Нар хур тэгширсэн намрын сайхан өдрүүд эхлэж байгаа энэ үетэй зэрэгцээд манай Монголд найр хуримын улирал эхэлдэг. Яагаад энэ үед найр хурим ид хүчээ авдаг юм бүү мэд. Наадмын найраа үргэлжлээд хавтгайрдаг ч байж болох юм. За тэгээд гудамжаар машинаа шаараар чимээд хуримлаж байгаа хосууд бараг өдөр бүр тааралдаж байгаа байх та бүхэнтэй. Аа гэтэл түүнтэй зэрэгцээд “Түй түй, муу ёр” гэж хөмсөг зангидаж байгаа хүмүүстэй ч их тааралдах юм. Хэзээнээс Монголчууд 2 хүн хуримаа хийн, гал голомтоо бадраахыг муу ёр гэж үздэг болчихсон юм бүү мэд. Хуримтай тааралдах нь хамгийн муу зүйл юм шиг л нулимцгаах юм.
Миний нэг найз охин надад хэлж байсан юм. “Би хэзээ ч Монголд хуримаа хийхгүй” гэж. Яагаад гэвэл хүмүүс нулимаад эхлэнэ гэж тэр. Гэхдээ нээрээ бодоод байсан чинь би цагаан даашинз өмсөөд, нөхөр болсон залуугынхаа цээжинд наалдаад жаргалтай нь аргагүй явж байсан чинь гэнэт нэг хүн “Муу ёр, түй түй” гээд унавал ямар байх бол? Муу ёр гэж хэлүүлэх юу хийсэн болохоор тэгж байгаагаа ч ойлгохгүй хэцүү байдалд орох нь байна шд. Энийг ямар учиртайг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Миний нэг найз охин надад хэлж байсан юм. “Би хэзээ ч Монголд хуримаа хийхгүй” гэж. Яагаад гэвэл хүмүүс нулимаад эхлэнэ гэж тэр. Гэхдээ нээрээ бодоод байсан чинь би цагаан даашинз өмсөөд, нөхөр болсон залуугынхаа цээжинд наалдаад жаргалтай нь аргагүй явж байсан чинь гэнэт нэг хүн “Муу ёр, түй түй” гээд унавал ямар байх бол? Муу ёр гэж хэлүүлэх юу хийсэн болохоор тэгж байгаагаа ч ойлгохгүй хэцүү байдалд орох нь байна шд. Энийг ямар учиртайг тайлбарлаад өгөх хүн байна уу?
19 санал шүүмж:
Õàðèí òèéìýý íýýýýõ ñîíèí. Øèíý õ¿¿õýä ìýíäëýõ ãýýä ë ºðºº ìºðºº òîõèæóóëúÿ, òîãëîîì íààäãàé àâúÿ áàñ áîëîõã¿é. Ìóõàð ñ¿ñýã... ªºð õýëýõ þì îëäîõã¿é áàéíàà.
өөрийнх нь аз жаргалыг хурим хийжаагаа хүмүүс авчихна гэдийм байна лээ. Гэхдээ ч энэ мухар сүсэг л биздээ..ккк
Гэрэлтуяа on 3:23 PM said...
Харин тиймээ нээээх сонин. Шинэ хүүхэд мэндлэх гээд л өрөө мөрөө тохижуулъя, тоглоом наадгай авъя бас болохгүй. Мухар сүсэг... Өөр хэлэх юм олдохгүй байнаа
Харин тиймээ, энэ мухар сүсгүүд арай дэндэж байгаан. би тэр шарын шашны айхтар мунхруулагчдаас л энэ бүх балай юмнууд үүсэлтэй байх гэж бодоод байдын шд.
Сая нэг дүү их сургуульд орох гээд бүртгүүлнэ гэвээ. Тэгсэн өнөөдрийг хүртэл хүлээнэ гээд. Ягаад гэсэн чинь Балжиннямтай өдөр гэнээ. Тэр Балжинням гэж ямар хүн байнаа??? Дашням гэж бас хэн байнаа??? Тэр яадаг ид шидтэй хүмүүс вэ? энэ одоо юуных вээ???
Гэцүүмбээ нээрээ
Харин тийм ... Ийм балай мухар сүсэгээс нээрээ болимоориймаа.... Би ч гэсэн хурим хүний хувьд амьдралд нь 1 тохиох өдрийг яагаад муу ёр гээд байдгийг ойдоггүй ийн....
Энэнээс болоод хүүхнүүд гадаадад очиж гадаад хүнтэй суугаад байдийн байна ш дэ гэсэн :p
ккк... нээрээ тэгдийн байна шд тээ Амгаа.
Ёстой нээрээ тийм юм байна шүү
За даа тээд мухар сүсэг яахын аргагүй мөн л дөө. Хуримтай таарах муу, оршуулгатай таарах сайн гэж ярьдаг. Гэхдээ би бол тоохгүй ээ. Угаасаа мухар сүсэг юм чинь. Тээд ч одоо цаг өөрчлөгдөж байна. Яваандаа энэ асуудал байхгүй болно биз дээ. Үе үеээрээ, цаг цагаараа байдаг жамтай хойно. Хэрвээ мухар сүсэгт итгэдэггүй бол үүнд нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй байхаа. Жаргалтай сайхан гэр бүл гэдэг л хамгийн чухал болов уу
bi sonssonoo bichchih uu.
deer ued manj, hyataduud ni mgclhuud ni hurimaa hiij baival olshrood uursdiig ni darlaad unana gehdee hurimtai taarahdaa nulimdag bolgochihson gesen, tegeed orshuulgatai taarval mglchuud uhej too ni tsoorch bna geed bayarladag gesen. ter ni mglchud bidend bas ulamjlagdchihsan gesen shd, neg hun.
Зөрүүлээл түй түй гээл нулимаал явчдийшт. Шүлсэн байлдаан айн...
Та хоёр хуримаа хийхдээ цөлийн шар өнгөлөн далдлалтын хувцас өмсчих. Хэн ч хурим хийж байна гэж сэжиг авахгүй. Сэжиг авахгүй гэдэг чинь нулимахгүй гэсэн үг
Сайн уу. хальд зочлоогйү соррий. Хуримтай таарахаар муу, оршуулгатай таарахаар сайн этэр гээд байдаг биз дээ лаг сонин. Хэрэв хуриатай тааръяа гэвэл нөгөө Нямууд нь давхацсан өдөр Хуримын ордон, талбай этэр дээр байхад зөндөө таарна, харин оршуулгатай тааръя гэвэл тэгш билүү сондгой ч билүү гаргадаг өдрүүдийнх нь өглөө замын тэнд гарахад таарчихна ш дээ. тэгэхээр мухар сүсэг гэхээс өөр юм гэхэв дээ.хамгийн гол нь хосуудын аз жаргал :)
Хумс авахад хүртэл өдөр судар хараастай байвал болзоонд явах өдрөө хэдэн өдрийн өмнөөс шийдэх хэрэг гарна биздээ. түй түй муу ёр
Мах авахдаа өдөр хараад байвал хэзээ махайт хоол иднээ. (манай эмээ тэгдэг) түй түй муу ёр
Аа гэхдээ бодоод байхад мухар сүсэгт итгэдэггүй мөртөө яг цагаа тулахаар юмийг яаж мэдэхэв гэх бодол төрөөд байдий шд. Тэхээр мухар сүсэгтэн болчвоо? би?
Би лав хуримаа дурсамжтай гоё хийнэ л гэж боддий шд. бүтэх байхөө тихххх
Хэхэ атаархаад нэг нөхөр нулимчихсан. Яаж байгаа юм гэхээр нь муу ёр хамаг аз жаргал авчихна гэж тайлбарласнаас л үүдсэн байх доо хэхэхэ
Дээр үед бэрээ хүчээр богтолж авдаг байсан үед уйлалдаж майлалдаад бөөөн юм болдог байсан ш дээ. Түүнийг харсан хүмүүсийн сэтгэл эмтрээд хүүхдүүдээ битгий хар, муу ёр гэж хэлдэг байсан гэж эмээгээсээ дуулсийм байна.
Харин дээр үед нялхсын эндэгдэл их байсан болохоор чөтгөрөөс хүүхдээ нууж тэр хүүхэд төрөхөөс өмнө нэр өгдөггүй, өрөө хувцас хунар бэлддэггүй байсан байх.
Чөтгөрийг хуурах гэж харанхуйд гарахдаа хүүхдийнхээ духанд хөө түрхдэг ш дээ...
Шинжлэх ухаан хөгжөөгүй байхад муу юм болгоныг чөтгөртэй холбодог нь шарын шашинтай зөвхөн холбоотой биш байхаа. Миний мэдэх шашин болгонд л чөтгөр байдаг ш дэээ.
Өрөөлийн мухар сүсгийг би нэг л зүйлд ашигладаг. Мягмар гарагт үсчин бараг хүнгүй амар байдаг юм.
Уг нь бол монгол хүмүүс хэзээ ч шинээр гэр бүл болоход муу ёр гэж, оршуулга харахад сайны ёр гэж бодож байгаагүй байх.
Энэ үзэл бол Манжийн дарлалын үед монголчуудын хүн амын тоог олшруулахгүй байх, хүн өөд болж байвал сайн, хүмүүс хуримлахгүй байвал сайн гэсэн бодлоготой холбоотой гэж хүнээс сонссон юм байна. Би энэнд итгэдэг. Ер нь бол Манжийн тусгай бодлогын хүчээр монголчуудын ёс заншил, хувцас, дэг ёсонд маш их өөрчлөлт орж, тэр нь 200 жилийн турш үргэлжилсэн "уламжлал" болж орхисон тухай маш олон баримт байдаг.
Жишээ нь, монгол хүний дээлийн бус тийм урт байгаагүй, бараг л одоогийн тэлээ шиг байсан. Бас дээлийн энгэр гурвалжин байсан. Олон товч шилбэгүй байсан гээд л. Эдгээр нь дээл хувцасаа хурдан тайлж өмсөх нөхцлийг бүрдүүлж өгч байсан гэдэг. Манжууд монголыг эрхшээлдээ бүрэн оруулахын тулд хувцасанд өөрчлөлт оруулж, богино бүсийг тайлж, бүслэхэд хэцүү урт болгож, дээлийн товчийг 3-4 ширхэг байсныг заханд 2, энгэрт 2, ташаанд 2 гэх мэтчилэн олон болгосон гсэн.
Энэ л үнэн. Муусайн манжууд үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг сүүлчийн удаа манай монголчуудаар тоглож. Ийм айхтар манжийг уусгасан урд зүгийн Хятадуудаас болгоомжлоосой ихэс дээдэс минь, хүн ард минь. Монгол хүн үхэл харж "баярлахын" оронд маань тоолон унш, хурим харж " уурлаж" нулимахын оронд аз жаргалтай гэр бүл нэгээр нэмэгдэж, Монголын маань үрс маш олон болтугай хэмээн ерөөж сурцгаая!!!!!
Энэ л үнэн. Муусайн манжууд үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг сүүлчийн удаа манай монголчуудаар тоглож. Ийм айхтар манжийг уусгасан урд зүгийн Хятадуудаас болгоомжлоосой ихэс дээдэс минь, хүн ард минь. Монгол хүн үхэл харж "баярлахын" оронд маань тоолон унш, хурим харж " уурлаж" нулимахын оронд "Аз жаргалтай гэр бүл нэгээр нэмэгдэж, Монголын маань үрс маш олон болтугай!" хэмээн ерөөж сурцгаая!!!!!
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)