Киноны тусгай эффект хийдэг ПХ-ууд ба Цахирмаа

August 26, 2009 13 санал шүүмж
Transformers – Revenge of the Fallen киноны тусгай эффектүүдийг хийхэд 350 чадварлаг инженерүүд өдөр шөнөгүй ажиллаж байлаа гэж ирээд л кино сурталчилгаа эхэлсэн санагдаж байна.

Одоо кино хийнэ гэдэг амар ажил биш болсон. Хүмүүс илүү их зүйлийг шаарддаг болсон болохоор тусгай эффект, дуу алдам animation байхгүй бол тэр кино амжилт олохгүй нь тодорхой болжээ. Үүнийг өөрийн мэргэжлийн зүгээс хараад нэг бичлэг бичье гэж бодлоо.

Мэдээж тэр тусгай эффект, animation-уудыг хийхэд програм хангамж болон маш сайн супер компютерүүд хэрэг болно. Хамгийн энгийн програм хангамж (ПХ) гэхэд IMAX гэх програм байна. Энэ нь дүрсийг хэд дахих томруулж дууг хэд дахин чанга гаргах чадал бүхий систем юм. Үүнийг та бидний үзэх дуртай Transformers, Jurassic Park, Star Wars зэрэг кинонуудыг хийхэд ашигласан. Мөн IMAX камер гэж байх ба түүгээр дүрсүүдийг авч янзалдаг байна.

AutoDesk 3D Max гэх 3D дүрс үүсгэн ажиллах програм хангамж байх ба түүний үнэ нь 3,495$. Мөн Autodesk Softimage гэх тусгай эффекс гаргах боломж бүхий ПХ байх ба үнэ 4,695$. Энэ бол тэр олон ПХ-уудын бяцхан хэсэг нь.

Бөгжний эзэн кино хамгийн их тусгай эффектүүдийг ашигласан бүтээл болохоор уг киног хийхэд ямар ПХ ашигласныг дурдъя.

MASSIVE – Олон түмэн холхилдсон хэсгийг хийхэд ашигладаг. Жишээ нь байлдаан, тулаан, цэнгэлдэх дүүрэн хүн гэх мэт. Бөгжний эзэн дээр маш олон тулаан, нүсэр арми гардаг. Энэ бүхнийг уг програмаар хийсэн байна. Мөн уг програмыг дараахи кинонуудыг хийхэд ашиглажээ. The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe, King Kong (Jackson 2005), I, Robot, 300, Wall-E гэх мэт.

RealFlow – Ямар нэгэн шингэн урсамтгай зүйлийг дуурайлган хийх (Бөгжний эзэн дээр галт уулны лаваг уг ПХ-ээр хийсэн), усны гадаргуу, шингэн зүйлсийн харилцан үйлчлэл, том биетүүд, хатуу зөөлөн, сүлжилдсэн биетүүдийг үүсгэх, хийхэд ашигладаг. Уг програмыг X-Men 3: The Last Stand, Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street, Benjamin Button, The Da Vinci Code, 300, The Matrix Reloaded, Tomb Raider, Lost (TV series) зэрэг кинонуудыг хийхэд мөн ашигласан байна.

Artificial intelligence – Өөрийн ой ухаантай машинуудыг бүтээхэд ашигладаг.

Motion database – За энэ бол тодорхой. Гүйх, хариах, зугтах, үхэх зэрэг бүхий л хөдөлгөөнүүдийг хадгалдаг бааз байх нь. Үүний програм хангамж + сервер ямар үнэтэй байх вэ гэдэг нь ойлгомжтой.

Мэдээж эдгээр програмуудыг та бидний өдөр тутам ашигладаг компютерүүд дээр ажиллуулна гэж байхгүй. Тусгай супер компютерүүдийг ашиглах ба тэдгээр нь маш үнэтэй тул Бөгжний эзэн киног хийхэд супер компютерүүдийг түрээсэлж ашигласан гэдэг.

Кино хийх төсвийн багагүй хувийг эдгээр ПХ-ууд болон түүнийг ажиллуулах техник төхөөрөмжүүд, мөн эдгээрийг ашиглахыг эзэмшсэн IT инженерүүдийн цалин хөлс эзэлдэг байх нь.

Ийм их оршил бичсэн нь би өчигдөр Цахирмаа киног үзсэнтэй холбоотой. Монголын анхны компютер график ашигласан кино. Гэтэл тэр 90-д минутын киноны тусгай эффектүүдийг ганцхан залуу хийсэн гэнэ.

Transformers үзсэн хүний хувьд Цахирмаа мэт нь тун хөгийн харагдах байх. Гэхдээ юм бүхэн ингэж л хөгждөг. Кино багынханы хувьд дээрх олон ПХ, компютерүүдийг авах мөнгө байхгүй тул кракдаж олсон програмаа гайгүйхэн шиг үзүүлэлттэй ПиСи дээр суулгаад л тамын ажлаа эхэлсэн нь ойлгомжтой.

Та бүхэн голж шилэлгүй уг киног сайн үзээрэй. Учир нь таны оруулсан хөрөнгө оруулалт дараагын удаад нэг ПХ авахад, өөр нэг графикч залууг хөлслөхөд, магадгүй өмнөх ганцаараа уг киног хийсэн залууг гадагшаа 6 сарын сургалтанд сургахад, илүү сайн график ашигласан кино хийхэд маш том хөрөнгө оруулалт болох юм.

Дараагын удаад илүү сайн графиктай, илүү чанарлаг кино бүтээхэд та бид хөрөнгө оруулалтаа хийцгээе.


13 санал шүүмж:

  • stormy said...

    Яг зөв. Чамтай санал нэг байна. Нийтлэл ихээр таалагдав. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг шиг чадварлаг сайн залуусын бүтээлд хөрөнгө оруулалт хийх нь зүйн хэрэг гэж бодож байна

  • SUNshine said...

    Дэмжиж байна шүү, юм хийж байгаа хийх гэж байгаа энэ залууд урам өгж дэмжицгэе.

  • Pearle Deppsu said...

    Харин тиймээ, бүүр анх нээлтээ хийхэд нь л үзнэ гээл яваад байсан яг нээлтээ хийх болсон чинь тийм зүйлд залцуулах мөнгө байхгүй болоод хэхэ.

    тэгээд дөнгөж өчигдөр л үзлээ шд.

  • Pearle Deppsu said...

    Яахав зарим нэг шог алдаанууд байсаан байсан.

    Газар доогуур явж байснаа гэнэт цонхтой лаборторын өрөөнд орж ирэх

    Тунел дээр машинтай уралдаж байснаа гэнэт нэг барилгын 10 давхарт гараад ирчихсэн гэх мэт.

    бас анхнаасаа л ямар зорилготой хаашаа яваад байгаа нь тодорхойгүй үйл явдлууд гээд л...

    хоорондын холбоос огт байхгүй. үүнд найруулагч л буруутай даа.

  • A.Амарсайхан said...

    Тансаг гээд сайн залуу бий. Уул нь эхлээд арай илүү эффектүүдтэй хийгээд 3 сард киногоо нээх гэсэн чинь манай кинотеатрын төхөөрөмжүүд уншиж чадахгүй эргээд киногоо задалж, хялбаршуулж монтажласан юм.

  • М.Огоо said...

    Үзээгүй л байгаа. Гэхдээ трэйлер дээрээ өөр киноны OST ашигласанд нь их дургүй хүрсэн. Өөрсдөө ч гэсэн оюуны хөдөлмөр эрхэлж байж бусдын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа юм шиг санагдсан

  • алтаргана said...

    тэр киног үзэх юмсан, гадаадад суудаг мань мэт нээтээс л хулгайгаар тавьсан хуулбар олж үзэх байх даа.

  • leo said...

    olj uzhiimsen altargana egchtei sanal neg bainaa he he

  • Amgaa said...

    Онцгүйг нь мэдсээр байж хэн нэгнийг дэмжих гэж кино үзэх хүн хир олон байдаг юм болдоо.

  • Pearle said...

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүмүүс л үзнэ байх даа.

    Чи ёстой аягүй гадаадын хүн байна шүү

    :P

  • Anonymous said...

    Цахирмаагийн хувьд монголын график дизайн ихээр ашигласан анхны кино болхоор график дизайн муу байж болох ч ядаж кино зохиол олигтойхон байх хэрэгтэйшдээ. Энэ киног кино гэж хэлхэд ч хэцүү зохиол ч авах юм байхгүй тусгай эффектүүд ашигласан хэсэг нь ч авах юм байхгүй үнэнийг хэлхэд жүжиглэлт ч муу нэг үгээр хэлхэд байж боломгүй муу кино болсон байна лээ. Цагийн гарз мөнгөний гарз. Зүгээр нэг тусгай эффект ашигласан клип рекламнаас л дор юм хийхийн. Энэ маягаараа бол монголчууд энэ төрлийн киног хийх хэрэггүй юм байна.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)