Миний нэрний олон хувилбарууд

November 12, 2007 26 санал шүүмж
За сайн байцгаана уу, найзуудаа, ах эгч нараа? Юу байцгаана даа та нар минь?

Зээ хөө, эхлээ гол сэдэвтээ орхын өмнө товчхон товчхон:
• Нэг найз маань мөнгө олох санаа байна, чи бүртгүүлээд оролдоод үзээч гэж зөвлөсний дагуу өмнөх бичлэгтээ нэгэн саналыг туршаад үзэх үү гээд тавьсан билээ. Т.Гантулга ах намайг шоолоол байсан “Наадахныхаа оронд Google Adsense –г оролдоод үз ээ” гээд. Тэгсэн бас нэг блог уншигч “$ олох санаа блог дээрээ тавьсан нь чиний блогыг муухай харагдуулж байна, хусаад хаяач” гэв. Заа хүн хүний л бодол. Би блог уншигшиддаа санал тавьсанаас биш тулган шаардаагүй шүү дээ. Тэгээд ч Google Adsense блог дээрээ тавьсан бол бас муухай харагдах уу гэж бодлоо. Надад л лав муухай харагддаггүй, би харин ч дэмжиж хулганаа гүйлгэж очоод тоншуулдаг. Гэхдээ би өөрийн чинь бодлыг хүндэтгэж байгаа, өөрт чинь ч хэлсэн  .

• Нээрээ нэг инээдтэй юм болж блоггэр Билгээг нэгэн хүнтэй андуурч гальт сонин болов хэсэгтээ. Тэгсэн эгч нам бүүр алд дэлэмээр андуурснаа мэдэв. Хэхэ, бас юм гэдэг сонин шүү.

• Ажил гээл худлаа гүйгээд байдаг, нэг мэдсэн хичээл будаа болох шахсан байв. Сургууль дээрээ очтол нөгөө “Ухаарлын Долоо Хоног” – ууд нь эхэлчихсөөн тууж явдаг юм даа харин. Төсөл шалгуулах хугацааг ойртуулчихсан, бас алах гарууд. Хараад цус харвах шахав. Сая амралтын өдрүүдээр хэдэн бие даалтуудаа хийж авъя гэж бодсон талаар болов, damn it.

• Найзуудынхаа тоог 2р нэмэв.

• Нэг найзаасаа тусламж хүстэл тас голорч, таг чиг болов. Гальт гайхав, сонин санагдав. Эцсийн бүлэгт инээд хүрэв.

• За зарим цөөн хэдэн блоггэр ах эгч нар мэдэх байх. Ээжийн нөгөө хүсэлт улам ихсэх болов. Би ч бүүр жинхнээсээ бодож эхлэв. Жаахан дүү нараа харахаар л...

За нөгөө нэрний хувилбар хэмээх гол сэдэв:

 XXXXXX - хайртай аав, ээжийн минь хайрласан нэр.
 XXXXXX - дээрх нэрний хялбарчилсан хувилбар, бараг бүгд л ингэж дуудна дөө хөө.
 Giovanni - нэгэн нагац ахын маань өгсөн нэр. Хөл бөмбөгчин байсан бөлгөө, одоо дасгалжуулагч хийдэг бөгөөд ах маань цагтаа шүтдэг байсан болой гэж. Том гэр бүл дэх миний нэр. Гэхдээ эмээ хэзээ ч таалж байгаагүй.
 Жув - дээрх нэрний хялбарчилсан хувилбар. Ээж ихэнхдээ ингэж дуудаад байдаг, тэгснийхээ төлөө эмээд сайхан загнуулдаг даа.
 Deppsu – анх би ийм нэртэй байсан ба сүүлд Pearle нэмэгдсэн
 Pearle Deppsu - уул шугамандаа миний интэрнэтийн, олон улсын үндсэн нэр байгаа юм
 Pearl Deppsu - хүмүүс ингээл дандаа е үсгийг нь хаяад байдын. Нээрээ Google – с хүмүүс миний блогыг ингэж бичээд хайдаг юм байна лээ. Google Analytics найзын хэлсэнээс иш татав
 Пиорлэ - шууд монголчлон галиглав. Гэхдээ надад дажгүй сонсогддог, санагддаг, харагддаг
 Пийрпл - Амарсайхан ах санамсаргүй ингээд биччихсэн гэсэн, би бол санаатай л гэж боддог :D
 Дэппси - Бум-Эрдэнэ ахын хайрласан нэр
 Пийрл Дэвсү - Ms.Нанагын хайрласан нэр. Нээрээ эртээд хүн мэссэнжэрт юм бичээд байхад гараад явчидымдааа, нээх муухай. Хариу ч байхгүй шүү, гомдсон зааа. Блог руу чинь хэсэгтээ л шагайхгүйдээ.
 Пийрл - за олон ч газар ийм нэрээ харсандаа, миний нэрний нэг хувилбар тууж явна л гэж боддог болсон 
 Дэппсү /у – мөн нэрний минь нэг хувилбар
 Дийпсүү – Цогтоо гэдэг найз намайг ингэж дуудаад байдын, би яагаад гэдэг учрыг нь одоо болтол мэдэхгүй байгаа
 Дэрсү Узала - Амарсайхан ах, Ганбаатар ах 2н хайрласан нэр
 Тэрсү - нөгөө Дэрсү чинь явсаар явсаар ийм болсон. Намайг нэг адтай загнахаар л энэ нэрээр дууддын хэхэ
 Алунгоо - хөнжилнөөсөө хүүхэдтэй болдымуу гэж тоглож хэлснийхээ төлөө авсан нэр, гэхдээ албан ёсоор өгөөгүй
 Айлынгоо – дээрх нэрийг Арсун ах засварласан нь
 Сувдан охин - Артагнъяан ахын хайрласан нэр
 Хэрэмхэн – нээрээ нэг нөхөр цагтаа намайг ингэж дууддаг байсан санагдаж байна. Их ажилсаг, хөөрхөн гээд өгсөн гэсэн
 Honey - Даваахай, Намука 2 найз маань ингэж дууднаа намайг
 Зөгийн бал – Дээрх нэрийг Hawk найз маань шууд монголчлоод хэхэ
 Developer - Бараа намайг хэсэг ингэж дууддаг байж билээ. Гэхдээ мэргэжлээс минь болоод биш өөр зүйлээс болж ... (учрыг нь хэлсэн байгаад үзээрэй чи!!!)

За нэг ийм л байна даа найзуудаа. Хүмүүс уул нь нэг л нэртэй байгаад байгаан. Тэгэхэд би ийм олон нэртэй, баян хүнийг яахын та нар 

26 санал шүүмж:

  • БумЭрдэнэ said...

    Ах нь засна даа л гээд бодоод байдгийн. яагаад ч юм засахгүй л юм. Одоо ч гэсэн тэр. За яахав дээ олон нэртэй байх зүгээр ш дээ хэхэ

  • Uujiim said...

    Олон нэртэй хүн сайхан юм...за за тоглосон шүү за

  • Б.Єсєннэмэх said...

    Аав ээж минь намайг Мөнхсувдаа гэж
    дуудна
    Ангийн андууд харин Сувдаа гэж дуудна
    Айлын хүүхдүүд харин Дэрсү Узала гэх
    юм
    Арай би чинь бүтэн нэргүй болсон
    юм биш байгаа :D

    ...бага байхад "Унших бичиг" гэдэг ном дээр иймэрхүү шүлэг байсан санагдаж байна! Чи мэдэх үү?

  • A.Амарсайхан said...

    Дуудах нэрийг аав ээж, дуурсах нэрийг ард түмэн гэдгийм. Амарсайхан+Ганбаатар= ард түмэн

  • peakfinder said...

    Ugui mon olon neree. Olon ner duulna gedeg olon hund tanigdaj haragdaj yavaagiin ilrel bolohoor sain zuil gej oilgood baigaa shuu.

  • Pearle Deppsu said...

    TO Бум-Эрдэнэ ах
    Төххх, та засна гээл байгаад байгаа, гэхдээ Дэппси ч гэсэн намайг гэж хүмүүс танина өөө. Яахав тэгж байгаад дур нь хүрэхээр нэг засна биз тээ хэхэ

    TO Үүжийм анд
    За тоглох биш ээ, үнэн хөө тэр чинь

    TO Өсөннэмэх анд
    Хэхэ, би нээрээ ингээд дуулаад явж байвал зүгээр ч юм уу. Баянаа гайхуулаал ...
    Бүтэн нэр байгаа хөө, лайтай комплэкс нэрүүд. Хэн ч хараал шууд өө тэр гээл танина. Динамик ч гэх юм уу, за мэдэх юм алга

    TO Амарсайхан ах
    Ард түмээн гэж, намайг сайхан сэтгэлт жинхэн хүн гэж бодох юм даа :D

    TO Peakfinder эгч
    Тиймээ хөө, танилтай хүн талын чинээ гэж мэднээ хэхэ. Их олон хүнд танигдаад байгаан цаад нөхөр чинь

  • ZAYA said...

    Дүүгийн нэр дээр гишүүд санал хэлэлцээд завгүй байх шив дээ. Би хоцорчихсон болохоор өгөх гэсэн нэрээ татаж авлаа шүү. Эжий аавын өгсөн нэрээс илүү нэр нэр хаа байхав дээ. Тээ...

  • meesh said...

    Дэрсү Узала гэдэг чинь нөгөө Курасавагийн Оростой хамтарч Оскар авч байсан кино юм байна лээшт.

  • Uujiim said...

    Нээрээ би чамайг нээрээ төсөөлөөд бодож бсан юм бна чи бна ш дээ нөгөө life104.0 FM-ийн Амандатай адилхан бхаа би тэр FM-ийг сонсох дуртай л даа тэгээд сонсох болгондоо бодоод бхад зан төрх тэр инээж бгаа бдал нь яг адил бх гэж бодоод бдаг ш дэ дээрээ

  • Pearle Deppsu said...

    TO Заяа эгч
    Аав ээжийн хайрласан нэр
    Аяаа хамгаас сайхаан
    Алунгоо хэдий сайхан нэр ч
    Ай би Мөнхсувд л байна

    TO Meesh
    Өө тийн тийн, 3н 7 хоногийн өмнө TV5 р гарна гээд гулхидаад хаясан. Би ч лайтай хүлээгээл, одоо би чинь Дэрсү шүү дээ гэж бодоол хэхэ. Тэгсэн гарууд худлаа хэлцэн байдын. Бэтгэрэх шахсан шд

    TO Үүжийм анд
    Юуууууу? Амандаааааа. Ямар нөгөө нээх аймаар маягтай яриад байдаг уу? Аан тэр нь Тамара ч билүү? Би хөө, элдэв янзын маяггүй шүүдээ.

    Миний хоолойг сонсохыг хүсвэл найзаа утсаа пасслачих. Би чам руу залгий, эсвэл уулзаад бүүр буу халсан ч болно шдээ.

  • Uujiim said...

    Хэ хэ энэ чинь зүгээр л төсөөлж бх чинь дээ гэхдээ Амандаа чинь их цоглог ш дээ хэ хэ чамайг их цоглог л гэж боддог шүү гэхдээ тэр ангалзуур талаасаа бишээ за өө нээрээ би утасаа майлээр чинь явуулъя за хэ хэ би хүнийг төсөөлөөд бдиймаа хэхэ

  • нэмлэТ said...

    anh chamaig blog listendee hiihdee yagaad ch yum suvdaa gedeg yum baina gej bodood taagaad oruultsan chin chi namaig suvdaa gedeggui shdee geed baihaar n butsaagaad solitson shd. geriihen chin tegj duuddag l yum baina shuu dee hehe.

  • Ганаа_бж said...

    Pearly duugee yag ene zurgan deerh shigeer tusuuuluud baigaashd.
    Olon nertei baih goyoo. Egch ni bas hed heden nertei...

  • ZAYA said...

    Хөөх, анх удаагаа хэлсэн үгнийхээ хариуд шүлгээр мялаалгадаг гэжийн ш дээ. Их баярлалаа. Мөнхсувд аа.

  • Pearle Deppsu said...

    TO Үүжийм анд
    За би залганаа, ингээл хүнийг эмзэгээр нь дуудаад байдын

    TO Тэлмэн хөөрхнөө
    Гүй ээ, би намайг тэгж дууддаггүй гэж хэлээгүй шдээ. Зүгээр л Сувд гэж хэн юм болдоо гээд орсон чинь би байсан л гэсэн :D.

    TO Ганаа эгч
    Тэр зурагны хувьд бол...

    Заа нэг өдөр уулзахаараа адилхан эсэхийг нь харах биз тээ?

    TO Anime
    Yep, full of tags.. :)

    TO Заяа эгч
    Тусгайлан хариу бичнээ :)

  • Nana said...

    yanaa, aiemeer yum volj, ter chin minii buruu bish wiiruusniih shuuu. nadaa haradahgui bgaen, zaraa bas tegjeelee, sorri. tehdee haragdaagui bhad sooriii ingedeg ni harin.... geel hehe unjih gejaanaaa.

  • Цовоо said...

    Реагле Деррси гэж хэн нэгэн дуудахгүй байна уу???

  • Hawk said...

    аль дээрийн "Зөгийн бал"-ыг саналаа гэж үү. Би таг мартчихсан л явж байна. Юмыг яаж ийм сайн санадагаасаа зааж өгөөч. 5 days remaning....

  • Pearle Deppsu said...

    TO Нана
    Өө тийм үү? Алд дэлэм андуурч уучил уучил. Хэхэ, тэгсэн ч би блогоор чинь шагайгаал байгаа л даа. Би бол орку байна гэж байхгүй шд. Худлаа наанаа тэгж байгаад нууцаар ороод анонимоор сэтгэгдэл үлдээж мэдэх л гар

    TO Цовооноо
    Хөөх, бас нэг нэр үү? Гэхдээ энийг чинь одоо яаж унших юм бэээ? Хэхэ.

    TO Hawk
    Саналгүй яахав, би чинь хард диск л гэсэн үг. Харин одоо 4 days remaining ... and still exciting and waiting dude.

  • Цовоо said...

    Кириллээр үсэглээд байвал уншигдчихна өө...

  • Mika said...

    Ойролцоогоор нь баахан аваад хаячихсан байна штэ. ккк
    Найзаа, Дахиаааад зөндөө нэртэй болоорой. :-P

  • Anonymous said...

    bas "Pocahontas" sh chi ene neree meddeg uu?

  • Pearle Deppsu said...

    TO Цовооноо
    За дан ганц криллээр уншигдахгүй байх өө хэхэ.

    TO Мика
    Өө дэмий дэмий, олон нэр дэмий. Сүүлдээ бүүр толгой эргээд намайг дуудвал чинь эргэж харахгүй болно. Эсвэл бүүр олон нэр цуглуулж байгаад Геннисийн номонд бичигддэг юм билүү?

    TO Аноним
    За байз, сонсож байсан ч билүү? Нээрээ бас 2 нэр байгааг мартчихаж. Нэмж бичнээ

  • Билгээ said...

    сайнуу, юу байна?
    холбооснууд чинь бүгд ажиллахгүй байна.

  • Гантулга Т.Т said...

    Хэхэ, шоолсон юм биш шүү, ямар хүндээр хүлээж авсан юм бэ? :) Нээрээ Адсенс-г англи блог дээрээ тавиад 200+$ авсан нэг, одоо 100$ гаруй болгочихсон нийт хоёр хүнийг мэдэх юм байна. Cэдэвтээ тааруулаад domain нэртэй болчихсон явна лээ. Өдөртөө 1000+ гаруй уншигчтай гээд л... за даа, хүнийг ажил хийх хүслийг нь үгүй хийчих гээд байх шиг байна.

    Баярсайхан, Тулгабат 2-с туршлага судлаарай. Миний блог дээр линк нь бий.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)