Сая Monkey.mn-ээс энэ бичлэгийг уншлаа л даа. Нэг Япон залуу хүүхэлдэйн киноны баатар эмэгтэйтэй гэрлэлтээ баталгаажуулж гэнээ. Уншаад үнэндээ огт итгэсэн ч үгүй. Хуулийн баталгаа, зөвшөөрөл гэх мэт нь яаж ч бүрдэж болдог юм бүү мэд. За тэр яахав, тэр тэгээд зүүдэндээ ч болов гэрлэж гэж бодъё. Тэгсэн програмистууд эхнээсээ яагаад байж болохгүй гэж гээд эхэллээ шүү бурхан минь.
Юун гомо, лесби тэд нар чинь хүнд дурладаг. Тэгвэл бүүр хүүхэлдэйн киноны баатартай гэрлээд эхэллээ дээ хэхэ.
Нэртэйгээр нь Firefox-ийн галт үнэгтэй, Yahoo Messenger-ийн хэлээ гаргаж байгаа смайлитай, UNIX-ийн пэнгвинтэй гэрлээч хөө хэхэ. Итгэхэд бэрх зүйл их ч болох юм даа хорвоо дэлхий дээр.
Жич: Програмист бүхэн тийм тэнэг компютерийн донтой байдаггүй юм шүү бурхан минь.
10 санал шүүмж:
Линуксын пингвин үү :P
Тэгээд одоо өөрөө болж байвал хамаа ч алга дөө ер нь өдөр ирэх бүр хачин жигтэй юм ч дуулдах нь нэмэгдээд байна шүү
кк наад хүн чинь Gamer юм биш үү би тэгэж л ойлгов. Юун эмзэг юм программист бүхэн донтон биш гээд л ккк joke joke
Пээ базарваань тэгээд хүүхэд нь ямаршуу юм байх юм бол :P
Блогийнчинь толгойд байгаа цасан хүн эр үү? эм үү?
Дүүмнээ, шинэ долооногийн мэнд! Танайх мөн сайхан толгойтой юм аа, энэ өвлийн өвгөн, тэр унаж байгаа цас энтэр. Би түрүүн Санаакыхаас цас оруулдаг юм аваад тавихгүй юу. Болжээноо хөөрхөн, даанч манай арын дэвсгэр цастайгаа адилхан цагаан юмаа. Гү яахуу хары гэсэн хүн бол ганц нэг хар толбоны наагуур хааяа нэг өнгөрөх цас олж харуул харах л юм байлээ л дээ. За мэнд мэдэх гэсэн биш бүр зовлонгоо яриад суучлаа. Сайхан цэнкэр, исүүл сайхан шаргалдуу саарал өнгө олоод цас оруулчнаа өнөөдөр яахуу. За ажилд нь амжилт амжилт!
artga
ёоо хаха.. алдым байна.. тэр одоо нээрээ хэхэх.. гэрлэдэг байж гэрлэсний дараах олон төрлийн харилцааг яахын болоо
Ер нь бол манай энд чинь хөшөөнд хүртэл иргэний үнэмлэх өгдөг ард түмэн шүүдээ
хаха тэгүүл би үнсгэлжинтэй сууна. :P...
tii, buur deer shuude, miniixeer bid nar xeterxiii cyber world real 2oo zaag xyzgaargui bolgood bx shigee... miniixeer bid nar PERFECTION iiii illness tussan dagaa. xamgiiin sain nz ni tegeed xuriman deer ni yu gej ug xelsen bol xaxa
sick! gej bodjeen
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)