Эрэгтэй хүний нүцгэн үнэн

April 15, 2010 28 санал шүүмж
Артгаа ах маань эмэгтэй хүний нүцгэн үнэнийг бичюү гээд бичиж. Тэгвэл би эрэгтэй хүний нүцгэн үнэнийг бичихээр шийдлээ. Анх их эзэн гээд байдаг бурхан дэлхийг 7 хоногийн дотор бүтээсэн үеэс эхлээд үүх түүхийг нь бичье.

Хонь хурганууд минь гээд биднийг нэрлээд байдаг Их эзэн, Христ хэн ч билээ нөгөө айхтар бурхан маань хүнийг буюу Адамыг дэлхийг бүтээж эхлээд 6 дахь өдөр нь бий болгожээ. Бүхнийг захируулах гэж. Тэгээд бүх амьтад хосоороо байж үр төлөө үлдээдэг атал Адам хүүг яаж гарцаар байлгахав гээд нэгэн сайхан бүсгүйг түүний эхнэр болгон бүтээж. Түүний нэрийг Лилит гэнэ. (за дуугүй бай, тэр Ева чинь 2 дахь нь)

Үнэхээрийн сайхан бүсгүй бүтээгээд Адамд богтолж өгсөн байтал тэр Адам гээч нөхөр үнэхээр “доожоогүй” нэгэн байсан байгаа юм. Эр хүний анхных нь шүү дээ. Дэлхийн анхны эр хүн. Адам арчаатай нэгэн байсан бол Лилиттэйгээ сайхан амьдраад, бүх зүйл одоо байгаагаас өөр болж болох л байсан. Гэтэл Лилитэд Адам дутуу санагдаад ирэх нь тэр. Аргагүй шүү дээ. Хэрэв дэлхийн цор ганц эр хүн болох Адам ямар нэг зүйлээрээ Лилиттэй тохирохгүй бол өөр юм хүсэж эхлэх нь тодорхой биздээ.

Тэгээд Лилит маань сахиусан тэнгэртэй болзож эхлэх нь тэр. Яахын бэ, өөр арга байхгүй байна шдээ. Адам гэж нэг арчаагүй хог, тэгтэл өөр эрэгтэй хүн байдаггүй. Тэгэхээр тэнгэрийн элч л үлдэж таарнаа? За ингээд Адамын тархийг базаад эхэлтэл нөгөө бурхан гээч нь өнөөдрийн энэ цагт эхнэр нөхөр 2 хэрэлдэхэд эхнэрүүд “Яс юман дээрээ тэр Адам чинь арчаагүй л новш байсан шдээ” гэж ганц үг хэлээд эрэгтэй хүний нэр нүүрийг бааснаас ч долоон дор юмтай хутгаж хаяуулахгүйн тулд нэг арга сэдсэн нь шулам, чөтгөр, эмэгтэй хүний дүрд хувилсан Сатан зэрэг байлаа.

Ингээд үзэсгэлэн төгс, ухаан билэг хурц Лилит маань шуламс болж хувирах нь тэр. Тэгэхээр нөгөө харанхуйн гүн, өөр юу ч байдаг юм тэр тамын газар луу нь цөлж таарнаа хөөрхийг. Тэгээд бас салхийг эзэгнэж түүгээр өвчин, уй гашууг бүгдэд тараадаг гээд улам жигшүүлнэ. Ер нь хэн зүгээр сууж байгаад хэлмэгдэхдээ дуртай байхав. Уурлана, хорсоно. Ингээд Лилит маань өшөөгөө авах гэж Адамд өс санана. Тэгээд салхиар Адамыг чадах гэж вирус, нян юу ч байдаг юм тарааж л дээ. Тэрийг хэдэн зуун жилийн техник технологи, шинжлэх ухаан хөгжсөн одоо цагт биш бүүр навчнаас өөр биеэ халхлах зүйлгүй байсан тэр үед сэдэж олсон байна гэхээр агуу байгаа биз?

Ингээд л шуламс, ад зэтгэр гэдэг зүйл үүсэх нь тэр. Тэгээд дараа дараачийн хүмүүс бий болж эхлэхэд багаас нь хар ПиАр хийгээд эхлэхээр угаасаа бүгд жигших нь тодорхой байлаа.
Одоо нөгөө Адам хүү ганцаараа үлдсэн. Тэгэхээр бас нэг эхнэр бүтээх хэрэгтэй болно. Бурхан тэнэг биш болохоороо бодноо доо. “За, ижил хэмжээнд эмэгтэй хүнийг бүтээж болохгүй юм байна. Одоо тэгвэл Адамыг хавиргаар хамаагүй ухаан муутай нэгнийг бүтээе” гээд Адамын хавиргаар өөр нэгэн эмэгтэй хүнийг бүтээсэн нь Ева байжээ. Тэгтэл Артга ах бичиж “ Адам зүгээр мөрөөрөө суужаахад, Ева л гүйж очиж тэр алимыг идсэн биз дээ тээ” гэж. Аргагүй шдээ, Адам шиг арчаагүй гарын хавиргаар бүтээгдсэн хүнд ямар юмных нь ухаан билэг гэж юм байх билээ. Гоё алим харагдсан л биз, тэрийг нь идээ л биз. Өөрөө тэнэг хүн бүтээж түүгээрээ Адам хүүгийн эхнэр хийчихээд албатай юм шиг хоёуланг нь тэр сайхан ойгоосоо хөөж байгаа юм.
Адам ч гэж Адам. Өөрийнх нь хавиргаар бүтээгдсэн хүний үгэнд ороод бас алим идэж л байдаг. Дурак шүү нээрээ. Идэх мөрөөрөө ганцаараа ид, би өөр эхнэр хийлгүүлчихнэ гээд хэлчихэж чадаагүй л байгаа юм. Еватайгаа таарсан Адам. Эцсийн эцэст дэлхийн анхны эр хүний ухаан гэж ийм л байсан байгаа юм.

Бас та нар мэдэх үү? Есүс гээч нөхөр бас ноотой нэгэн байсан талаар. Есүсийн толгой дээр түүний эхнэр байж тэр бүх шашин ухуулгын гол эзэн нь эхнэр байсан гэдгийг. Да Винчи кодыг үзээрэй. Тэр Есүсийн эхнэр яг Лилитийн охин байсан байх. Би тэгж боддог юм. Тэгээд Есүсийн тархийг базаад эхлэхээр бас л шуламс, ад зэтгэр гээд хомроголон устгал хийгээд л. Дэмий л байхгүй юу.

За ингээд дэлхийн анхны эр хүний нүцгэн үнэнийг бичихэд ийм байна. Тэгээд мөрөөрөө блогдоод сууж байхад жендерийн асуудал хөндөж хачин хачин юм бичиж гэдэн годон хөдөлгөхөөр яаж зүгээр суухав. Мөрөөрөө л байгаарай зүгээр гээд хэлчихье.

28 санал шүүмж:

  • showtimer said...

    Gexdee odoogiin xuuxnuud ta nar Lilit bish adamiin uruusun xavirga shuu gedgee l sana

  • hooligan said...

    исто ойсонгүэ

    тэнэг адамын үргэлжлэл болхоор тэгжаам байгааз

    лайлайна...зус гэж

  • Pearle Deppsu said...

    Тэгээд эмэгтэй хүн 2 хуваагдаж үржсэн байж болноо доо. Нэг хэсэг нь Евагын үргэлжлэл, нөгөө хэсэг нь Лилитийнх.

    зүгээр байхад зүгээр байхгүй юунд ингэж хачин хачин юм ярьж уур хүргэж байдаг юм бэ зүгээр

    TO Зараа ах
    Яав л гэж. зүгээр байхад зүгээр бай л гэж байгаа юм

  • Чепак said...

    зүгээр байхад зүү шидээд байвал зөрүүлээд тэвнэ шиднэ ээ гэдэг нь энэ болж дээ Артгаа хэхэ

  • Юки said...

    Дэппсү ихрийн ордных уу? хахахахахаха

  • Юки said...

    Гүүмол чи дотроо ихрийн ордны имэгтэйг л агуулаадийн да... хахахаха

  • Uzegdvee said...

    Tegeed eregtei xvn yasan ch baisan politik aldaagui l bn shd chinii bichseniig unshsan chin, xarin emegtei xvmvvsiin muuxai ys surtaxuungui zan bolon teneg baidliig uran saixanaar bichsen ym shig sanagdlaa:). bas Artgaataitai bol yv tsav 100% niilsen bichilt ym shig l bn, eniig yr ni Artgaagiin xavirgaar xiisen emegtei xvn bichsen ym shig sanagdchlaa... :)

  • Pearle Deppsu said...

    Ойрд блогдоогүй.

    Блог бичхийн хамгийн гоё нь хүмүүсийн сэтгэгдлүүд шүү нээрээ. Хэхэ. одоо ер нь эргээд блогддог болъёоо

  • даавуу said...

    artag bagsh muruuruu bgaaguigees bolood eniig bichtsiimuu teguul odoo tsaashdaa ch gesen muruuruu bsnii hereggui yum bna :P

  • Аниргүй said...

    би бол өөрийгөө Лилитийнх л гэж хэлмээр санагдчихлаа байна. кью кью кью

  • Enbos said...

    Аа би бол тэр Адам мадамтай ямар ч холбоогүй, Пандора хавиас л ирсэн хүн байгаан

  • arius said...

    deppsugeer saihan bichleg bichuulehiin tuld artgaa bagsh olon yum bichih heregtein baina

  • Дэндэв said...

    Хавиргануудаа гэж
    хэрзийсэн муусайн хавирганууд кккк

  • leo said...

    Адаамаа гэж... бас юун лилит вэ

  • Юки said...

    Үүе Дэпсү... саяхан ТВ-р нэг нэтрүүүлэг гарсан чэн цаа эрдэмтэд чэн эмэгтэйчүүд эрчүүдийн хавиргаар бүтээгүй, харин эрчүүд эмэгтэйчүүдийг чигчий хурууны хумснаас бүтсэн, х, у хоромсоом яадаг ийдэг гэгээд яриадээлээшт

  • Pearle Deppsu said...

    TO Юкисан
    Ямар инээдтэй юм бэ? Тэгээд тэр эрэгтэй хүмүүс маань чигчий хурууний хумсаараа бүтээгдсэн хүмүүстээ атгуулчихсан явах гэж. Ичих л хэрэгтэйн байна даа ккк

  • bilguun said...

    woo gah gah emegtei hun 2 huwaagdaad hugjchij gene 1 n araar tawigchid bolj nuguu heseg n hoolnii sawnuud bolson bnshd

  • Anonymous said...

    Тэгвэл эмэгтэй хүн анхнаасаа л хуурамч байжээ? Эр нөхөртөө үнэнч биш

  • bilguun said...

    heleed yu gehwee haha mani chine ehneruudiin tuhai nutsgen uneng niitelsiishuu

  • anchi said...

    end neg araaraa taviultsan hun bnaaa gej ner heleed yahav medsen bizdee ho ooriigoo

  • Санаа said...

    лилит болно гэхээр нэг тийм ааштай болчоод Еэээваа болно гэхээр муу хавирга... яамаарым дээ..

  • Anonymous said...

    Ai huurhii, bid nar odoo ch gesen ene erchuudiig avch yavah gej yanz bureer l huvilah jum daa. Zarimdaa Evagiinh, zarimdaa Lilitiin ur sad boloh jum. Unjiisan jumnuud urgelj Adamaaraa.

  • aso said...

    хэхэ хөгжилтэй бичлэг байна
    би бол өөрсдийгөө Бөртэ чоно Гуа марал эдэрээс гаралтай амьтан гэж бодоод байсан чинь анхнаасаа хүн байсиймуу

    Библи уншсан юм шиг л боллоо

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)