Хөөрхөн ч юм даа

November 17, 2007 7 санал шүүмж
Нээрээ нэрний олон хувилбарууд дээр нэмээд нэг нэр байгааг мартчихсан байна лээ.
Dersula – Конфигын хайрласан нэр

За гол сэдэвтээ:
Би чинь авга эгч шүү дээ. 2 бичкэн үр бий. Том нь 2 настай охин, бага нь 5 сартай хүү. Анх охин төрөөд л ээж эмээ болоод л, ах аав болоод л, би бичкэн дүүтэй болоод л. Гүй ээ, тийм сайхан үрийг эрхлүүлэхгүй өөр яах билээ.
Тэгсэн яасан? Нөгөө сайхан эрх танхи охинд дүү гараад ирвээ. Тэгэхээр яахуу? Тодорхой, гоочлогдоод л ирнэ дээ хөө. Аав тоохоо болиноо. (гүй ээ, юу гэж тоохоо болихов, жаахан бага анхаараад ирнэ) Тэгэнгүүт л бөөн хямралд ороод л нөгөө дүүгээ бол үзэхгүй шүү дээ.
Тэгсэн саяхан ийм хөгжилтэй зүйл болж. Эгч бие засах хооронд бага дүү уйлж л дээ. Тэгсэн том охин нь (нөгөө хайрыг анхдан татагч этгээд) ээжийгээ байхгүйд эзгүйчлээд
• дүү дээрээ гарч суугаад - яаанааа, 5 хан сартай шдээ. Гэхдээ эр хүн гэсэндээ бас шийртэй
• гарыг нь хазаад - ингээд чи ээж, аав, эмээ, эгчийн анхаарлыг тат, одоо миний ээлж
• хацрыг нь шахаж, чимхээд – аниа чамайг хөөрхөн булцгар хацартай гэдэг байхаа, би ч цагтаа тийм хацартай л яав лаа. Одоо л жаахан шуугдцан болохоос биш. Хацар гэвэл надаа байна за юу
гээд сууж байсан гэж байгаан. Эгч ээжид хэлээд, ээж надаа хэлээд бөөн инээдэм болов. Ээжийн инээж байгааг. “Яагаад дүүгээ дээрэлхэж байгаан?” гэнгүүт л “Болжмол болжмол өөехөн дөө” гэж шүлэг уншаад, “Тоглий” гээд байгаа хүүхдийг одоо яалтай ч билээ дээ.
Муу охин дүү минь жаахан жижигхэн биетэй, одоо бараг дүүтэйгээ чацуу болох гээд байна уу гэмээр. Дүү бол эр хүн гэсэндээ бас биерхүү болох шинжтэй. “За яахав, та одоохондоо ингэж л бай. Ирэх жил би хөлд ороод ирэхээр та нэг надаа дээрэлхүүлэх вий” гэсэн дотуур бодолтой. Хэхэ, нээрээ ч ирэх жил муу эгчийгээ дээрэлхэх байхдаа. Нэг нэгийгээ нууцаар цохиж, хазаж, чимхэж, өшиглөөд л.

Ер нь дэрсхэн өсөж байгаа хүүхдүүдийн хувьд бага насаа их л адал явдал, инээд наргиантай л өнгөөдөг байх. Бичкэн золигнуудын цагаахан хор шар, эцэг эх, ах эгч, эмээ өвөөгөө өмчлөх гэсэн хөөрхөн гэнэн боловч хамгийн их хүсч байгаа жинхэн сэтгэлийнх нь бодлууд гээд л...
Хэрэв эмээ, ээж, аав бага дүүг өвөр дээрээ суулгасан бол том охин нөгөө өвөр дээр нь гүйж очоод л сууна. Хэрэв эмээ, ээж, аав бага дүүг тэвэрч аваад үнссэн бол том охин тоглоомоо хаяаад л гүйгээд ирнэ. Анх дүү минь дүүтэйгээ барьцаад тэсэлгүй уйлчихдаг байж билээ. Одоо харин овоо гайгүй болсон байна лээ. Нээрээ тэгсэн нөгөө бичкэн залуу эгчээсээ айдаг болсон байна лээ шд. Эгч нь гарыг нь атгангуут л хазах гэж байна гээл шууд ярвайлт өгөөд л, гараа татаад л. Тэгэнгүүт эгч улам татаад л, заавал хазаж байж сална гэсэн шиг эвгүй эвгүй харц шидээд л. Хэхэ, хөөрхөн юм аа. Би дүү нартаа хичнээн их хайртай гээч. Ажил дээрээ, сургууль дээрээ, гэртээ унтахаасаа өмнө тувт саначиж байгаа юм чинь. Тэгээд эмээ нь бас яринаа, “Ачийгаа санаад байна, хацрыг нь хазаад авмаар байна” гээд л. Би ер нь хүүхэдтэй болвол их эрхлүүлээд эрхийн тэнэг болгож мэдэх байх шүү хэхэ.

7 санал шүүмж:

  • нэмлэТ said...

    yooy uun huurhun yum be, neeren huuhduud chin duutei bolhoor hardaad suid boldog yum gesen. ene telmen odoo hezee ingej neg ballah yum baigaan. huurhun 2 duutei yum be, ter bolmol boljmol uulhun duu gedeg shulegiig butneer n medeh uu, bi bas zaaj uguy telmend. 2 duugee sain asardag mundag ania uuruu baby tei bolhoor hun tusuulj baisnaas shal uur baidag yum bna ee shuu, bur iluu goy geh yumuu hehe. za tegeed surguuli soyoloo duurgecheed ene tal deer nuhatstai bdohgui yu. aan bas messenger deer bas neg deppsu silver geed ner baina lee huu, tolgoi erguuleed baih yum.

  • Pearle Deppsu said...

    TO Тэлмэн өөлхөнөө
    Харин тиймээ, 2 дүү бол тасарцан хайрыг татагчид. Манай бичкэн Тэлмэн хүртэл хайрыг татаад би гэдэг хүн хүүхэдтэй болчуул гэж бодож эргүүтээд. Хэсэгтээ ...

    Харин тэр Deppsu Silver-ийн хувьд бол бас нэг юм болсымаа, тэгээл тэр хэхэ. Нээрээ би түмэн нэртэй юм аа.

    Болжмор болжмор хөөрхөн дөө
    Боов боорцгонд дуртай даа
    Өвөл болохоор даардаг даа
    Өвсөн дундуур шургадаг даа

    Жив жив дугардаг даа
    Жижигхэн хөөрхөн болжмор доо

  • өлзийнаа said...

    Би бас гурван муухай жаалын авга ах болсон хамгийн том нь 4 тэй хамгийн бага нь 8 сартай гежуугаа. дундах нь 3-н настай улаан хийб хааб гежуугаа. Дандаа хип хоп дуу сонсоно. Өөрийнхөө хэмжээнд тааруулаад брек бүжиглэнэ. Үнэн хөөрхөн жаал.

  • Цовоо said...

    Хэхэ удахгүй хөнжилнөөсөө хүүхэдтэй болчихлоо гээд пост бичиж байж мэдэх нь байна шүү... Багад минь байхад миний хацрыг их хаздаг байж билээ.. Алив үнсье гэж хэлээд л хазаад авна... Тэрнээс болж би их гомдолтой байгаа. Хацар байдгаараа шулагдаж зүгээр л нэг бохь шиг зөөлхөн юм болчихсон гэж...

  • БумЭрдэнэ said...

    Ёстой л хөөрхөн юм аа даа. Нүдэнд харагдахаар хөөрхөн ч бичиж. Муухай амьтад

  • ZAYA said...

    хэ хэ хөөрхөн шүү. Бүр ганцаараа писс гээд инээд алдаад л уншаад байлаа.

  • Муланка said...

    Би нээрээ хүүхдэд их хайртай мөртлөө ёстой эрхлүүлдэггүй юм байна шд. Өөрөө хүнд эрхэлдэггүй болоод ч тэр юм уу, эсвэл тийм мэдрэмжгүй ч юм уу бүү мэд. Ямартай ч хүүхдийг халамжлахаа л бодно,хих. Нээрээ хүүхэд хамаагүй эрхлүүлээд байвал хэлээ зажлаад унана шүү.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)