Нүгэлээ наминчлахуй

March 1, 2007 2 санал шүүмж
Өчигдөр өглөөний хичээл дээр би өөрийгөө хэр найз вэ гэдгээ олон түмэнд ер нь харуулчих шиг боллоо. Тэр хичээлийн лекцэнд суусан ихэнхи хүүхдүүд манай найзыг л пакталсан гэж бодоод наргиа хийгээд байлаа. Яг үнэндээ уг үндсийг нь тавьсан гар нь би байдаг. Яг юу болсныг би доор сийрүүлье:

3 дахь өдрийн өглөөний 8 цагт (эхний пар дээр) "Компьютерийн зохион байгуулалт, Асамблер хэл" гэдэг хичээлийн лекц ордог. Лекц эхлэх үед нэг найз маань надад "Найз нь унтчихсан байна, хэрвээ бүртгэвэл намайг аргалаарай" гэсэн msg явууллаа. Багш лекцээ орж байхдаа намайг лаптопны тэжээлийн холбогчийг аваад ир гээд явууллаа. Намайг яваад ирэх тэр хооронд багш лекцэнд сууж байсан оюутнуудын тоог авч, бүртгэлийн цаас өгөн лекцэнд сууж байгаа хүүхдүүдийг нэрсээ бич гээд өгсөн байв. Би орж ирээд багшийн оюутнуудын тоог авсныг мэдээгүй тул нөгөө бүртгэлийн цаасан дээр найзынхаа нэрийг биччихэв. Гэтэл багш лекцэн дундуур байн байн "Бүртгэлийн цаас хаана байна, хурдан нэрээ бичицгээ" гээд л байлаа. Ядаж байхад миний тэнэгийг ээ, миний сууж байсан ширээн дээр 3 охин сууж байсан бас хамгийн урд талын ширээ. Арын ширээнээс эхлээд дан залуучууд сууж байсан байхад бүртгэлийн цаасан дахь нэрсийн 4 дэхд нь найзынхаа нэрийг биччихсэн.(тэр найз маань эмэгтэй) Яг ёсоор бол эхлээд 3 охины нэр, тэгээд дандаа залуучуудын нэрс гарах ёстой байдаг. За тэгээд хүүхдүүд нэрсээ бичиж дууслаа. Тэгсэн багш нэрсийг нь эхнээс нь дуудаж бүртгэж эхэлдиймдаа. Би яагаад гэдгийг сайн мэдкү байгаа ч багшаас их айсандаа болоод дунд талын салаанд сууж байсан найздаа *******-ны нэрийг дуудвал чи байна гээд хэлчих" гэсэн msg явууллаа. Уул нь багш "Байна" гэж хэлэхэд нь найзын царайг анзаарахгүй өнгөрөх байх гэж найдсын. За тэгээд багш ч нэр дуудлаа, манай найз ч "Байна" гэлээ. Тэгсэн багш "Чи яг мөн юм уу? Цаас яахаараа гэнэт тийшээ оччихдог байнаа" гээд нүдлээд авчдымдаа. Би "За багш ч нүдлээд авчихлаа, одоо найз маань өөрийнх нь нэрийг дуудахад яах бол" гээд л бодоод, сүүлдээ хэт хүндээр бодоод айж эхэллээ. Угаасаа ч жаахан айцан байсныг хэлэх үү. Найзын нэрийг хэлэх цаг улам ойртоод л, би айгаад л... Сүүлдээ дайны талбараас найзыгаа ганцааранг нь орхиод зугтав аа. "Багшаа би гарчихаад ирье" гээд гарлаа. Гараад л шууд "Ээ бурхан минь, одоо яаж байгаа бол" гээд бодоод зогсоод л байлаа. Хонх ч дугарч хүүхдүүд лекцийн танхимаас гарч ирэв. Би юу болж өнгөрсөн болдоо гээд хүүхдүүдээс асуутал (би шал хөгийн байгаа биз) хүүхдүүд найзыг маань 2 нэрээр дуудаад тоглоод л байлаа. Тэгсэн найз маань хэрвээ өөрийнх нь нэрийг дуудахад байна гэж хэлэхгүй бол дараагийн хүүхдийг бичсэн гэж тооцоод шууд хасна гэсэн багшийн үгийг сонсоод өөр хүүхдийг хөлдөө чирэхгүй гээд нөгөө найзын нэрийг би бичсэн гээд бүртгэлээс хасагдсан байлаа. Бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийн шийтгэл оноон дээр яригдах асуудал байсан.

Уул нь тэр найз маань биш, би бүртгэлээс хасагдаж тэр шийтгэлийг нь авах ёстой байсын шд. Би "Уучлаарай" гээд л найздаа хэлээд байдаг, найз маань "Зүгээрээ, өөрийгөө битгий зовоо" гээд байдаг.

Хамгийн хэцүү нь найз маань намайг босоод багш дээр очиход "**********-ны нэрийг би бичсэн юмаа гэж хэргээ хүлээх гэж байгаа болов уу гэж бодоод тайвширсан, харин тэгтэл аймхай Америкын шонхор чинь гараад явчдымдаа. Хэрвээ би байсан бол багш дээр очоод үнэнээ хэлэх байсан" гэж хэлсэн нь байлаа. Нөгөө найз маань ч ирээд "Хэрвээ та 2-н нэгийг нь чирэх гэж байсан бол би ч гэсэн багш дээр очиж үнэнээ хэлэх байсан" гэв.

Эээээээээ бурхан минь, би амьдралдаа хэзээ ч өөрийгөө тийм новшийн найз гэдгээр төсөөлж байсангүй. Уул нь өөрийгөө дажгүй сайн найз байхаа гэж боддог байлаа. Гэтэл жоохон юман дээр өөрийнхөө ямар найзыг харууллаа даа. Би өөрийгөө үнэндээ тийм хүн гэдгээ мэддэггүй байсан юм байна шд. Юу болсоныг өөр нэг найздаа хэлэхэд "Ээ, энэ хүүхдийн сэтгэлийг ээ" гэж хэллээ. Би гаднаа инээгээд байсан ч дотроо "Би ч хөгийн гар юм байна даа" гэж бодоод л байлаа.
Тэгээд жаахан тайвшраад байж байтал Цэнгүүн гэдэг найз маань сургууль дээр ирчихсэн байв. (тэтгэлэгээр японд сурахаар болсон, гоё байгаа биз) Тэгээд надад "Чи яахаараа намайг сайн мэдэхгүй байж blog дээрээ элдэв юм бичдийн. Би тэрийг чинь уншаад өөрийгөө гутранги юм байна гэж бодсон" гэлээ. Би уул нь өөрийгөө түүнийг сайн мэдэх байх гэж боддог байсан, үгүй л юм байна. Цэнгүүнд "Намайг уучлаарай" гэж хэлье.

Би энэ өгүүллэгийг яаж дуусгахаа ч мэдэхгүй байна. №"₮:._,%?ещ\е?%,_.:₮"₮:._,%?ещ\ще?%,_.:₮-"₮:._,%?ещ\ще?%,_.:₮"₮:._,%?е.

2 санал шүүмж:

  • Anonymous said...

    Гоё төгсөгсөн байна. Хамгийн гол нь чи өөрөө түүндээ үнэхээр их гэмшисэн байна шүү дээ. Тийм болхоор гутрах хэрэггүй шүү дээ. Энэ бичлэгийг чинь найз чинь уншаад чамайг уучилах байх.

  • Anonymous said...

    Hamgiin gol ni chi ooriigoo yamar hun be gedgee medej avsan bol sain bna. Gehdee tenegee meddeggui teneg hamgiin teneg baidag gedeg shig chi ooriinhoo hogiiniig medej bgaa bol adgiin hogiin bas bish l yum bna. Tsaashdaa bi iimerhuu nohtsold tiim zan gargadag gedgee medeed avsan bolohoor busdiin omno neg ih hariutslaga huleeh geed hereggui biz de

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)