Юу юу ч болоод байна?

June 2, 2007 5 санал шүүмж
Сая блогоо update хийх гээд өөрийнхөө эрхээр орох гэсэн чинь нууц үгээ мартаж дурак царайлж байхын. Өөрийнхөө эрхээр нэвтрэх гэж хөөрхөн юм боллоо шд. За тэр ч яахав. Интернетэд суугаагүй хэр ч их удсын бүү мэд. Google Reader, Yahoo mail дэх account-д уншиж бархааргүй баахан л юм ирчиж.
Саяхан нэг өдөр Улаанбаатарт бороо орсон доо, тэр өдөр тэнгэр хангай уйлахтай зэрэгцэн би гэдэг хүн чинь зэрэгцэн баахан уйллаа шүү дээ. Цаг гаран тасралтгүй асгартал уйлна гэдэг л болсон. Уйлаад л байсан, уйлаад л байсан. Уйлж байх үедээ "хүмүүс сэтгэл онгойтол уйлна гэж яридаг, сэтгэл онгойтлоо уйлна гэж яадын бол" гэж бодож хүртэл амжсан шүү. Гэрт хэн ч байхгүй, өрөөний цонхууд нээлттэй байсан тул гэр маань хүйтэн, хөндий, эзэнгүй нэг л онцгүй байсан. Харанхуйд ганцаараа уйлж суутал нэг хүн ирж миний сэтгэлийг тайвшрууллаа. Тэр хүн ирээгүй байсан бол би бүүр бүтэн шөнийн турш уйлах байсан байхаа. Гэхдээ сэтгэл онгойтол уйлж чадсымуу бүү мэд. Би яг одоогоор их хүнд үеийг туулж байгаа болохоор сэтгэл санаа цаанаа л нэг зовиуртай, инээсэн ч удаан үргэлжлэхгүй нэг л хэцүү байна. Хэзээ нэг тайвширч энэ үеийг ардаа орхих юм болдоо?

5 санал шүүмж:

  • БЭ said...

    pearle ania yu boloo ve, hun gomdoogoo yu, emegtei huniig gomdoodog muu ah egch nar ve yasan. uilah udur neg baihad suuld ter bolson uil yavdalaa sanaad ineed hureh ch yavdal garna oo, tolgoi uudrug baigaarai! durguig chin hurgeed baival hund muugaa uzuulj boldogguim shuu, uuduus n ineemsegleed l bai, za amjilt!

  • Pearle Deppsu said...

    TO Telmen
    Telmen mini dee, odoohondoo hetsuu l bna shuu. Yahiig tsag hugatsaa l haruulah bh daa

  • Anonymous said...

    Сайн уу?
    Жаахан бачуурхаараа л блог бичдэг нөхөр юмаа даа. Хэ хэ . Цаг хугацаа бүхнийг анагаадаг гэдэг дээ. Энэ үнэн шүү. Чи одоо хэцүү үеэ уйлж ч юмуу хямарч өнгөрөөдөг бололтой. Хэ хэ. Сэтгэл гэдэг хэцүү л дээ. Гэхдээ бас ингэж болохгүй. Нэг л мэдхэд бүгдийг мартсан байх болно. Харин мартах хүртлээ уйлж явах уу эсвэл өөрөөр цоглог явах уу гэдэг бол чиний л сонголт. Нэг давчихсан байхад дараагийнхийг өлхөөн л давдаг юм. Сэтгэлийн хөдөлгөөний барьж сурах хэрэгтэй чамд хэрэг болно шүү.

    За амжилт хүсэе

  • Pearle Deppsu said...

    TO Mr.Saruul
    Unendee tiim hetsuu uye tulgarhad nad metiin amidraliin turshlagagui gard bol hetsuu bdag yum bna lee.
    Amidraliig uzeh uzeltei tes zurchilduhuur ih hund zuil unendee tohioldsiimaa. Harin odoo bol bdal deerdsen, gehdee taashid yu bolhiin buu med. Changa gishgej surna gedeg bas tiim ch amar zuil bish bololtoi. Amjilt hussend mash ih bayarlalaa, hicheenee

    Sencerely Pearle Deppsu

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)