Програмистын хүүхэд

January 4, 2011 26 санал шүүмж
Манай хүү 6 сар хүрээгүй байхдаа аав ээжийгээ компютер дээр байхыг хараад сурсан уу бүү мэд кийборд нүдэх тун дуртай байлаа хө. Нүдээд л байна, нүдээд л байна. Тэгсэн удахгүй дэмий балбах биш гар хуруу нь ганц нэг товшдог болсон. Бодвол аав ээжийгээ кийборд балбадаггүй, товшдог гэдгийг мэдсэн болохоор тэр байх. Удаагүй байтал кийбордоо ганц нэг товшингоо дэлгэц дээр юу өөрчлөгдөх нь үү гэсэн байдалтай хардаг боллоо. Ганц нэг гар хуруугаараа хүрчихээд дэлгэц рүү нь харна, дахиад хүрээд дэлгэц рүү харна.Одоо бол дэлгэц асаагүй байхад тоохчгүй шдээ. Асвал тэгээд дайрч өгнө дөө кийборд руу.

Энэ юуных вэ? Програмист ээжтэйнх үү, блогчин аав ээжтэйнх үү? ккк...

26 санал шүүмж:

  • Anonymous said...

    Odoonii huuhduyd bugd tiim :)

  • Anonymous said...

    хэхэ... удмынх бололтой.... :) Дараа дараагийнх нь яах бол... төрөнгүүтээ л PC нэхэх байх аа...

    Chandmani

  • 3apaa said...

    Удам дагаж байгаа бол лонх харахаараа жигтэйхэн баярлах ёстойдоо.

  • Bilegt said...

    :D лонх хараад баярлах ёстой гэнээ.
    Харсаар байгаад сурчихгүй юу.

  • Anonymous said...

    Удахгүй блог хөтлөх нь л дээ.
    Анхны сээгийгээ миний блог дээр биччээсэй.. кк

  • Эрхэмээ said...

    Одооны хүүхдүүд угаас ийм байх. Гэхдээ программистууд байнга компьютерийнхээ ард суугаастай тул хүүхдүүд нь эрт анзаарчихаад байхгүй юу. Манай охин одоо 2 ой гарантай, youtube-с хүүхэлдэй үзүүлээд, утас дээрээсээ тоглоом тоглуулж л зугаалцуулж байна ш дээ. Гэхдээ мэдээж нүдний хараа гээд эрүүл мэндэд нь муу болохоор аль болох хол байлгасан нь дээр гэж эмч нар зөвлөж байсан

  • Anonymous said...

    aav eej 2iig niilyylsen hyn mundag baih n argagyi

  • xvv said...

    7-той санал нэг. Өөр гентэй хүүхэд авчраад тавьчихвал бас овоо хэдэн сар болж байж тийм болох байх ;)

  • ebattulga said...

    Хүүхэд эцэг эхийнхээ хамгийн ихдээ 30% өвлөдөг гэж нэг эрдэмтэн хэлж байсан. 30-аас илүү гарахгүй гэхдээ тэрнээс бага байж болно.
    Манай хүү бас тийм. Нэг ойтой. процессорын товч дарна СДРом онгойлгоно, хаана. Үзэх дуртай кино нь Маша и Медведь. 3D кино болохоор нь үзээд байгаа юм чинь. Том Jerry -ыг болхоор ерөөсөө тоохгүй. хэ хэ

  • Anonymous said...

    Бүх эцэг эх л хүүхдээ магтдий ш д. гайхах юу байна манай хүү ингээд байна тэгээд байна, Өнөөдөр тэгсэн аягүй хөөрхөн ярвайж байгаад баасий ш д гээл

  • Anonymous said...

    Энэ хэдэн блогерууд эхэндээ гайгүй юм бичих гэж оролдоод байдаг байсан одоо ер нь хов жив л бичдэг болж дээ. бие биенийгээ хэсэж цайлаад хов жив яриад явдаг шиг. Яахав технологийн дэвшил л ашиглаж байгаам л даа. тэгсэн хэрнээ өөсдийгээ мундаг гээд бодчноо бас. Зүгээр л хэрэглэгчид шүү дээ. Мундаг шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн шиг. бас хөөрхөн цол гуншнтай Блогчин гэнүү Програмист блогчин 2 ийг жишээд байх ч юу байхав. Тэгснээс Барилгачин гэвэл дээр сонсогдоно.

  • Pearle Deppsu said...

    хэхэ, хэрүүл л хиймээр санагдаад байна уу? дуртайдаа уншчихаад бас хэрүүл хийнээ айн?

  • Anonymous said...

    sain bn u deppsu?..blogoor chin nileen udaan saatlaa tgd mash ih taalagdaw!!!
    nemj yum higeerei amjilt husie.(nemj helehed minii aaw bas nisgegch.keke)

  • Tenger said...

    sain bn u deppsu!
    blog-r chin nileen udaan saatlaa tgd mash ih talagdaw..nemj olon yum bicherei,amjilt husie.(bas neg goe yum bna!bidnii etseg neg mergejiltei..)

  • etvgen said...

    хэхэ айхтар жаал болох нь л дээ ^_^

  • munhuun said...

    Хүүхэд юу ч хийсэн эцэг эхдээ ер нь л нэг онцгой хүүхэд шиг санагддаг юм аа

  • Pearle Deppsu said...

    харин тийн, хүүхэд бүр онцгой болохоор тэгдэг байх

  • Anonymous said...

    Suvdaa, Ulemj 2too bayar hurgie uhaantai tom hun bolnoo huhed chini :-) Huue 2oo bagaas ni naad nudiig ni jaahan amaraa ain? har bagaasaa nudnii shil zuudeg bolchihoos ni umnu delgetsiig ni baga azaaj ug kkk

  • Anonymous said...

    Хэхэ яасан хөөөрхөниийн.

  • Anonymous said...

    huuhdiig chin burhan ibeeg.

  • Anonymous said...

    Одооны хүүхдүүд бүгд өөр болсон. Тэдний хувьд эдгээр үйлдэл байдаг хэвийн зүйл.Бид тэднийг өнгөрсөн зууны нүдээр хараад гайхдаг. Магадгүй дараагийн зуунд шинэ төрсөн хүүхэд төрөнгүүтээ ярьж эхэлнэ. Юм хэзээ ч нэг байрандаа байдаггүй шүү дээ.

  • zula said...

    huurhun yum a hvvhdiig yag tegj bh ved ni bitgii gaihaad magtaad eswel dooglooroi icheed dahij sonirhohoo bolchihdog gesen zvgeer l ohoordoj bsan ch chimeegvi orhi tsaashda yuch surah yum bil e kk... sn hvn boloh bho

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)