Юм бүхэн учиртай

March 19, 2010 8 санал шүүмж
Нэг чулууны мэргэжилтэн ах манайд цагаар ажиллаж байгаа юм. Тэр ах чулууны талаар маш сайн мэдлэгтэй боловч зогсож өгдөггүй чалчаа хүн. Гэхдээ хааяа тун сонирхолтой зүйл ярьна. 

Жишээ нь хөөрөг: Хөөрөг хэдий Монголд үүссэн түүхгүй ч (Жунхаа л юм билээ) Монголчуудын хэрэглээний нэг чухал зүйл юм. Монголчууд хөөргийг харилцааны зэвсэг болгож сурсан байгаа юм. Хэрэв хэн нэгэн уй гашуу болсон айлд очоод тамхилвал хөөргийг нь буцааж өгөхдөө толгойг нь их чангалж өгдөг. Энэ нь сэтгэлээ чанга бариарай гэсэн санааг илтгэдэг гэх мэт. Нээрээ бодох нь ээ хөөргөөр дамжуулж хоорондоо нарийн ширийн нууц яриаг илээр ярилцаж болдог юм шиг. 

Үүнтэй адилхан найранд дуулдаг дуу болгон учиртай. Эртнээс манайхан найрлахдаа нанчилдаантай юутай ийтэй нь баярладаг байсан байгаа юм. Одоо ч тэгдэг. Харин найрын дугарааны нэг зорилго нь жавар үргээхдээ ч биш аж. “Уул нь би танайд агсам тавих гэж ирсэн юм. Уртын дуунд чинь харин уяраад гарлаа” гээд үг байдаг даа. Юм бүхэн учиртай юмаа хүү минь гэж.

Харин одоо бид нар олон зүйлийг их бодлогогүй хийдэг болж. Сүүлийн үеийн жишээ гэвэл сая эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон доо. Тэр баяраар хэсэг найзууд гитар тоглонгоо дуу дуулж өгөв. “За бүсгүйчүүддээ зориулаад дуулъя” гээд нэг дуу эхлүүлэв ээ. Тэгснээ эхнэрүүддээ зориулж ингэж дуулж байгаа юм: “3 жил үнэнч хүлээсэнсэн Хуриман дээр минь ирнэ гэж санасангүй Гомдолтой нүдээр намайг ширтэнэ ...”. Эхнэртээ зориулж дуулав уу эксдээ зориулж дуулав уу? Энэ их ноцтой асуулт аа. 

Би хэдий “Хар торгон хамжаар” гэдэг дуунд дуртай ч хуриман дээрээ дуулвал ёстой нөхөр болж байгаа хүнээ хийж байгаа хэрэг болноо доо. “Хаяад явахыг чинь мэдсэн бол Хайран чиг оёоод өгсөн 10 хуруу минь дээ” гээд л. Хуриман дээрээ эксээ санаад дуулж байгаа болно биздээ энэ чинь? Эсвэл хэн нэгний хуриман дээр дуулвал нөгөө хуримлагч залууд хайртай байсан байж таарах нь. Сүйт бүсгүй ч учрыг ухаж ойлгодог хүн бол залуугынхаа мангай дундуур нь дэлсээд авах нь ээ?

Залуучууд аа, аливаа юмыг учиртайхан хийж байяа үүнээс хойш.

8 санал шүүмж:

  • Ж.Лувсандорж said...

    Анх хөөргийг Манжаас Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудыг тагнах, дохио тэмдэг болгох зорилгоор ашигласан юм гэдэг. Жишээ нь Ван, Гүн хүн ямар хөөрөг барих вэ гэдэг дэс дэв байсан учраас хөөрөгөөр нь тухайн хүний зэрэг дэвийг мэдэж таньдаг байсан юм билээ. Харц хүн үү, хэргэм зэрэгтэй хүн үү гэх мэтийн мэдээллийг хөөргөөр нь цуглуулчихдаг байсан гэдэг.
    Явцдаа монголчууд хөөргийг олон талын ач холбогдолтой болгосон гэдэг. Жишээ нь, эрүүл мэндийн хувьд өндөр ач холбогдолтой болсон. Халтар манан хөөргөө урдаа тавиад суудаг нь муу энергийг хаадаг гэнэ. Муу энерги нь хөөргөнд нь шингэнэ. Зарим хөөргийг устай газрыг таньж мэдэхэд ашиглана. Мөн гар зөрүүлэхдээ хөөрөгөө алганыхаа хооронд барьдаг мэндчилгээ бий болгосон нь, хүний гараар дамжих байсан энергийн урсгалыг хааж байгаа нэг хэлбэр болсон гэдэг.

  • Badman said...

    Ай хөөрхий явчихаар яахын бэ ээээээээээээээээээээээ
    Найз охиндоо зориулаад "Хар сарнай" хамтлагийн "Шөнийн охин" дууг захиалы гэдэг шиг үү. Ер нь энэ толгойг чинь гагцхүү малгай өмсөхөд зориулсын гээд байгаа хүнүүс байга ш дээ.

  • showtimer said...

    Darxand xevtert orood udaj baigaa emeedee Xurd xamtlagiin aliv bos duug zoriulj baigaan nairan deer Er bor xartsaga, erdene zasgiin unaga, Xulsan tashuur, ednuusiig duulax xoriotoi baidiin

  • ЛОРА said...

    ХАЖУУ ГАЗАР УРГАНА АА ГЭДЭГ НЬЭЭЭ ХӨӨ
    ХАЙЛААС МОДНЫ ЖАМ ЮМААА ХӨӨ
    ХАРИЙН ГАЗАР ОЧИНО ГЭДЭГ НЬ
    БҮСГҮЙ ХҮНИЙ ЗАЯА ЮМАА ГЭЖ ХУРИМЫН АЙХТАР ДУУ САНААНД БУУВ

  • Admin said...

    бодлоготой хандаж юм бэлдэхгүй болч юу ч болоо билээ.

  • Чепак said...

    Хадам ээждээ зориулж Ээжийг минь яаж гүйцэхэв гдг дуу дуулдаг шиг үү хэхэ

    Манайхан логик учир холбогдолтой зүйл дээр ухаж бодохгүй наагуур нь л гүйгээд байдаг нь жаахан тийм юм даа

  • Pearle Deppsu said...

    Лора
    Намайг бэр гуйж ирэхэд нагац эгч энэ дууг дуулсан чинь огшоод л явчихсан. Сайхан дуу шүү.

  • Unknown said...

    ха хэ хадам ээждээ зориулаад аргальд явсан ээжий

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)