70 мянгаараа юу хийх вэ?

March 24, 2010 10 санал шүүмж
Одоо 4 сарын 1-ээс эхлээд 70 мянган төгрөгийг бүх хүнд олгоно гээд байгаа даа. Арай ч 4 сарын нэгээн гээд маасайгаад сууж байхгүй биз. За юутай ч өгнө. Очерлоод, алалцаад авсан болдог л байх даа хүн юм зүгээр өгөөд байхад. 

Авчихлаа гэхэд түүгээрээ юу хийх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Асуудлыг нарийн авч үзнээ гэдэг шиг нарийн авч үзвэл олон хүн сайхан ууж идээд дуусгах байх гэж би бодоод байгаа юм.
Харин би бол эмч нартаа авлига өгнө тэр мөнгөөр нь. Нөхөр бид хоёр нийлээд 140 мянган төгрөг авна. Түүний 50 хувийг эх барьсан эмчид үлдсэн мөнгийг сувилагч нарт хуваагаад авлиганд өгнө. Тэгэнгүүт нөгөө үнэгүй эх барих, сувилах ёстой хүмүүс маань голноо аягүй бол. Тэгвэл одоо нэмээд л өгдөг байх даа. 

Уул нь жирэмсэн хүн төрөх үйлчилгээг үнэгүй авах ёстой ч миний мэдэхийн сүүлийн 8 жил авлигын мөнгө өгөхгүй бол хохино болдог болсон хорвоо. Төрж байсан хүмүүсээс сонсох нь ээ 1 эмч эх барьж, 3 -4 сувилагч асардаг юм шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө моньднууд маань чамлахгүй л бол авлиганы мөнгөний асуудал шийдэгдчихэж байгаа юм. Гэхдээ ингээд ганц авилга өгөөд л эрүүл саруул сайхан төрчихдөг бол сайхнаа.

Гэтэл одоо авлига өгөөд ч эрүүл саруул төрөх нь эрсдэлтэй болчихоод байгаа. Ид зуны эхэн сараар төрдөг. Хүйн халдвар гээч юм дахиад гарчихвал халуунаар бүүр заваарсан юм болох нь ээ. За тэр халдвар нь намжсан, 4 хүүхдийн амиар ухаан сэхэл аваад арга хэмжээ авагдсан гэхэд нэг өрөөнд 3-5 эх зэрэг дуу дуугаа авалцан төрдөг гэж сонслоо. Тэгэхээр би гэж нэг цэмбэгэнэсэн хүн яаж ч цэмбэгэнээд нөхцөл байдаг тэгж таарч байгаа болохоор нөгөө 2-4 хүнээс ямар нэгэн халдвар авахгүй гэсэн магадлал байхгүй болж байгаа юм. За тэгээд яг төрөхөө дөхөөд ирэхээр Шрекийн муурны нүд гаргаад хэдэн эмч нараа бараадаад нэг өрөөнд 10 өөр ээжтэй ч байтугай хамт 2 яс салвал боллоо гээд уйлан дуугараад сууж байх биз.

Ээдээ, цаг цөвүүн болно гэж ийм л байдаг байхдаа. Эмч нар нь үүргээ ухамсарласан, элдэв далд ноцтой асуудалгүй шинэ төрөх эмнэлэгтэй болдог ч болоосой. Энэ их 70 мянгаараа ядаж ганц ч болтугай төрөх эмнэлэг барьсан бол аштай юу даа.

Айдсаа хуваалцсан: Жирийн нэг жирэмсэн эх

10 санал шүүмж:

  • MW said...

    avahgui baij baigaad 1 500 000-taigaa tsug avie gevel yah bol?

  • Galzuudleo said...

    хмм.. хэцүү ч юмдаа манай дүү бас жирэмсэн хүн байгаа гэсэн гайгүй л байдаг байгаадаа

  • Жавхаа said...

    Төрийн минь хишиг гээд ганц өдөр сайхан наргина даа. Тэгэнгээ өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж байж авсан цалингаас минь сар бүр 70 мянгаас ихийг суутгачихаад хувааж цусалдаг хувалзнууд гээд л хараахаа мартахгүй л дээ.

  • edna said...

    дэмий юманд санаа зовох юм, тусгай эмнэлэгт хэвтдэггүй л юм бол төрөхөд бол тухайн үед хэдэн хүн төрнө хамт л төрийшд. арай ч зэрэгцээд төрөх нь хаашаа юм, ор нь цөөн юм чинь ээлжлээд л төрнө дөө. муу юм бодоод байвал тэр нь биелэдэг юм гэнэлээ. /гэхдээ чи төрснийхөө дараа бодоод үзээрэй. тйим хүнд хүчир ажил хийж хамаг аймаар юмийг чинь цэвэрлээд гүйж байгаа хэдн асрагч сувилагч ямар цалинтай байгаа болоо гэж... зарим нь дуртай болохоор, зарим нь амьдрах гэж л энэ ажлыг хийж байгаа./ ажлаа үнэхээр сэтгэлээсээ хийж байгааг нь хараад би лав өгмөөр санагдсан, өгсөн.

  • Pearle Deppsu said...

    TO Edna
    Утгагүй юм. Эмч нарын цалин бага байгаа нь өвчтөнгүүдийн буруу юм уу? Хүмүүс ингэж яриад эхлэхээр би бүүр гайхаад байдаг юм. Хүн хийх ёстой ажлаа хийж байж л юм болж бүтнэ биздээ. Хийхгүй юм бол тэр ажил дээр наалдаад байх ямар хэрэг байнаа.

    Харин ч манай гэр бүл татварт сар бүр мөнгө төлж, тэр нь эмч, цагдаа нарын цалинд нэмэр болж байгаа байх шүү

  • Gerelee said...

    Congratulation !!! :) , hezee turuh gj bgaan? nadad sain tanidag eh barih emgch bii shuu. heden sard turuhiin ?

  • Pearle Deppsu said...

    TO Gerelee
    Өө баярлалаа. 6 сард төрнө. танидаг сайн эмчид зуучилвал үнэхээр сайхан л байна :)

  • T said...

    Ohh thanks god. #:-S Now i don't need to worry about ... wish U the best

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)