Pursuit of the Happiness

March 23, 2007 7 санал шүүмж
Магадгүй энэ жил Mr.White “Last King of Scotland” киногоороо Oscar-д нэр дэвшээгүй бол W.Smith яах аргагүй Oscar авах байсан байх. Гэхдээ би энэ бичлэгтээ уг киноны талаар бичихгүй ээ. Надад comment бичсэн нэг хүний зөвлөгөөгөөр өөрөө өөрөөсөө аз жаргалыг хэрхэн хайсан талаараа бичнэ. Би хэсэг бодож үзсэний эцэст доорхи хэдэн асуултыг өөртөө тавьж хариултыг хайж үзсэн юм. Ингээд уншигч авхай танд хэсэг зуураас нь толилуулъя. Таалан болгооно уу.
Би юунаас хамгийн их кайф авдаг вэ?

  • Mr.Аристотел хэлэхдээ “Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг” гэсэн байдаг. Би түүний хэлсэнээр гайхаж танин мэддэг хүн. Шинэ зүйл сурч авах, мэддэг болохдоо “Хөөх, ингэдэг юм уу?”, “Ямар сонин юм бэ?” эсвэл чангадуу дуугаар “Аааааааааан” гэж орилох үед ёстой гайхалтай кайф авдаг.

  • Маш гоё кино үзэх байхдаа яг л дотор нь орчихсон юм шиг гол дүрийн баатартай хамт инээж, хамт уйлж, хамт давшиж, хамт үхэж, хамт шаналж байх үед

  • Цоо шинэ, тааламжит амтыг мэдрэх

  • Найз нартайгаа байхдаа хамтаар чанга инээх үед

  • Хөл бөмбөгийн тоглолт үзэх үед. Ялангуяа 20-95 мянган хүн нэгэн зэрэг “ОЛЕ ОЛЕ ОЛЕ ОЛЕ” гэж орилохыг сонсоход

  • Худлаа гэдгийг нь мэдэж байгаа ч найзыгаа уурлатал нь болсон процесыг мэдээгүй дүр үзүүлэх, шоглоход

  • Хэн нэгэн хүн олны өмнө намайг санаандгүйгээр манж бусаар магтахад

  • Намайг нэгэн цагт хясаж байсан хүн надад цай зөөгөөд гүйхэд, эсвэл миний туслалцаа хэрэгтэй болоод намайг гуйгаад ирэх тэр үед

  • Цалин буухад

  • Эгц харж сууж байгаад хөлөө хөдлөгөхгүйгээр нуруугаа эргүүлэхэд урамтай гэгч нь нуруу дугарахад. Хүзүү мөн адил

  • Угаах зүйлээ 4-5 ээлжээр хувааж угаах болтол нь хуримтлуулж байгаад хөлсөө гарталаа бүгдийг нь нэг доор угаахад

  • Хэн нэгэн хүний хөлс шанаа даган урсаж том том дуслаар газар чиглэн унахыг харах. Ялангуяа хөлбөмбөг үзэж байхад би эд нартай хамт энд ингээд гүйж байх юмсан гэж боддог.

  • Хүн алгоритм хэрэгжүүлэх гэж толгой өвдөж суухад бичсэн source зөв ажиллахад

  • Жоохон дүүгээрээ тоглоход

  • Дүү нар маань миний үсийг засаж байна гээд үсээр оролдоход

  • Огтхон ч төсөөлж байгаагүй газар өөрийнхөө нэрийг харахад

  • Хөл бөмбөгийн тоглолтын үеэр Chirtiano Ronaldo-н инээсэн царайг харахад. Эсрэг багийн тоглогч нь дэгээдэж унагаасан байсан ч инээж байгаа нь бүүр хөөрхөн ч гэхиймуу нэг тиймэрхүү байдаг.


Би ямар үед хамгийн их аз жаргалтай байдаг вэ?

  • Усанд орж байх үедээ ээжээрээ нуруугаа угаалгахад

  • Ээж, аавтай анх яаж танилцсан бас анхны болзоо нь ямар байсан, мөн “Аав чинь нэг удаа Царцаа ногооноороо нисэж явхад(нэгэн төрлийн онгоц. Ногоон өнгөтэй бас царцаа шиг хэлбэртэй болохоор нь нисэгчид тэгж дууддаг) ээж нь хамт байлаа. Тэгсэн үүл ихтэй, хаана явж байгаагаа аав чинь нарийн барагцаалж чаддаггүй. Тэгсэн чинь ..........” гэж ирээд ярьхад

  • Ээж миний нурууг тэврээд унтахад

  • Кино урлаг гэж ямар гайхалтай зүйл вэ гэдгийг мэдрэх үед

  • Хэн нэгэн намайг эрхлүүлэхэд. (гэхдээ тэр хэн нэгэн гээд байгаа хүмүүст миний найз нар, ээж л орно.)

  • Бие өвдөөд босож ч чадахгүй болсон байхад “Агаан дүү яасын?” гэж хэлээд ах нар хацар дээр үнсэхэд.

  • Хийсэн ажил, уран бүтээлээ эргээд нэг харахад

  • Дэлхийн 2р дайнд ямар азаар еврей хүн болж төрчихөөгүй юм гэж бодох үед

  • Нойр ханасан ч бай, үгүй ч бай өглөө сэрхэд гадаа цас орж байгаль дэлхий цагаан дээлээ өмссөн байхыг харахад. Мөн хэний ч хүрээгүй цасан дээр явах, том том ширхэг хаялан будран орох цасан дунд явах

  • Тухайн үеийн сэтгэл зүйн байдалтай зохицсон дуу, аяз, симфони сонсох

  • Хэн нэгэн хүний дотоод сэтгэлд чухал байр суурийг эзэлжээ гэдгийг мэдрэх үед


Би ямар үед амьдралыг хамгийн ихээр хайрладаг вэ?

  • Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэхэд. Миний бодлоор хүн бүхэн л элэг бүтэн, эрүүл саруул, гэр бүлээрээ хамтдаа байхыг хүсдэг байх. Ширээ тойрч суучихаад “тэр үед тэгдэг байж билээ”, “Чи нээрээ тийм хүүхэд байсан шүү” гээд л...

  • Найз нартайгаа хамт үед “Хэрвээ тэд миний амьдралд орж ирээгүй бол би гэдэг хүн ямар байх байсан бол. Тэдэнгүйгээр миний амьдрал байх байсан бол. За мэдкү ямар ч байсан үүнээс дээр л лав биш. Бурхан танд баярлалаа, надад ийм найзуудыг заяасанд” гэж бодох үед


За нөгөө хэсэг зуур нь энд хүрээд өндөрлөж байна, цаг гарган уншсан танд их талархлаа, та таалан соёрхсон биз ээ. Өө нээрээ нэг юм нэмж хэлэхэд надтай хамт Тэнгист Casino Royale үзэх хүн байна уу? Би ч уг нь үзсэн л дээ. Гэхдээ кино театрт үзвэл илүү гоё байх болов уу гэж бодож байна. Жич: би даахгүй.

7 санал шүүмж:

  • Gantulga U said...

    Чи сайхан бичдэг юм байна. Би бас тэр киног үзэх гээд л яваад байгаа, амждаггүй. Чамтай үзэж болж байна шүү. Би дааж болж байна.

  • Anonymous said...

    Дажгүй бичдэг хүү байна. Бид 2 ийн баярладаг зүйлүүд ихэнх нь төстэй бололтой. Нээрээ би бас Casino Royale ийг үзчих юмсан гээд зав болон хамт үзэх хүний бололцоо олдохгүй юм. Чи үзэж амжаагүй бол хамт үзэж болох л юм. Жич: би даахгүй. хэ хэ tuvshuu_it@yahoo.com

  • Anonymous said...

    дажгүй бичлэг байна

  • Tuvshnuu said...

    Би чиний бичлэгүүдийг цаг гарган уншлаа, дажгүй бичдэг юм байна. Би ч уг нь их олон зүйлийг анализ хийж бодох дуртай тэгээд бодсон зүйлээ буулгасныхаа дараа уншихаар нэг л биш болчихно. Дараа бодлуудаа цэгцлээд блог хаягаа public болгоноо. Түрүүн Anonymous аар сэтгэгдэл үлдээчихээд харсан чинь ороогүй болохоор гайхаад байсан чини сая л мэдлээ хэхэ. Ийм мундаг бодолтой охинтой кино хамт үзэх завшаан олдвол баярлах болноо. Эерэг энерги шингэх биз. Мартсанаас чи ном их унших хэрэгтэй шүү. тэр чинээгээрээ оюун ухаан тэлдэг юм. киноноос хавгүй илүү кайф авдаг юм. уншдаг бол сайн л байна. Амжилт хүсье :) !!!

  • Gantulga U said...

    Хоёулаа хэрхэн холбоо барих вэ? Тэнгист гараад дуусахаас нь өмнө үзчих юмсан, тийм ээ. gantulga_st@yahoo.com мэйл бичээрэй.

  • Anonymous said...

    hey babe, i like you so much. i like soccer too dude.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)