Чингис хаан өвөө дээрээ очмоор байна

June 4, 2010 5 санал шүүмж
Хүүхдүүд гэдэг ёстой хөөрхөн золигнууд шүү. 3, 5н настай 2 дүү маань цэцэрлэг хаагдсан гээд өдөрт манайд байгаа. Дэрсхэн хоёр болохоор бие биенээ саатуулаад амар юм. Тэгсэн өнөөдөр гэнэт нэг нь ингэж байна "Чингис хаан өвөө дээрээ очмоор байна". Би гайхаад юу билээ гэж хэсэг гайхлаа. Тэгээд "Ямар өвөө?" гэхэд "Дээр би дүүтэйгээ Чингис хаан өвөө дээр очоод, тэгээд гоё хоол идсэн" гэлээ. Тэгсэн тэр нь өвөл Цончинболдог яваад Темка өвөөгийн морин дээр гараад, хооллочихоод ирсэнийгээ хэлж л дээ.

Ингэж хөөрхөн юм ярихыг нь мэдсэн бол анхнаасаа "Энэ хөшөө бол Темка өвөөгийн хөшөө" гээд заагаад өгчихдөг байж. Тэгсэн бол "Темка өвөө дээрээ очмоор байна" гэж хайр хүргэхгүй юу хэхэхэ.

5 санал шүүмж:

  • Anonymous said...

    wahahahah... oolhon zolignuud ve :D
    Temka owoogoo ch sanaj bna shuu :P

  • A.Амарсайхан said...

    Аргагүй дээ. Манайхан нэг өвгөн л хийгээд байдаг юм. Хаан гэж төсөөлөх аргагүй

  • engunee said...

    манай хүү чингис өвөө гэдэг байсын. өнгөрсөн жил плакатыг нь хараад тэгээд сурчихсан

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)