Feel better, but still ...

June 19, 2007 4 санал шүүмж
Зиак, сүүлийн үед элдэв дээдийн юманд бичкэн зүрх минь хямраад юу юу гүй л тунирхаад уйлаад гүйгээд байсан одоо байдал арай дээрдсээн гэжугаа. 19 хүрээд нэг ч уйлкү гээд л амлаад байсан гар бас нэг уйлаад амжсан шүү. Гэхдээ дахиж тийм асуудал гаргахгүй гэж бодож байгаа.
Зуныг ажил хийхгүй өнгөөж байна гэж бодохоор л өөртөө уур хүрээд л байна шүү. Ажилгүйчүүдийн армийн ахлах дэслэгч Pearle Deppsu гэжугаа шүү дээ. Гэхдээ бас юу ч хийхгүй гэр гээч 4 хананы дунд дэмий суугаагүй ээ.
Гэгээрэлд хүрэхүйн аялал доор эрдэм номын мөрийг хөөн байнам зээ гэж. Мэргэжил дээглүүлэх сургалтанд сууж байгаа. Бас дажгүй юм юм сураад байгаамаа цаадах чинь. Хамгийн сүүлд блогоо шинэчлэснээс хойш интэрнэт гээч юманд суугаагүй гээд боддоо. Юу ч хийгээд яваад байсын бүү мэд. Өө нээрээ, эгч хүү уйлаад л гүйгээд байсын байна шд. Ирсэн майл, блоггэр андуудын бичсэн бичлэгүүд гээд уншиж бархааргүй баахан л юм байна. Хаанаас нь ч эхэлж уншихаа мэдхээ байтлаа шоконд орж байна шд наана чинь. Зиа тэр ч яахав, байдаг л зүйл. Блоггэр андуудын бичсэн олон л зүйлийг уншлаа. Тэгсэн яг л надад зориулаад хэлцэн юм шиг олон сайхан бичлэгүүдийг бичжээ энэ гарууд чинь. Сая бичкэн өөлхөн дүү Тэлмэн ий бичсэн Захидал-г уншлаа. Зөв хөө, тийм ухааруулах зүйл бичиж байх хэрэгтэй. Уншаад бас хальт тархиндаа бодол тээгээстэй айн. Тэгээд уншиж дуусчаад Mr.Chandmani-ний бичсэн бичлэгийг уншив. Өөрийн амьдралын туршлагаасаа сургамж болохоор сайхан зүйл бичжээ. Бидний үеийн залуучуудын ойлгох ёстой л асуудал. Бас л тархиндаа хүчтэй бодол тээгээстэй хоцров. Та нар тэр бичлэгүүдийг нэг уншаарай, илүүдкү шүү. Тэр нэг тийм.
Сая нээрээ өнгөрөгч хэддэх өдөр би гэрээ нэг лайтай сайхан цэвэрлэвээ. Хальт паркетэн шалаа угааж түүндээ сэтгэл ханахгүй, өнгөлөгчөөр хөмсөгний өөгөө зулгааж авч болох болтол нь толийтол нь өнгөлчөөд толинд биш нөгөө цэвэрлэсэн шаландаа хөмсөгөө засчихаад нэг сайхан урт гээч нь санаа аваад ахын урдаас чирч ирсэн 2 метр өргөн орон дээрээ 5 хошуу болж унтаваа. Тэгсэн нүдээ нэг аниад л нээсэн чинь өглөө болчиж. Нэг сайхан эвшээчээд шөнө дунд нэг гараас msg ирсэн гэж тархинд бичлэг үлдсэн нь зүүд байснуу болсон явдал байснуу гэдгийг тодруулчаад гараа хартал бөөн улаан эрээн юм туурчиж. “Эээээээээээээээээээээээээээээжжжжжжжжжжжж” гээл аймаар муухай орилов. (тэгж орилох үед цаг өглөөний 5-47г зааж байсан гэжугаа) “Би өвчин тусчиж. Энэ юу вэ? Нөгөө хамуу мамуу гээч нь үү? Ээээ бурхан минь, би өвчин тусцан байна шдээ. Эмнэлэг орий, хурдан бос л доо та” гээд л дэвхэрч гарваа нөгөөх чинь. Тэгсэн ээж гар харж харж байснаа хамуу туссанаас болоод биш цэвэрлэгч бодисноос болж харшил өгсөн байна гэдгийг миний тухайн үеийн сэтгэл зүйд тааруулж эвтэйхэн хөөрхөн ойлгуулах гэж хичээв. Би ч тайвширч өгдгүй, бөөн хямраад л... Ядаж байхад гараа хархаар нэг л муухай харагдаад, гүй ээ тэглээ гээд одоо яахав дээ тайрч хаялтай ч биш, халуун зунаар бээлий өмсөлтэй нь ч биш. Хэсэгтээ л хөөрхөн хямрав. Өдөр тийшээ нь Намуун гэх найзынхаа лагер гээч жаргалын газар луу явах болоод Намуунаад өглөө нь болсон явдалыг яриваа. Тэгсэн гар 3 өрөө байраа царгитал инээв. Бодоод байсан чинь нээрээ ч инээдтэй юм болсымуудаа. Хэхэ, заримдаа би нээрээ үнэн адгуу байхымаа. Цөөн тохиолдолд хэт адгуу загначих гээд болохгүй байхын. Өөртөө зориулж TV Chat-р KIWI хамтлагын “Болдгүй шүү” дууг захиаллаа шд. Гүй ээ нээрээ алдаг гар шүү.

4 санал шүүмж:

  • Anonymous said...

    Сүүлийн сар бичлэгийг чинь уншаагүй байж байгаад сая л уншлаа ш дээ. Нэг юм сургуулиа төгсөж шоуны улирал дуусч (Хонхны баяр эрдмийн баяр гэж ... ) амсхийх тэнхэлтэй боллоо ш дээ. Гэхдээ одоо туулах бүүр урт зам байгаа гэж. Чи бичлэгийнхээ хэв маягийг жаахан өөрчилөх хэрэгтэй байхаа. Айлийн эрх охиныг гомдоосондоо уучлал хүсье. Гэхдээ би чамайг ийм хүндээр хүлээж авна гэж бодоогүй шүү. Амьдралд энэ байтугай юм тохиолдно ш дээ. Жаахан хатуужилтай байж сураааа.

  • Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

    Чи бас улайхгүй бандгайрах юмаа? "Эгч хүү" гэж юу гэсэн үг вэ? Ямар шинжээр нь эгч, юутай болохоор нь хүү гэсийм болов уу гэж миний 1мм-н зузаантай тархи чадан ядан ойлгов. Тэр гэрээ царгитал охин бол бас аюултай айн?

    Нээрээ төгсөлтөөрөө хаана хаана ямар лонх хөшгөлснөө бичвэл мань хэд энд уншиж сэтгэлээрээ чамтай хамт шоудмаар байна ш дээ. хэхэ за амжилт!

    P.S: Бас одоо ямар ном уншиж байгаагаа бичвэл тун сонирхолтой байна.

  • artagnan- артаньян said...

    хихи чи ч хөгжилтэй юм аа. дайчин эрэмгий, нэг тийм сэргэлэн охин нүдэнд харагдчлаа. амжилт хүсьеээ чамд. artagnan

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)