18 нас, цийлэгнэсэн нулимс минь баяртай

June 4, 2007 11 санал шүүмж
Маргааш би 19 нас хүрнэ. 19 хүрхээрээ бүх нулимс, зовлонт бодлоосоо салнаа. Уул нь би ингэж уйлаад байдаггүй л дээ. Өлзийнаагийн хэлдэг үнэн шд. Би дандаа инээж явдаг. Багш нар лекцэн дээрээ жишээ таттал дандаа инээж явдаг. Хүн болгон л надад "чи дандаа инээж явах юмаа" гэж хэлдэг. Гэтэл нэг зүйл болтол миний тэр сайхан инээмсэглэл маань алга болчихлоо. Харамсмаар ч юм шиг. Гэхдээ удахгүй тэр болсон зүйлтэй эвлэрээд ирэх байх л даа. Гэхдээ л хэцүү байнаа. Би сая гэрээсээ гарахынхаа өмнө бас уйлсан. Яасан ч их гарч дуусдаггүй нулимс вэ дээ. Сэтгэл онгойтол уйлна гэж ер нь байдаг юм болуу? Эсвэл далай мэт их нулимс гаргаж байж миний сэтгэл онгойх юм болов уу? За за, аль нь ч бай маргаашнаас эхлээд нулимс гарий гэсэн ч би гаргахгүй. Жаахан хаттай байхгүй бол яаж дахиж 50 жил амьдрах болж байна. Миний бодлоор 19 насандаа хүмүүс их юм хийдэг юм шиг санагддаг. За одоо ингээд "Их бүтээн байгуулалтын" нас эхэллээ дээ. Эрхэм blogger андуудаа надад амжилт хүсээрэй. Маргаашнаас эхлээд наад хүүхэд чинь баллах гээд байна шүү.

11 санал шүүмж:

  • БЭ said...

    busdaas turuuleed happy birthday, yu sanaj husej muruuddug muruudul bolgon chin bieleh boltugai. 19 nasaa gej...

  • Anonymous said...

    Төрсөн өдрийн мэнд хүргий. ҮҮҮ ҮҮҮ ҮҮҮ ҮҮҮ :D

  • Jenni said...

    oh, deppsu, deppsu, deppsu mini... yahaaraaa neg udur bid 2 turchihdug bainaa. Ungursn ch gesn tursun udrin mend hurgie.

  • Chandmani said...

    Төрсөн өдрийн мэнд хүргээд цаашдаа үргэлж инээмсэглэж явахыг хүсье. 19 насаа гэж...

  • Anonymous said...

    Ergeed oldohgui 19 nasaa gej. Ih yum buteegeeree duu miny zee

  • Anonymous said...

    First,happy birthday hunny! Second, зоригтой байж, нулимсаа тэвчиж сураарай. Гэсэн ч хэрэгтэй үед нь бариад байж болохгүй шүү. Их бүтээн байгуулалтанд чинь амжилт хүсье!

  • Anonymous said...

    Yundaa uilaa ve. Shaltgaaniig ni bicheegui baahan uillaa geed bichtsen baihiin.

    Suuliin ued uilah moodond orood baih shig bainaa.

  • Pearle Deppsu said...

    TO Barbayar
    Harin tiimee, uilaad l bsan uilaad l bsan. Medehiig huseed bhaar tiim saihan shaltgaan bishee. Gehdee novsh gej uilaad bwal uilaad l bhiin bn lee. tiimees dahij uilahguigeer shiidsen.

  • Д.Цогбадрах said...

    Би өчигдөр Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

  • Anonymous said...

    би чамайг ааль эрт 30 хүрсэн гэж бодож байлаа. Гэтэл 88оных байсан гэдгийг нь мэдээд жинхэнэ цочирлоо. Наснаасаа хэрсүү байхаар ингэж байгаа шд хэхэ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)