Эрчүүдийн үү, бүсгүйчүүдийн үү?

March 9, 2010 8 санал шүүмж
Мартын 8 гэдэг уул нь цалингаа нэмүүлэх гэсэн эмэгтэйчүүдийн тэмцлийн өдөр байж л дээ. Эрхээ хамгаалж хэсэг бүлэг бүсгүйчүүд тэмцээд бодвол хамгаалж чадсан болоод л одоо баяр болтолоо өргөжөө байлгүй.
Тэгсэн өчигдрийн байдлаар миний анзаарсанаар бол эрчүүдийн эрхээ хамгаалах өдөр ч юм уу, эрчүүдийн баяр шиг л боллоо. Хаа сайгүй л тасарч унасан эрэгтэй хүмүүс, эсвэл эхнэр, найз бүсгүйгээ баярлуулж байна гээд согттолоо уусан нөхөр, найз залуусыг л харах шив.
Эсвэл бэлэг сэлт авч өгсөн юм чинь үлдсэн мөнгөө өөртөө зарцуулна гэж бодоод тасартлаа уудаг юм болов уу энэ залуус хэхэ. Бүсгүйчүүд нь 3 сарын 18нд Халх голыг чөлөөлж байхад эмэгтэйчүүд л гол үүргийг гүйцэтгэж байлаа. Бид цэрэг эрсээс ялгаа юу байхав, тэднийг чинь төрүүлдэг нь гээд наргиж цэнгээд унавал яах болдоо хөөрхий.

8 санал шүүмж:

  • Уйгаржин said...

    За хү болгон тийм биш шүү дээ чиний эргэн тойрний эрчүүд өөр байсан гэдэгт бат итгэлтэй байна сайн талруу гаа улам ихсэх биз харин цагаан сар шиг 2 айл хэсдэг болж байна билээ

  • 3apaa said...

    Бөгдөөрөө бүх баяраараа хамтдаа баярлаал явчижээвэл яасым бээ? гэсэн горимын санал байна. Заавал Мартаар эрчүүдийгээ горойлгож баярлах, цэргийн баяраар эмэгтэйчүүд нь гадуурхагдах этэр гэдэг бол дэмийдөө л гэж бодхым байна шүү. За да би ч буруу ярьдаг хүн шүү дээ.

  • 3apaa said...

    Ингэхэд Үлэмж яацын бэ? Бяднуусыг хөлдөө чирээд байна уу гүй юу?

  • Pearle Deppsu said...

    Гүү тэгээл хүн юм бичихээр манай нөхөртэй холбоод ярих юм. Макро сэтгэ, макро сэтгэ

    Тэгээд ч юуны тулд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН, ЭРЧҮҮДИЙН гэж ялгасан билээ дээ. ялгаа байгаа бол ялгаатай л тэмдэглэвэл гоё шд.

  • beku8 said...

    март8, цэргийн баяр 2 2лаа шал мангар баяр. Март8 -ийг хуучин зөвлөлт түүнийг дагалдагч хэдэн сателит орнуудаас өөр тэмдэглэдэг газар угаасаа үгүй. "Цэргийн" баяр юм бол цэргийн л байр байг л дээ. Зүгээр л эмэгтэй болж төрсөн бас эрэгтэй болж төрсөндөө баярлаад байвал утга алга. Ойр дотны эмэгтэй хүн дэндүү олон болохоор бүгдийг нь баярлуулах хэцүү, өөрөө эр байж бусад эрчүүдийг бас баярлуулах болбол хэцүү... Ер нь шал тэнэг баярууд. Нөгөө бидний үлгэрлэн дууриадаг төгс орон АНУ бол аавуудын баяр ээжүүдийн баяр гэж байдаг. Ойлгомжтой тэгээд цэвэрхэн. За за би энд ингэж мундаг юм бичлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй юм чинь одоо яая гэхэв дээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)