмээвээс: “хэнээс ч үл хамааралтайгаар биеэ авч явсан нь, хэн хэнийгээ авч шидсэн нь, шидүүлсэн нь, мөргөсөн нь, мөргөлдсөн нь, үсэрч цовхочсон нь...” Тэдгээр залуусыг харах бүрийд л ямар гээчийн их кайф авч байгаа болдоо л гэж бодож байлаа шүү дээ. За тэгээд залуус минь, “Энэ Pearle Deppsu чинь бас гаж донтой этгээд байх нь” гэж бодовдоо. Тэгээд л би “Тийм бишээ, буруугаар ойлгож” гэнгүүт л эмзэг мэмзэгээр нь дуудаад л унадаг шүү. Би зүгээр л рок хөгжмийг хайрладаг нэгэн.

Нээрээ тэр эрэгтэй байсан ч болоосой гэсэн бодол нэг тиймэрхүү анархист, эсвэл нахалны байдал гаргахыг хүсэх үед (хүн л юм хойно, бас хааяадаа тийм үетэй тулгарах явдал гарах юм), нэг дурак үнэхээр уур хүргэх үед очоод үсэртэл нь цохих юмсан гэж бодох үед л орж ирдэг. Тэрнээс биш “Хэрвээ би эрэгтэй байсан бол өдийд програмынхаа кодыг бичээд дуусгачихсан байгаа” гэх үед орж ирдэггүй. Хэзээ ч тэгж бодож байгаагүй юм чинь аргагүй шд. Би нээрээ үнэндээ ийм тэнэг үг хэзээ ч сонсож байгаагүй. Гэтэл ангийнхаа нэг охины амнаас сонсдог юм байна. Би шууд хэлсэн “Би амьдралдаа ийм тэнэг зүйл сонсож байгаагүй юм байнаа” гэж. Бас арай ингэж шантарч болохгүй ээ айн. Бас арай л үгүй юм. Бүүр чадахгүй гэж бодож байгаа бол эртхэн тэр нябо, эдийн засагч мэтийн цулактаад байгаа мэргэжлээ сонгоод явах хэрэгтэй.


Гэснээс төгслөө төгслөө, би төгслөө. Хичээл ном гэж их, их ч гэж дээ үүнээс олон кредитийн хичээл үзэж байхдаа гүрийгээд л улам их хичээдэг байлаа. Тэгсэн хичээл багасах тусам санаа амардаг үл бүтэх этгээд байх юм. Гэхдээ гайгүй ээ, суруулиа амжилттай сайн төгсөөд ....

Шинэ жил боллоо. Миний хамгийн их хүсэн хүлээдэг баяр. Аль 3нд л ёолкоо зассан. Гэхдээ бүх тоглоомуудаа дүүдээ өгснөө санаад зүгээр л шалдан мод босгоод тавьчихсан хэхэ. Заримдаа элдэв чимэггүй зүйл тансаг харагдах юм байна шүү дээ. Гэснээс манай сургуулийн шинэ жил их дажгүй болох байх гэж их л найдаад байгаа. 20нд гэх сураг дуулдана лээ. Тэр үеийн сонин хачнаа бас дуулганаа

26 санал шүүмж:

  • ZAYA said...

    Хэхэ, дүү охиноо саналаа ш дээ. Яасан удаан алга болчихвоо. Алтирнатив, рок морк гээд л завгүй байсиймуу?

  • Pearle Deppsu said...

    TO Заяа
    Хэхэ, цаадах чинь ганц рок гээд яваагүй ээ. төгсөх гээд бөөн хичээл ...

  • Anonymous said...

    humuusee gej... busdiig muulj ooriigoo magtaj suuh yum daa, ichij uhmer.

  • артаньян said...

    Хөөе Пеорлэ, тэр нүцгэн гацуурынхаа мөчир бүр дээр цас шиг хөвөн зулаад тавьчих. Ойгоос хүрээд ирсэн юм шиг болж магадгүйв Агаа нь одоо нэг шинэ жилийн сэдэвт зураг зурах гэж байгаа. Үзээрэй дараа нь.

  • Б.Єсєннэмэх said...

    ...Би нөгөө модоо хайсаар бүр аргаа барж байнаа! одоо болохгүй бол зүгээр л гацуур худалдаад авчихаасдөө! :D

  • Pearle Deppsu said...

    TO Anonymous
    Muulah bish, shudarga hatuu ug helsen gej bodoj bgaa bi ter ohind

    TO Artagnan
    Harnaa huu,

    Ter modnii huvid bol bi nutsgen chigeer ni blgana gej bodoj bgaa. Eldev hachir chimeggui buhen odoo nadad saihan haragddag bolood bgaa


    TO Usunnemeh
    Hehe, teg duu teg teguul

  • Хуруу said...

    хаая тэр роок алтернатив тоглолтыг үзэхийг би ямар их хүссэн гээч даанч хамт явах хань ижил олдохгүй байсийн. Дээпситэй хамт явсан бол алах байсан байна ш д ....

  • Хуруу said...

    хамт явдаг л байж хайран плэй тайм дараа жилийг л хүлээхээс ....

  • Anonymous said...

    " Namaig hudaldaj avna uu " paiztai baraanuud blog deeree ooriigoo reklamdahgui bol oor yu bichih ve dee, yamar oor argaar guih bish, haha

  • Uujiim said...

    Хүүе блог анд мини сайн ууууууу хичээл ном гээд л яваад бна уу тээ би бас ажил төрөл гээд л блог руугаа ч орох зав алгаа бараг илжирч бна уу гэмээр л болцон бна хэхэ за тэр ч яахав за тэгээд хүсэн хүлээсэн Play Time үзсэн бол яамай даа за тэгээд бүх юманд чинь Good luck!

  • нэмлэТ said...

    iim yum bas zohiodog yumuu mongold. odoo neeren shine jil duhuud temtseen uraldaanuud n ar araasaa tsuvarch baigaa baih daa. goy shuu.

  • Pearle Deppsu said...

    TO Хуруу
    Хэхэ, би найз залуутайгаа хамт үзсээн. Дараа жил заавал үзээрэй. Таалагдана гэж найдаж байна.

    TO Аноним
    Та их сүрхий үг, бодолтой хүн бололтой. Би зарагдах болсон ч та үнийг нь дийлэхгүй болов уу.

    Гэсэн ч танд сайн сайхныг хүсье

    TO Үүжийм
    Хүүе сайн уу? Хэхэ, ажил нь сайн л биз дээ. Би ажлаасаа чөлөө авчихсаэнннннннн л тууж явна. Хичээл сайн, төгсөх гээд л ....
    Багш нар чангалаал...

    TO Тэлмэн
    Энэ жил 6 дах жилдээ зохиогдож байгаа. Одоо тийн, цувардаг цаг нь хэхэ

  • БумЭрдэнэ said...

    Төгсөх жил бүх зүйл сүүлчийнх байдгаараа онлог доо, Оюутны сүүлчийн шинэ жил гээд л ... ёоё нээх гоё...

  • Pearle Deppsu said...

    TO Бум-Эрдэнэ ах
    Харин тиймээ ах минь, тэгээд л сэтгэл хөдлөөд...

    Би гэж хүн тэр дээгүүр л нисээд байна даа хэхэ.

  • Anonymous said...

    chamaig hudaldaj avah baisan bol ali hediin yaj avahaa mediishdee, tooj avahgui yum daa gej... hehe

  • Anonymous said...

    sain saihniig hussen tsetsgend chin thhhx.
    bayarlasandaa nulimsaa shahaj gargav.

  • Daniel said...

    Bidnii nud chihnees maan iluu sonsdog, unshihaaraa bid sonsohoos iluu unshij baigaa zuiliinhee utga uchriig oilgohiig hicheen, amtiig medederdeg l dee. Ene zuvhun nom, sonin, setguul todiigui hogjimd ch hamaaraltai.
    Hervee anon-d Deppsugiin beldsen hool amtgui baigaa bol idehee bolichih gej zuvlumuur baina. Yamar Pessimist uzel gargaj bnaa, optimist bai l daa ;)

    Misheel

  • Anonymous said...

    uu, hunii com oos bichsen chin anmelden boltson baisaniig ni medsengui, sorry.

  • Гантулга Т.Т said...

    Caak болсон бололтой шүү, жаахан туйлширчихгүй бол тасархай болоод л байгаа байхаа. Сүүлд Woodstock л үзсэн юм байна, заримдаа гарахдаа Lemons, Bulsara-н тоглож байгаа газруудаар орох аятайхан байдаг юм.

    Good luck in your study, and Happy new year! ;)

  • Арсун said...

    Нэг тоглоом зүүх гэсэнээ болив, тансаг байдал алдагдчих вий гээд. Сар шинэдээ..., шинэ жилдээ сайхан баярлаарай. /Бүүр будилаад байдаг болчиж/

  • A.Амарсайхан said...

    Гацуур дээрээ 10000-гат нэгийг тавьчих. Дараачийн хүн түүнээс чинь доош дэвсгэрт тавихгүй. /Ёстой бурзайна гээд л бодчих/

  • артаньян said...

    Гүй энэ Амраа! Сайхан санаа байна. 10000-т тавьчих хэ.

  • Pearle Deppsu said...

    TO мишээл
    Сайн уу Мишээлээ. Мэдээж би өөдрөг байлгүй яахав.

    TO Гантулга.Т ах
    Өө тийн тийн, саак болсон. Би үзнэ гэснээрээ үзсээн хөө. Харин тэр Лемонс эд нар бол аяаяаяа тун дажгүй шүү.

    TO Арсун ах
    Ээ, таны зүүж өгөх тоглоомноос хэрхэн татгалзах билээ. Уул нь зүүгээд өгчихсөн бол Арсун ахын минь зүүж өгсөн тоглоом гээд нандигнан хайрлах байсан юмсан.

    TO Амарсайхан ах
    Ээ зөв, тун бодоогүй юм бодуулав. Яг тэгье хэхэ. Сүрхий шүү та минь бас

    TO Артагнан ах
    Харин тиймээ, Амараа ах маань их сүрхий шүү. Бурзайнаааа

  • ganga said...

    Сайхан баярлаарай гэж баярласан байна шдээ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)