За цаана чинь аваарын дохио өгнө гэнэ шүү. Энэ чинь тоглоом биш, нэг өдөр УБ-д маань газар хөдөлж мэднэ. Тэр үед яах ёстойгоо мэдэж авах хэрэгтэй. Харин би одоо юу ч мэдэхгүй ногооноороо байгаа дээрээ энэ бичлэгийг бичье гэж бодлоо.
За газар хөдөллөө. 7 марнитуд. Манай гэр 5 давхарт, байр маань чичрээд эхэллээ. Зүрх лүг лүг. Хамгийн түрүүнд хүү рүүгээ ухасхийх байх. Гүйгээд гадаа гарах уу? гэртээ байх уу? Бод бод. За юутай ч хүүгээ дулаан хувцаслъя. Юун хувцас өмсгөх вэ? тэр хооронд чинь байр нураад унавал яахав? Хөнжилд ороогоод гараад гүйе. 3 давхарт бууж явсан чинь дээрээс байшин нураад унавал яаанаа. Ээ бурхаан, би яах ёстой юм бэ? Ширээний доор нуугд гэдэг билүү? ширээн доороо орцон хэвтэж байтал тэр хэсэг газар доошоо цөмрөөд унавал одоо яах вэ? Би яах вэ дүүрсэн хүн, хүү минь одоо яаанаа??? Ээ юу вэ? Ширээ маань сэтгүүлийн ширээ, намхан шдээ. Бид 2 багтахгүй байна. Компютэрийн ширээ рүү гүйгээд доор нь нуугд. Хамаг бие чичирч байна, хүү маань уйлж эхэллээ. Нүд харанхуйлаад айж байна. Хэзээ тусламж ирэх болоо...
За ингэсээр байтал нурангид дарагдах нь байна тийм үү? Тэгэхээр яг одоо газар хөдлөвөл яах ёстойг гүүгл ахаас хайж уншъя байз.


9 санал шүүмж:
За байз ширээн доор орлоо гэж бодоход дээрээс нуранга бууж няц даруулж хүн байсан эсэх нь мэдэгдэхгүй биз. Гараад л гүйдэг байгаадаа.
Харин тиймээ ширээн доогуур орвол няц даруулах юм шиг санагдаад байдийн, зүгээр аль болох тургэн гадаа л гарсан дээр байхдаа
1. Шүхэр худалдаж аваад бэлдчих. Шууд үсэр
2. Хэсэг хувцас, мөнгө цүнхэнд хийгээд бэлд
үсрэх дээ шүүрч аваад доошоо.
3. Хэсэг хоол хүнсний юм гадаа нуучих. Буусныхаа дараа иднэ биз. Сүүлтэй сүүлгүй нохой олохгүй газар нуугаарай
4. Сүүлд нь Хахахахахаха их инээдтэй дүр зураг байна
яг үнэндээ бол хүний тэнцвэр алдагдаад явж чадахаа больдог. Тийм ч учираас амь нас эрсдэх маш өндөр аюултай байдаг юм. иймэрхүү юм бодож амжихгүй л болов уу.
bi ch odoo iimerhw yumand ijil dasal boljdee, taivan bjiigaa l garah heregtei bol garchina..
bulan mulan baraadaad bdag bilu yu bilee de
Ha ha Tuugiigiin bichsen.g unshaad yamar ih ineevee? Baishin dotroo bol haalga hoorond zogs gedeg yum bilee. daatsiin hana ene ter ni tend bdag geluu dee. Gehde yer ni toimtoi yum medkun bnshuu
ЯГ БОДСОНОО ХӨӨРХӨН БИЧСЭН БАЙНА Ш ДЭЭ. ХҮНЕР НЬ ЯГ ИНГЭЖ ҮГ ҮЛДЭЭЛГҮЙ ЯМАРВАА НЭГ БОДСОН ЮМАА БИЧИЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙГААМ Ш ДЭЭ.
- ИНГЭХЭД ГҮҮГЛ АХ АХ Л ГЭЦГЭЭХИЙН. ЭГЧ Ч БАЙЖ БОЛИЙШ ДЭЭ КК К
БИ БОЛ ЭЭЖЭЭ ГЭЭЛ ЗӨВХӨН НҮҮРЭЭ ДАРААД ДОРОО СУУЖ ТЭНЭГТНЭЭ АЯГҮЙЛ БОЛ
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)