Блогшилт хүндрэхээрээ ...

August 25, 2009 21 санал шүүмж
 8 cарын 28-нд хийсэн тайлбар


Crab-ын блогоос чирээд ирлээ. Тэгэхээр би өөрөө хүндрээд тариандаа орчихсон хүн юм байна шд. 


Өөрөө аймар сайхан амьтан шиг хийрхдэг болдог, бусдыг шүүмжилдэг, бусад хүний ертөнцийг хүлээж авах чадваргүй болдог, өөрийгөө хүний хийдэггүйг хийж боддоггүйг боддог юм шиг санана, нэг л их эх орондоо хайртай дуртай хүн болно, аягүй чухам нийгмийн төлөө болж хувирна. Ер нь блогшилт хүндрэхээрээ худлаа хэнээ тусна. Заассссс.................

8 сарын 26-нд хийсэн тайлбар

Хүнд үгээ зөв ойлгуулж чадахгүй би нээрээ хннн....

Анх блог гээч нэг зүйл бий болсоноос хойш 9 настай жаал блогтой болжээ. Тэгээд тэр хүү блог дээрээ ёстой авч өгдөг байж. Аав тэгдэг ингэдэг, ээж тэгдэг, аав ээжийг зоддог, аав ажлаасаа ирээд ээжтэй тэгж ярьж байсан гээд л. Тэгсэн үр дүн нь аав нь шоронгын хаалга татсан юм. Учир нь ажлаасаа юм дэлсдэг нэг тийм нөхөр байж л дээ гэх мэт жишээнүүд зөндөө цаагуур чинь.

Юм гэдэг учиртай. Учиртай блогдож байгаарай гэж хэлсэн юм. Тэрнээс тэр хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай огт яриагүй ээ, бичээгүй ээ :)

Анх Ига, Юки эгч, Гамп ах нар ярианы аялгаар бичлэгүүдээ бичиж эхлэхэд хүмүүсийн хэл нь дульдчаад л эхэлсэн. Одоо нийт блогчдын талаас илүү нь дульдчаа бичлэг бичдэг болсон. /монгол хэл устах талаар огт яриагүй шүү!!! :)/

Тэгсэн нэг хүн “Миний анхны секс” гээд бичлэг бичсэн чинь маргаашнаас нь эхлээд за ёстой авч өгч байнаа энэ хүмүүс. “Даргатайгаа хийсэн с”, “Ажлын залуутайгаа хийсэн с”, “Хамгийн тийм ийм с” гэх мэт. Хүсэхгүй бол битгий унш, чамд уншуулах гэж бичээгүй гэж хэлэх байх тийм үү? Би уншдаггүй ээ, санаа зоволтгүй. Ийм балай юм уншаад яваад байдаггүй. Гого, Банжигын нүүр хуудас руу орохоос өөдөөс ийм гарчигтай шинэ бичлэгүүд угтдаг юм.

Хүмүүсийг дагаж шуурах биш учиртайхан блогдож байвал эргээд өөрт чинь л хэрэгтэй гэсэн санааг л хэлэх гэсэн юм.

За өөрийгөө яая гэж байж бусдад санаа зовдог би нээрээ гэгээнтэн биш дээ тээ хэхэ.


Хар тамхинд орсон хүмүүс марихуан, кокейн гэх хүнд мансуурах бодис татаж эхэлдэггүй гэдэг. Эхэндээ сулхан мансууруулагч эм уудаг байсан бол яваандаа өвс татаж, бүүр хүндрэхээрээ марихуан /яаж бичдэгийг нь мэдэхгүй юм/ тарьдаг болдог. Энэ нь өмнөх эм нь сэтгэлд нь хүрэхээ байж илүүг хүсдэг болдогтой л холбоотой байх тийм үү?

Би блог бичээд 3 жил болж байна. Манайд 4 жилийн өмнөөс блог ид хүчээ авч эхэлсэн гэж би боддог юм. Анх блогшиж байхад хэн ч юу ч бичсэн амтархан уншдаг байлаа. Гэхдээ тэр үед хүмүүсийн бичлэг тун чанартай, олон түмэнд хүртээлтэй, мэдлэгт нэмэр болсон бичлэгүүд байдаг байсан. Над шиг ингээд л дэмий юм бичээд байдаг байсан хүн бараг байдаггүй байлаа. (хэхэ, баахан б) Гэтэл хүч нь бага багаар сулраад арай өөр зүг рүү хэвийгээд байгаа юм шиг санагддаг юм одоо.

Одоо нийт блогчдын 60-с илүү хувь нь секс, маасраа бичдэг болчихсон байх юм. Гого, Банжигаар ороод гарах бүрт шинэ бичлэгүүд нь заавал секс, маасраатай байна. Гоожуур блог нээгдсэнээс хойш сөрөг өнцгөөс харсан бичлэгүүдтэй блог ихээр нээгдсэн. Анх тийм блогуудыг уншаад байдаг л зүйл гэж боддог байсан бол одоо өөрийнхөө блогыг аль болох олон хүнд уншуулахын тулд сөрөг ПиАр хийх тохиолдол их болж. Хэр их сөрөг ПиАр хийнэ, төдий чинээ миний блогыг их хүн уншина гэсэн сэтгэхүйгээр их ханддаг болжээ. Нэг хэсэг Лянхуа нэртэй блогчин Хан Үндэстэн гэдэг блогыг БлогМН дээр нээж хэсэг бөөн шуурцгаасан. Гэтэл одоо ийм блогууд тоогоо алдаж.

Банжиг дээр гэхэд л өсвөрийн хэдэн хүүхдүүд порно блог хөтөлдөг байсан гэх юм.

Урьд цагт элдэв uncommon зүйл бичдэг блогуудын эзэд нь өөрийгөө их нууцалдаг байсан бол одоо огт хамаагүйгээр эр эмгүй секс, маасраа гэх мэт хачин хачин юм бичдэг болчихож. Тэгээд блогчидтой уулзаж учраад л явж байна. Одоо яахав ид блогын амтанд ороод элдэв юм бичихдээ санаа зовохгүй л байх байх. Гэхдээ жилийн дараа өөр юм бодоод эхлэх байх гэж бодож байна. Тэгээд ч эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай ичимтгий байх хэрэгтэй байхаа.

Тэрийг нь хэлэхээр л хэнхэг, мэдрэл, шизотой болчихдог юм. Би олон ч хүнээр хэнхэгээрээ дуудуулж байна даа. Уул нь би хэнхэг биш л юм. 1000 хэлэхээр үнэн болдог гэсэн, удахгүй жинхэн утгаараа хэнхэг болох юм шиг байна ккк...

Тэгэхээр манай блогчид одоо хамгийн эхэнд дурьдсан жишээтэй харьцуулвал эмэнд сэтгэл нь ханахаа байгаад өвс татаад зарим нь тариандаа орох дөхсөн байна гэсэн үг байх нь тийм үү? Хэхэ.

21 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    за одоо олон хүнээр адлуулах байх даа. өнгөрсөөн өнгөрсөн

  • MRBi said...

    yag ene bichleg bas neg har PR-uu hehe

  • Владимир Ильч said...

    Харин сээгс аймаар их болцон байна лээ да ялангуяа гөү гөү дээр. Би ч яахуу угаасаа л дэмий маазарч цаг өнгөрөөх гэж л блог хөтөлдөг хүн.

  • Pearle Deppsu said...

    Хар Пи Ар биш шүү хөө энэ бичлэг. Хэрэв тийм байсан бол энэ блог гээчийг ойлгодоггүй сдакууд сексээс өөр юм бичихээ байж гэж ирээд л эхлэх байсан байх.

    Владимир минь, чи угаасаа зорилгоо тодорхойлсон хүн. Чамайг болон чам шиг эхний хэдэн блогчдыг дуурайгаад байх шиг байгаамаа. Чи Конфиг дуурайж гарч ирсэн шиг л ...

  • bbatzorig said...

    bi l huvidaa huvi hunii ug heleh erh choloog demjdeg. medeej ardchilsan niigemd minii erh choloo busdiin erh choloogoor hyazgaarladana l daa. ene hem hemjeeniihee hureend baival hen yugaa bichne duraaraa bolno biz dee. sex-iin tuhai humuus bichihiig bol demjij baina. orchin ued ene sedev neleen neelttei baih ni zuitei gej bodoj baina. socialismiin ued ene sedviig ih haalttai bailgasan aldaa bii.

  • 3apaa said...

    Уббаа нь бол секс байтугай с үсгээр эхэлсэн нэртэй нийтлэлийг уншдаггүйшт шал дургүй хүрээд ккк... Маазраа ч яахав, нэг юмыг бодож үзээд дараа нь сээгийтэй холбоотой юм бичих үгүйгээ бодчихож байгаасай гэж боддог юм. Мань бичээчийн тэчъяангуй өгүүллийг хэдэн жилийн дараа хүүхэд нь олж уншчихаад элдэв бодол толгойдоо агуулах вий дээ гэж...

  • Pearle Deppsu said...

    TO Батзориг
    ккк... Батзориг оо

    Миний хэлэх гээд байгаа санаа нь одоо нэг хүн "Миний анхны секс" гсн бичлэг бичвэл маргаашнаас нь эхлээд л миний анхны шөнө, хамгийн тачаангуй секс, ямар ямар юм, ажлынхаа залуутай унтах уу яах уу, даргатайгаа сексдсэн тэр шөнө гээл дуржигнуулж гарна. гэхдээ би гарчигыг нь хараад л уншдаггүй юм өө.

    яагаад вэ гэвэл анх Гамп, Юки эгч ярианы аялагаар блог бичлэгээ бичээд эхэлсэн чинь бараг бүх хүмүүсийн хэл нь дульдчаад эхэлсэнтэй адилхан.

    учрыг нь олохгүй зүгээр л шуурцгаагаад л...

    би хэлээд байна шдээ, жилийн дараа юу гэж бодох болдоо хөөрхий. за ядаж л жилийн дараа нөхөр нь, найз залуу/бүсгүй нь олж уншаад яах бол? энэ бол яг амьдрал дээр болсон жишээ. би бүүр сайн мэдэж байна. найз охин нь тэр балай бичлэгүүдийг нь уншаад юун хурим найр болж байсан түүхтэй.

    Зараа ахын сэтгэгдлийг нэг хараарай. Учиртай блогдож байх хэрэгтэй л дээ :)

  • tsoomo said...

    сайн уу? найзаа би бол блог-г зүгээр л элийрэх гэж хөтөлж эхэлсэн ажил хийж байгаад нэг өөр юм оролдож зугаацмаар болоод гэхиймуудаа.Блог гэхээрээ заавал хүнд хэрэгтэй чухал мэдээлэл тараадаг хүн ороол гэгээрээд гардаг зүйл байх хэрэгтэй гэжүү?

  • Uujiim said...

    Нээрээ ч блог гэдэг одоо утгаа алдаад садар самуунруу түлхүү яваад бх шигээ нөгөө Цавчуур.комыг гарснаас хойш бүр аймаар болоод бна гэхэд хилсдэхгүй дээ чиний бичсэнийг тэр балайрагчид уншаасай билээ залуусаа чөлөөтэй бна гээд хэтрүүлж болохгүй ээ монголын нийгэм эийг хүлээж авах цаг арай болоогүй юм болуу гэж боддийн ш дээ гэхдээ энэ миний бодол л доо

  • aso said...

    заа даа хүслээрээ л байг дээ

  • bbatzorig said...

    bi sexiin zovlogoo taliin yum l bodloo. bi ingesen tegsen gesen bloguud baigaa yum uu? tedniig chini yaj olj unshdiin bilee dee gej. hehe

  • М.Огоо said...

    Марихуаныг тарьдаг гэж сонсоогүй. Хар тамхины ангилал дотроосоо хамгийн зөөлөн буюу ороож татдаг өвс л шүү дээ. Кокайн, морфин гээд явчихвал харин хүндэрчих байх. Хар тамхинд орж байгаа хүн ихэвчлэн марихуанаар эхэлдэг байж магадгүй

  • Идо said...

    Хоосон хөндий бла бла гэж суух, бас нэг нь тэрийг нь унших нь өнөөдөртөө бол чухал зүйл биш байж болно. Маргааш энэ чигээрээ байвал ч хэцүү дээ

  • Ганзо said...

    өө блог хөгжжийшд, хүмсийн эрхэнд л халдахгүй байвал бичжил байг л дээ. яваандаа байгалийн шалгарлаар гэнээ хүмсүүдийн шалгуураар чанартай чанаргүй нь ялгараад уншигдаад ирнэ дээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)