Хүний эрх хаана байна? болон Далбаан доор намирагч супер сармагчингууд

November 19, 2007 14 санал шүүмж
Би нээрээ нөгөө нэрний олон хувилбар дотроосоо бас 2 нэр дутуу орхигдуулсан байна лээ.
Покахонтас - нэг аноним надад ийм нэр байдаг гэнээ
Хармони - Манай доод курсын 4 залуугын өгсөн нэр. Яагаав нөгөө Харри Поттэрийн Хармони.


За гол сэдэвтээ:
Бүүр дээр үед л Сократ гэгч эрхэм хэлэхдээ “Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана аа” гэсэн агуу үгээ хэлсэн байдаг. Гэтэл энэ үг одоо XXI – р зуунд бүүр байхгүй ээ, яасан мэдэхгүй.
Би саяхан карантнаас арай ядан дусалдаг нэгэн эрхэмийн блогыг үзэж яваад зургын галерейтэйг мэдлээ. Тэгээд сонирхов оо, ер нь юу байдаг юм бол гэж. Тэгсэн харахад ч хэцүүхэн олон л зураг байна. Бүүр элдэв янзын ангилалтай байхын. Sexy л гэнэ, slutty л гэнэ. За яахав, хэцүүхэн замаар явсан охид бүсгүйчүүдийг харааж хэлэх үгээ олж ядаад зургыг нь илчлэн тавьж, элдэвээр хэлдэг байж болно. Гэтэл гэр, сургууль гэж явдаг жирийн нэгэн даруухан, сайхан сэтгэлтэй, элдэв муу бодолгүй үеэлийн минь зураг тууж явдаг байна шүү. Хараад шууд л шоконд оров. Яасан гэж миний үеэлийн зураг энд байгаан бол. Элдэв янзаар нүцгэлж, хэн нэгэнд доромжлогдохоор зураг биш, бүрэн бүтэн хувцас өмссөн, жирийн л байгаагаараа байгаа зураг нь. Хүний эрх хаана байна аааа? Эрхэм өөрөө хэлэхдээ “хэрэв ... дээр зураг нь гарсан бол амьдрал нь жорлонгын усаар ” яаж яаж ч билээ санахгүй байна, нэг тиймэрхүү утгатай үг хэлсэн байсан. Хүнээ олж энэ үгээ айлдвал дээрсэн. Бодвол өөрөө охин дүүтэй л байлгүй, хайрлаж харамладаг дүү нартай л байлгүй. Удахгүй яваандаа охин үртэй ч болох биз, эсвэл болсон ч байгаан билүү? Балхаа ах бид 2 таашгүй. Гэтэл тэр хайрлаж харамладаг, даруу дөлгөөн, дэндүү гэмээр сайхан сэтгэлт охин дүүг нь, охиныг нь нэг дурак огт мэдэхгүй байж элдэвээр муулж, зургыг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглаж, түүнийг нь харсан хүмүүс албатай юм шиг муулж байвал яах бол? ... Ер нь яадын, тэр site дээр зураг нь байгаа л биз. Тэглээ гээд залуучуудаа та нар муулж, өөчлөх ёстой юу? Яасан сайхан төгс төгөлдөрүүд вэ? Хэрэв та нарын охин дүү, хайртай бүсгүйн чинь зураг тэр Site дээр тавигдсан бол(зүгээр л жирийн сайхан инээмсэглэсэн зураг нь) та нар яах байсан бэ? Бас далбаан доор нь намирч муулах уу? Гүй ээ тэгэхгүй биз дээ. Хараад л “Яасан гэж түүний зураг үүн дээр байгаан” гэж бодно тийм үү? Уур чинь хүрнэ, албатай юм шиг өөчилж элдэвээр хэлсэн нэгнийг нь хараана, дэргэд чинь байсан бол барьж аваад балбана, үхтэл нь зодно тийм үү?
Мэдээж дээрх үг тэр нэгэн цөөнхид зориулагдсан болно. Би цөөнхийг бүгдэд хамааруулж яридаггүй. Тэр цөөнхи болсон хүмүүст хандаж хэлэхэд эхлээд өөр дээрээ тусгаж бодоод үзээрэй, тэгээд дараа нь комэнтоо үлдээцгээнэ биз.
Би хараахан үеэлдээ хэлээгүй л байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. “Чиний зураг ... дээр байна” гэхүү. Эсвэл “Элдэв зургаа энд тэнд битгий тавьж бай” гэхүү. Бас л хэцүү. Хамгийн гол нь би үеэлдээ хэллээ гээд тэр зургыг устгаж чадахгүй, байдал өөрчлөгдөхгүй. Дэмий л сэтгэл нь зовж, хөөрхөн нүднээс нь нулимс гарна.
Гэхдээ би заримдаа гайхдаг юм. Хүний эрхийг уландаа гишгэж чаддаг тэр эрхэмүүд яасан айхтар сүрхий хүмүүс вэ гэж. Энэ бас л авъяас шүү, магтахгүй байхын аргагүй авъяас. Би бүүр биширдэг гээч.

14 санал шүүмж:

  • Б.Єсєннэмэх said...

    -аан нөгөөө нэг гайхал "сайт" уу? эртэд юун дээр явж байлаа? хакедчуул нтр гээд л... гэхдээ бас ганц нэг авах юм байна гэсэн шүү! (зураг дурдалгүйгээр)

  • Цовоо said...

    Хэхэ Ер нь бол ХайФайв дээр байдаг зургуудыг тавьчихдаг гэсэн... Аягүй бол миний урт үстэй байхын зураг явж байж магадгүй л юм... (Царай муутай охин гэсэн тайлбартайгаар :P)

  • Pearle Deppsu said...

    TO Өсөннэмэх
    Ганц нэг авах юм байна аа? Юу? Тэр хүний бичдэг зүйлсээс үү?
    Хэтрүүлэгтэй л болохоос биш байдаг л даа. Тэгээд? ...

    TO Цовоо
    Ааяаяяаяа, магадгүй шүү. Би нээрээ Hi5 - ийн зургуудаа тэгээд устгасан шд. Дахиж өөрийн зургаа элдэв сайт дээр тавьж байхгүй ээ гэж бодсон.

  • ZAYA said...

    Өөрийн зургаа энд тэнд өгөх буруу шүү. Ялангуяа манайх шиг ийм газар. Интернетэд тавих, бас "Би энэ хүүхнийг тоогоогүй юм" гэж залдаг хүмүүс байдаг юм билээ.

  • A.Амарсайхан said...

    Бүдүүлэг хараалыг сайтуудад орж бичдэг, бусдын нэр хүндэд халддаг байдал яваандаа алга болох биз дээ.

  • 3apaa said...

    Уул нь хүн доромжлох хувийн эрхэнд халдах хуультай л байдагсан. Тэр муухай нэртрүү чинь шагайдагч үгүй.

  • Jagaa said...

    ene interneteer zarim neg gaj gaj humuus bn shu, huniig muulj kaif avdag yum shig bgaan, ali deer bas manai ajliin ohinii zurgiig barag l yashkaa geed neg sited tavisan bsan, utas shurmusuur yarij baij buun yum bolj baij avahuulsan shde

  • Zoljargal Gantumur said...

    http://zoloogg.blogspot.com/2007/11/blog-post.html ороод үзээрэй цааш нь дамжуулаарай

  • Uujiim said...

    Нээрээ одоо ч хүнд итгэхэд бэрх болж дээ яамаар ч юм бэ дээ цэвүүн цаг гэдэг нь л энэ байх даа хүмүүс нээрээ хүний анхаарал татах гэж яахаас ч буцахгуй юм даа...

  • Anonymous said...

    Ter goojuur.com chin ih heregtei site shuu. End tend ohiduud ih hulhiduuldag (erchuudiig medehguigeesee bolood). Harin ihenh eregtei hunii boddog zuils ter dotor bdag yumaa. Eregtei hunii huvid zuvluhud tiisheegee orood unshij bsan n deer shuu l geh gesiin. Harin ter zurguudiin huvid gevel huvi humuus ch gesen zurag oruulj boldog yum bilee. Za see u.

  • Anonymous said...

    За би болон манай найзуудад тулгараад байгаа гол асуудал чинь наадах чинь дээ. Өнөө саак.мн дээр чинь манай 10 жилийн ангийн охидын зураг дүүрэн байсан. Гол нь ямар ч зөвшөөрөлгүй. Тэгээд дээр нь хүмүүс хорлох гээд ч тэгдэг юм уу хаа хамаагүй хүний зураг нетээр дүүрэн цацчихна,ёстой хэцүү.

  • Anonymous said...

    аа гэцүү гэцүүв Тэр зураг мураг тавиад байгаа амьтдыг нэг хашраахиймсан. Үнэхээр л өөрсдийнх нь охин, охин дүү, найз охин, эхнэр, эгчийнх нь зураг тэгээд гарцан бол нэг ойлгох бахй даа. За ойлгохиймудаа гүй юу. Их бүрхэг.

  • Tsegmee said...

    harin tiimee, bi end sanalaa uldeesen buh humuustei sanal neg baina aa. Gehdee bas neg talaas manai ohiduud uursduu yanz bureer avahuulsan ih olon zurgaa upload hiih yum aa. Ene l ter humuusiig uugshuuleed baina aa. Gants 2 zurag l er ni net-d bairluulahad hangalttai yum shig baigaan. Ene bichlegiig unshij baigaad hamgiin turuud sanaand orj irsen zuil gevel manai end TV-eer garch baisan surtalchilgaa sanaand orj bailaa. Ene linkeer orood uzeerei. Think Before you post !
    http://www.youtube.com/watch?v=iwBz-hxjSLU

    Aaan tiim chinii blogiin backround zurag chin ih goyo yum baina.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)