Зүүд, аймшигтай зүүд

September 4, 2009 8 санал шүүмж
Зүүдний учрыг эрдэмтэд, энэ шинжлэх ухаан гээч зүйл нь хурдан тайлаасай. Тэгээд учир начирыг нь ойлгох юмсан. Бага байхад зүүд гэж учир нь олддоггүй эд байдаг байлаа. Одоо томроод ирсэн биш зүүд илүү утга учиртай, илүү нарийн ширийн, бас дэндүү бодит болоод ирэх юм.
Сайхан зүүд, жишээ нь, ойд аялж байтал моднуудаас нь элдэв сайхан жимс жимсгэнэ ургачихсан, би авч идээд л гэж зүүдэлвэл илүү бодит байх тусмаа сайхан. Гэтэл эсрэгээрээ үнэхээр хар дарсан зүүд зүүдэлвэл аймшигтай. Өвдөлт нь хүртэл мэдрэгдэнэ. Өчигдөр шөнө дунд уйлагнаж сэрэв. Амьдралыг мартагдуултал зүүд тийм бодит байсан гэхээр итгэмээргүй.

8 санал шүүмж:

  • С.Саруул-Өлзий said...

    Өнгөрсөн үйл явдлын талаарх тархин дах жижиг хэмжээний саатал ч билүү нэг тийм со тайлбар хийцэн байсан. Би бас тийм байж мэднэ гэж боддийшт, гэхдээ бүр дээр үед болсон юмаа гэнэт зүүдэлж бариад заримдаа их со байдгын, тэгхээр энэ тархины дотоод бүтэц, юм санах процесс эдэртэй нэлээд холбоотой гэж яриад байдаг нь үнэн байхөө.

  • A.Амарсайхан said...

    Унтаж байхад чинь сүнс чинь биенээсээ гараад далд ертөнцөөр хэсэж яваад ирдэг юм гэнэ лээ

  • tuvshuu said...

    Untaj bhad hunii buh yum amarna harin unchin tarhi zarim yed baga hemjeegeer ajillaj bdiin gsn. unchin tarhi ajillaj eldev yum bodoh ni zuud yum gsn. tegeheeer chi engiin yedee yamar negen aidastai bol har darj zuudelne. yamar neg yumnii shiidel oloh gj uigagui oroldoj bgaa bol ter-iinhee uchiriig ch olj medne. yer ni zuudelj bgaad neelt hiisen erdemted bdag shuu dee. Hun bolson yum bolon bodoj bgaa zuilee zuudeldeg gsn. bi ch gsn neg togloom togloj bsn bol ter-iigee shunu zuudleh jisheetei. tegeheer ene ni unchin tarhinii ajillagaa yumuudaa. hun zuudelj bhdaa iluu chuluutei setgedeg ch geh... zuud gesnees nomoo avyaa bi unshmaar bn.

  • Galzuudleo said...

    харинтиймээ сонин сонин зүүд зүүдлээд байхым

  • gegeen said...

    khishigdelger.delhii.net deer zuudnii tailaltai holbootoi medeelel ih baidagshd

  • uujiim said...

    Зүүд ч сонин шүү би бас урьд шөнө үсээ туг тугаараа унаж байна гэж зүүдэлсэн бүр харамсаад байсан гээч харин сэрээд л санаа амарч байгаа юм чинь нэг учир жанцантай л бх даа мэдэх юмсан

  • Blacker said...

    Нарийн ертөнц гэж нэг зүйл яригдаад байдгийг зүүд гэж миний зүүд тайлаад байгаа :P. Зүүд огт зүүдэлдэггүй хүн байдаггүй. Аа бас хүн дээд тал нь 10 хоног л унтахгүй явж чаддаг гэж байгаа. Нойрноос өөр бусад энэ амьдралын юу ч хүнийг арваас илүү хоног амьдруулахгүй гээд бодохоор энэний цаана нэг гоё юм байгаа юм даа. Тэгэхдээ шинжлэх ухаан зүүдийш тайлна гэж байхгүй байх дөө.

  • Unknown said...

    Хэхэхэ, хүн агааргүй бол 3 минутаас илүү амьдрахгүй шд. Тэгэхээр энэ агаар гэж бас цаана нэг юм байгаа юм даа тээ хэхэ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)